| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/0138/и |
| Дугаар | 155/ШШ2016/00347 |
| Огноо | 2016-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/00347
Зохигч эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГБ Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Э
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/0138/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Х, хариуцагч Ж.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Энь 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж дугаар ЗГ4905004970 зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:
Үндсэн зээлийн төлбөр 3.120.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 484.214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33.891 төгрөг, нийт төлбөр 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Энь нэхэмжлэлийн шаардлага 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөх тайлбар гаргасныг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Ж.Эшүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би нэхэмжлэлийн шаардлага 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ж.Э-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд нэхэмжлэгч татгалзах зүйлгүй байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.160 /далан гурван мянга нэг зуун жар/ төгрөгөөс 36.580 /гучин зургаан мянга таван зуун ная/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Э-эс 36.580 /гучин зургаан мянга таван зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй 3.638.106 /гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун зургаа/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Э2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.160 /далан гурван мянга нэг зуун жар/ төгрөгөөс 36.580 /гучин зургаан мянга таван зуун ная/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Эээс 36.580 /гучин зургаан мянга таван зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ