| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0400/Э |
| Дугаар | 570 |
| Огноо | 2017-12-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 570
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч А.Ганзориг, Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл- 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ... дугаарын регистртэй, Боржигон овогт Тийн Мт холбогдох 201726010846 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Т.М нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод иргэн Д.Б нь Т.Мтай та хоёр Бийн дүүгийнхээс шапал хулгайлж аваа биз дээ гэж маргалдан, улмаар Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг гараараа цохиж зодон, хана хаалга мөргүүлэн Д.Бын эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад |
| ТОДОРХОЙЛОХ нь: |
| Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэртээ байж байхад хохирогч Б орж ирээд "хоёр ширхэг шпал хаанаас хулгай хийгээв” гэж хэлсэнээс болж бид хоёр маргалдаж би Быг зодсон нь үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулна уу гэв. Эрүүгийн 201726010846 дугаартай хэргээс: Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ямар ч байсан маргалдаж байгаад би босох гээд толгой жаахан тонгойгоод доош харсан байдалтай дээшээ босох хооронд л цохиод авсан...цохиод авахад нь би толгой манараад л явчихсан...манарч байхад үсдэж аваад нүүр толгой хэсэг рүү цохиж аваад үсдэж угзраад юм мөргүүлээд байсан ба би тавиулах гээд дийлэхгүй байхад хана хаалга мөргүүлээд угзраад байсан юм...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би...Мын гэрт яваад ортол Б, М халамцуу байдалтай Б том өрөөний орон дээр унтаж байсан санагдаж байна. Тэгээд ороод Мтай юм яриад сууж байгаад би Маас "Б та хоёр хаанаас палк олсон юм бэ” гэж асуутал "би мөнгөтэй хүн, мөнгөөрөө худалдаж авлаа” гэж хэлэхээр нь чи Бд архи өгөөд авчихсан биз гээд хэлсэн. Тэрнээс болж М бид хоёр муудалцах болсон...М надаас уучлалт гуйж миний хохирлыг төлж барагдуулж байгаа. Миний эмчилгээний зардалд нийт 866354 төгрөг гарснаас М нь 500000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 366354 төгрөгийг төлж барагдуулбал надад өөр гомдол санал гэх зүйл алга...гэжээ. /хх-19,22/, Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг сэрээд харахад М Быг зуурчихсан байсан ба Бын хамар амнаас нь цус гараад нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд босоод салгах хооронд л М Бын нүүр толгой хэсэг рүү нь гараараа 2,3 удаа цохиод авахаар нь би очоод салгах гэхэд миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд М нь Бын үснээс нь нэг гараараа буюу баруун гараараа барьчихаад толгой, нүүр хэсэгт нь зүүн гараараа нэлээн хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би салгаад Быг гар гээд гаргасан юм...Яг хэдэн удаа цохисныг нь би тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Багцаагаар бол 5-6 удаа цохьсон байх...гэжээ. /хх-23/, Гэрч Х.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг 16 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Б нь гэртээ зүүн талын орон дээр унтаж байсан...Тухайн үед Бын 2 нүд нь хөхөрчихсөн, хамар нь шалбарчихсан, толгойн орой хэсгийн үс нь зулгаагдсан байдалтай, толгойн орой хэсгээс цус шүүрээд байж байсан. Б миний толгой өвдөөд байна гээд би тэр орой гарч эмийн сан орж цитрамон авч өгөөд Б уусан. Тэр өдөр Б босч ирээд л толгой өвдөөд байна гэж байсан ба тэрнээс хойш эмнэлэгт хэвтэх хүртлээ л толгой өвдөөд байна гээд байсан...Эхний 2 өдөр өөрөө гарч бие засаад сүүлдээ гэртээ хувинд бие засч байсан...Ингээд гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь тархины цус хуралттай байна, хагалгаанд орно гэж хэлсэн ба маргааш нь хагалгаанд орсон...гэжээ. /хх-25-26/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 15220 тоот акт дүгнэлтэнд:
хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар |
| ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, шүүгдэгч Т.М сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №5220 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Мын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Т.М 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод өөрийн гэртээ иргэн Д.Бтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүлд мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч Д.Бын ”...М бид хоёр муудалцах болсон. Тэгтэл гэнэт М босч ирээд намайг...үснээс зулгаагаад нүүр ам руу гараараа цохисон, мөн хөлөөрөө өшиглөж, миний толгойг хана, хаалга руу мөргүүлээд байсан.Тэгтэл Б цаанаас ирээд Мыг болиулаад цаашаа болохоор нь би би шууд гараад зугтаачихсан...” гэх /хх-19,22/, -гэрч Ц.Бийн ”...унтаж байтал пижигнээд чимээ гарахаар нь хартал М Быг тонгойлгоод зуурчихсан байх шиг байсан ба Бын нүүр, хамар ам нь цус болчихсон, хамраас цус гоожсон байдалтай байж байсан. Тэгээд босоод очих хооронд М Бын нүүр лүү нь гараараа хоёроос гурван удаа цохиод...нэг гараараа Баас үсдчихээд нэг гараараа Бын толгой, нүүр хэсэг рүү нь нэлээн хэдэн удаа цохиж авсан. Багцаагаар 5-6 удаа цохиж авсан байх...” гэх /хх-23/, -гэрч Х.Болор-Эрдэнийн ”...Намайг 16 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Б нь гэртээ зүүн талын орон дээр унтаж байсан...Тухайн үед Бын 2 нүд нь |
| хөрчихсөн, хамар нь шалбарчихсан, толгойн орой хэсгийн үс нь зулгаагдсан байдалтай пгойн орой хэсгээс цус шүүрээд байж байсан...гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь тархины с хуралттай байна, хагалгаанд орно гэж хэлсэн ба маргааш нь хагалгаанд орсон...” гэх /хх- -26/, -шүүх эмнэлгийн шинжээчийн 5220 тоот шинжээчийн дүгнэлт /хх-36/, шүүгдэгч 1/1өнхбаярын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан цэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нгалттай нотлогдож тогтоогдсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мын гэмт үйлдлийг •үүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж үүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол эуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт эгийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Б өөрийн үүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг буюу хор шгийг шүүгдэгч Т.Маас бүрэн гаргуулан авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ эрхийлж байх тул шүүгдэгч Т.Маас гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх гнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Мыг хохирогч Д.Быг зодож хүний эрүүл мэндэд хүнд хирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир үүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын 1нж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон гдарга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх сэгт заасан ялын хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба 'үгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн л буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч 1/1өнхбаярт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй үзлээ. Шүүхээс шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх хцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн өнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг нгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. |
| Шүүгдэгч Т.М нь 2017 оны 9 дүгээр сарын 11 -ний өдрөөс өнөөдрийг хүртэл 100 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов. Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Т.Мын тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Т.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. |
| Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
| Ц.ОЮУНЧИМЭГ |
| Шийтгэх цагаатгах тогтоол |