Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03893

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03893

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Ч тоотод байрлах *******,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /ИБД:112583910697/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* овогтой ******* нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 112 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн 2021 оны 01 сард дуусахаар тусгасан боловч хариуцагч Ч.******* нь 3,470,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн эргэн төлсөн байна. Иймд иргэн ******* овогтой *******т иргэний хэрэг үүсгэн төрд учруулсан хохирол болох 1,530,000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:

*******, Халамж Үйлчилгээний Хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнхүү миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,530,000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,115,000 төгрөгийг хасч, үлдэх 415,000 төгрөгийг дор дурдсан хугацаагаар эвлэрлийн гэрээ байгуулахаар зөвшөөрөв.

Ч.******* миний бие *******, Халамж Үйлчилгээний Хэлтсийн нэхэмжилсэн 415,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг батлаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, Халамж Үйлчилгээний Хэлтэс нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 1,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, Халамж Үйлчилгээний Хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,115,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.******* 415,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.*******аас улсын тэмтэгтийн хураамжид 6,550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, Халамж Үйлчилгээний Хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,115,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.******* 415,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар *******,******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******аас улсын тэмтэгтийн хураамжид 6,550 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА