Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            *******өд холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан *******0**************/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн **************.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******өд холбогдох эрүүгийн *******1010004803*******0 дугаартай ******* хавтас эрүүгийн хэргийг *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, гудамж оршин суух хаягтай, /РД:МЕ8801*******914/;

-Урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ял биелэгдсэн,

 

Шүүгдэгч ******* нь *******0*******1 оны 06 дугаар сарын 10-наас *******0-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Харгана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж Байгаль орчинд нийт 11,991,4*******8 төгрөгийн хохирол учруулсан; *******0*******1 оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр *******  аймгийн  *******  сумын ******* дугаар баг, Харгана гэх газарт эргүүл, шалгалтын

албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Батчулуун, дэд ахлагч Б.Пүрэвдаваа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “тус бүр ******* сая төгрөг өгье, нэг удаа аргалчих” гэж бэлэн мөнгө өгөхийг санал болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

******* аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн **************.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага тохирч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад зааснаар ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.5 дугаар зүйлийн 1, *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******өд холбогдох эрүүгийн *******1010004803*******0 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: “...******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа би, эрүүгийн *******1310015400*******7 дугаартай *******өд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр *******0************** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 119 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдалд тохироогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэж хуульчилснаас дүгнэхэд шүүгдэгчийн хувьд хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж нь хор уршгийг нөхөн төлөхөд бодитой хүрэлцэхүйц байхыг шаардана. Шүүгдэгч өмнө гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Гэтэл энэ удаа гэмт хэрэг үйлдэхдээ мөн л А.Эрдэнэбаатарын техник хэрэгслийг ашигласан нь өмнөх үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй таслан зогсоогоогүй байна гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянаг шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж дахин яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг *******0************** оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.5, 6 дахь хэсгийн заалтуудын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 хэсгийн заалтын  агуулга нь яллагдагч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг

хүлээн зөвшөөрсөн эсэхийг шүүх харгалзах үзэх нөхцөл бөгөөд, харин шүүгчийн захирамжид дурдсан “прокурорын сонсгосон ял гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдалд тохироогүй” гэсэн агуулгаар хэрэглэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсгийн заалтын агуулгын хувьд, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 11.991.4*******8 төгрөгийг төлж барагдуулсан, харин уг хохирлын нөхөн төлбөр 35.974.*******84 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 5.081.400 төгрөг, нийт 41.055.684 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх нь бодитой байх, хэрэгжих үндэслэлтэй байх үүднээс түүний өмчлөл эзэмшилд ******* ширхэг авто машин /Ланд-*******00 маркийн/ бүртгэлтэйг нотолсон лавлагаа, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин орлоготой байгаа, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх баримтууд хэрэгт авагдсанаар шүүгдэгчээс хохирол нөхөн төлөгдөх боломжтой гэж прокурор үзэж, яллагдагчтай ял тохиролцох ажиллагааг явуулсан болно. Иймд шүүгчийн захирамжид дурдагдсанаар хохирол нөхөн төлөхөд шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж нь хор уршгийг нөхөн төлөхөд бодитой, хүрэлцэхүйц байхыг шаардаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх 6 дахь хэсэгт зааснаар үндэслэл хэрэгт тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Энэхүү эсэргүүцлээ дэмжиж оролцож байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Захирамжийн тодорхойлох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 13 дахь заалтад заасан прокурорын сонгосон ял гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул хувийн байдалд тохироогүй” гэж бодит бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой,  эргэлзээ төрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй байхаар зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүгч прокуророос сонсгосон ял нь гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул хувийн байдалд тохироогүй гэж үзэхдээ хэрхэн, ямар үндэслэл, баримт, хууль зүйн үндэслэл, дотоод итгэл үнэмшлээр дүгнээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх эсгийн 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заасан зохицуулалт нь яллагдагч, шүүгдэгч нь прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэхийг хянахаас бус оноосон ял нь тохирсон эсэхийг хянах эрх, үүрэг байхгүй байна.  Харин ч *******өд прокуророос сонсгосон ял нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод дараах үндэслэлээр нийцэж байна гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь эхнэр, нялх ******* хүүхдийн хамт амьдарч гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг бүхий цорын ганц этгээд байгаа болно. Эхнэрийн хувьд нялх хүүхдээ асран хамгаалж байгаа тул ажил хийх боломжгүй нөхцөл байдалд байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-т “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасантай нийцэж, төрийн нэрийн өмнөөс яллах, цагаатгах чиг үүрэг хэрэгжүүлж буй прокурорын зүгээс үндэслэл бүхий ял сонсгосон. Зөвхөн шүүгдэгчид өөрийнх нь бие хүнд хамааруулж ял оногдуулах Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасантай нийцэхгүй. Монгол Улсад эдийн засгийн хүнд байдал үүсэж, мөнгөн төлбөрийн чадавхи буурч байгаа энэ үед улсын яллагчаас торгох ял сонсгож байгаа нь Монгол Улсын эдийн засагт нэн чухал хэрэгтэй, Эрүүгийн хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа болоод эдийн засаг, ажиллах хүчний ачааллыг багасгадаг тул шүүгдэгчийн гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж ял сонсгосон гэж үзэж байна. Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит, үндсэн хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөж, эрхийг сэргээх үндсэн зарчим хангагдсан гэж үзэж байна. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнийг төлөх нь гэмт хэрэг үйлдэхэд учруулсан гэмт хэргийн хохирол гэж үзэхгүй бөгөөд уг төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаар төлөх үүрэг шүүгдэгчид үүсэж байгаа. Шүүгдэгчийн зүгээс уг төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаар төлөхөө илэрхийлээд байгаа. Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хор, уршгийн дийлэнх хувь арилсан тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Мөн анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны дэгийг тогтоогоогүй атлаа ердийн журмаар хэлэлцэж шүүх хуралдааны төгсгөлд ******* үе шаттай хэлэлцэж гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр завсарлана гэж хэлээд завсарласан нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнээд байгаа ял сонсгосон асуудал зэргийн талаар байр сууриа илэрхийлэх эрх хязгаарлагдсан.

Захирамжийн тодорхойлох хэсэгт: "Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг 4.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэж хуульчилснаас дүгнэхэд шүүгдэгчийн хувьд хөрөнгө цалин хөлс, орлого орох боломж нь хор уршгийг нөхөн төлөхөд бодитой хүрэлцэхүйц байхыг шардана” гэж бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн хувьд мөн дээрх дүгнэлтийг гаргахдаа ойлгомжтой, тодорхой, эргэлзээ төрүүлэхгүй байх буюу хэрхэн ямар үндэслэлээр, ямар баримтаар хэдий хэмжээгээр шүүгдэгчийн хөрөнгө гэмт хэргийн улмаас, учруулсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхгүй гээд байгаа нь тодорхойгүй байна. *******ийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нөхөн төлсөн. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэснээр төлөх төлбөр тул шүүхийн шийдвэр гармагц төлөхөө шүүгдэгчийн зүгээс илэрхийлсэн. Уг төлбөрийг шүүгдэгчийн зүгээс өөрийн цалин, мөн уналгаанд хэрэглэж байгаа ******* авто машин, мал зэргийг худалдан борлуулж төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж  зохицуулалт нь хохирлоо төлсөн эсэх, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянах агуулгатай зохицуулалт гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хохирлын хувьд үндсэн хохирлоо төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******өд холбогдох *******131000040051 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүгч прокуророос сонсгосон ял нь гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул хувийн байдалд тохироогүй гэж үзэхдээ хэрхэн, ямар үндэслэл, баримт, хууль зүйн үндэслэл, дотоод итгэл үнэмшлээр дүгнээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх эсгийн 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заасан зохицуулалт нь яллагдагч, шүүгдэгч нь прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэхийг хянахаас бус оноосон ял нь тохирсон эсэхийг хянах эрх, үүрэг байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж  зохицуулалт нь хохирлоо төлсөн эсэх, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянах агуулгатай зохицуулалт гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хохирлын хувьд үндсэн хохирлоо төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг тус тус ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долоодугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж, мөн хуулийн 17.******* дугаар зүйлийн *******-д ...Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх... зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж тус тус заасан.

Үүний дагуу яллагдагч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын зүгээс хүсэлтийг хүлээн авч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн **************.5

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, *******4.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 5.800 нэгж буюу 5.800.000 төгрөгөөр торгох, **************.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  *******.700 нэгж буюу *******.700.000 төгрөгөөр торгох, ял оногдуулахаар тус тус тохиролцож, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 8.500.000 төгрөгөөр тогтоож, ******* жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянаж үзээд прокуророос сонсгосон ял гэмт хэргийн шинж, нийгмийн аюул, хувийн байдалд тохироогүй гэж дүгнээд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгахаа илэрхийлээд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргахад Прокурорын зүгээс тухайн этгээдийн гэмт үйлдлийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг зайлшгүй харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар эсхүл энгийн нөхцөлөөр хянан хэлэлцэхийг тогтоох эрх прокурорт байгаа боловч энэ нь шүүхээс дээрх нөхцөлүүдээр дүгнэлт хийх эрхгүй гэж үзэж болохгүй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж,

-Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж тус тус заасан байдаг.

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах эрхэм зорилгынхоо хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хянаж үзээд түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн нь дээрх хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуульд харшилсан гэж дүгнэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дугаар бүлэг нь “Авлигын гэмт хэрэг”, *******4 дүгээр бүлэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэсэн ангилалд хамаарч байгаа ба дээрх гэмт хэргүүд нь нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, тухайлсан гэмт хэргийн хохирогч байхгүй, хор уршиг нь тухайн үедээ гарч арилах боломжгүй, үр дагавар нь хожуу илэрдэг хэргүүд байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. *******-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг ердийн журмаар шүүхээр хэлэлцүүлэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор хохирол, нийгмийн хор аюулын хир хэмжээ, хувийн байдал зэрэгт шүүхээс дүгнэлт хийж тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь нийгэмд шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой.

Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *******0**************/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *******0**************/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

*******.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН