| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04473/И |
| Дугаар | 182/ШШ2024/03996 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03996
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2024/03996 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Х байрлах, РД:*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,646,439.82 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч иргэн А.******* нь манай *******-тай 2023 оны 06-р сарын 07-ны өдөр 3Г/2023/50180 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулан 2023 оны 06-р сарын 07-ны өдөр 3,499,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2023 оны 06-р сарын 13-ны өдөр 104,552 төгрөгийг хүүгүй, 1 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус тус зээлэн авсан. Хариуцагч нь зээл авснаас хойш 2023 оны 06-р сарын 07-ны өдөр 3,499,000 төгрөгийн зээлд нэг ч төгрөгийн төлөт хийгээгүй. 2023 оны 06-р сарын 13-ны өдөр 104,552 төгрөгийн зээлд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Хариуцагч нь зээлийн нийт үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагын хохироож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим хэрэглээний зээлийн гэрээний 3.2, 3,3, 3.4, 3.5, 3.6, 3.7-р дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,603,552.00 төгрөг, зээлийн хүү 947,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,994.37 төгрөг нийт 4,646,439.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нийт 4,646,439.82 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч А.*******гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
А.******* миний бие нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,646,439.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024.10.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.11.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.12.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.01.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.02.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.03.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.04.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.05.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.06.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.07.20-ны өдөр 465,039.82 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг батлаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,646,439.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч А.******* нар харилцан тохиролцож, А.******* нь 4,646,439.82 төгрөгийг 2024.10.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.11.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.12.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.01.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.02.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.03.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.04.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.05.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.06.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.07.20-ны өдөр 465,039.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,293.04 төгрөгийн 50 хувь болох 44,646.52 төгрөгийг улсын орлогоос, 44,646.52 төгрөгийг хариуцагч А.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч А.******* нар харилцан тохиролцож, А.******* нь 4,646,439.82 төгрөгийг 2024.10.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.11.20-ны өдөр 464,600 төгрөг, 2024.12.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.01.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.02.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.03.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.04.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.05.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.06.20-ны өдөр 464,600 төгрөг, 2025.07.20-ны өдөр 465,039.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 89,293.04 төгрөгийн 50 хувь болох 44,646.52 төгрөгийг улсын орлогоос, 44,646.52 төгрөгийг хариуцагч А.*******гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА