Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00953

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00953

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХ аймгийн Цсумын 1 дүгээр багт оршин суухЖ.Т-ийн,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, 155/2024/00884/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Ж.Т  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т  нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1969 онд Х аймгийн Ц суманд суманд төрсөн. Эцэг, эхийн асрамжид 8 нас хүртлээ хамт байсан. 1977 оноос 1985 оны хооронд Х аймгийн Ц  сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Тэгээд 1985-1987 онуудад Х  аймгийн И  сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Дараа нь 1987 оноос 1989 оны хооронд Налайхын Нисэхийн ангид цэргийн алба хаасан. 1989 онд цэргээс халагдаж ирээд Их-Уул суманд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ахынхаа дэргэд амьдарч байсан. Тэгээд 1995 оны 01 дүгээр сарын сараас эхлэн Х аймгийн Цсуманд шилжиж очоод одоог хүртэл тасралтгүй мал маллан амьдарч байгаа. Одоо малчнаар тэтгэвэрт гарах нас болсон. Гэтэл 1995, 1996 онуудын малын А дансны нотлох баримт Х аймгийн Ц сумын архив шатсаны улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болсон.  Мөн 1996 онд эмнэлгийн архиваас би өвчний түүхийг олж авахад тэр баримт дээр намайг Ж.Б гэж бичсэн байсан. Манай нутгийн хүмүүс болохоор намайг Ж.Б гэж дууддаг. Харин миний албан нэр болохоор Ж.Т  юм. Гэрчээр би тухайн үед намайг эмчилж байсан эмчээ хайж шүүхэд гэрчээр асуулгасан байгаа. Мөн би 1995 онд шагнагдаж байсан баярын бичгээ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үеийн сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан н.П гэх хүнийг мөн гэрчээр асуулгасан байгаа.

Иймд миний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Батлан хамгаалах яамны төв архивын          2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9213 дугаар албан бичиг бүхий Ж.Т гийн цэргийн алба хаасан лавлагааны хуулбар,  Ж.Т гэж цаасан дээр бичиж наасан Амбулаториор эмчлүүлэгчдийн картны нүүр болон 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр. Цэцэрлэг сумын Хүн эмнэлэгийн эрхлэгч, их эмчийн тодорхойлт гэх гарчиг  бүхий бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар баримт, Өвчний түүхийн №476, тасаг: дотор, Овог нэр: Ж.Т  (нэрийг нь Ж.Б гэж бичээд дээр нь дарж Т  гэж бичсэн)  гэх бичилттэй баримтад Х аймгийн Цсумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар баримт, Ц сумын 8-н жилийн сургуулийн захиргааны тодорхойлолт, Х аймгийн Ц сумын 1 дүгээр багийн засаг даргаас  Хязаалан насны хүрэн зүсмийн морь 2-т хурдалсан тул  Ж.Т г 1995 ны 7 дугаар сарын 04-ний өдөр шагнаж олгосон Баярын бичиг,  Х аймгийн Цсумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга, багийн засаг дарга нараас ахмадын баярыг ивээн тэтгэж, туслалцаа үзүүлсэн Ж.Т г 1995 ны 10 дугаар сарын 05-ны өдөр шагнаж олгосон Өргөмжлөл, Хаймгийн Засаг дарга Б.Батхүүгээс 2006 оны Хаймгийн “Сайн малчин” Ж.Т г 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шагнаж олгосон  Гэрчилгээ, Хаймгийн Засаг дарга Б.Батхүүгээс Ж.Т г 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шагнаж олгосон  Мянгат малчны гэрчилгээний хуулбар,  Ж.Т д 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шагнасан 1381 дугаартай Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгийн үнэмлэхний хуулбар, Хаймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 4-15, 58-62 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Уранчимэг, Ц.Пүрвээ нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст 52-55 дугаар хуудас)

Шүүх Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Т гийн хаягийн бүртгэлийн болон шилжилт хөдөлгөөний лавлагааг, хаягийн хуудас №7, ХААТР маягтуудын хуулбарыг, Н.Б -ы төрсний бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагааг, ХААТР маягтуудын хуулбарыг, Хаймгийн Архивын тасгаас Ж.Т гийн 1999-2000 оны мал тооллогын А дансны  лавлагааг, Х аймгийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарыг, Х аймгийн Цсумын засаг даргын Тамгын газраас Ж.Т гийн 1999-2000 оны мал тооллогын А дансны  лавлагааг, Х аймгийн Нийгмийн даатгалын газар болон Х аймгийн  Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас Ж.Т  нь 1995 оноос хойш  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож байсан эсэх талаарх лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25-26, 28-31, 36-40, 41-42, 43, 65-70, 75, 76, 77 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Т  нь тус шүүхэд Х аймгийн Ц сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь мал маллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор 15 жилээс доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Т  нь Хаймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд  1995, 1996 онуудад малчнаар ажилласныг тодорхойлуулахаар өргөдөл гаргасныг тус зөвлөлийн хуралдаанаас ... 1995 онд шагнуулсан баярын бичиг нь тухайн ондоо бичигдсэн нь тодорхойгүй,  1996 оны гэр бүлийн гишүүний төрөлтийн түүх дээр  Ж.Б нэрээр бичсэнийг Түвшин гэж засварсан зөрчилтэй байгаа тул 1995, 1996 онуудыг малчин байдлаар тогтоох боломжгүй... гэх үндэслэлээр түүний өргөдлийг шийдвэрлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай Хаймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Т гийн 1995-1996 онд Х аймгийн Ц суманд мал маллаж байсан талаар болон тухайн он цаг хугацаанд холбогдох доорх нотлох баримтууд авагджээ.

Үүнд: Ж.Т  эмнэлгийн эмчийн хяналтанд байгаа талаар эмчийн бичилт бүхий хэсэгтэй, хаяг 1 дүгээр багт малчин эмчид үзүүлсэн 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэвтсэн 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  гэж бичигдсэн Амбулатороор эмчлүүлэгчдийн картын хуулбар, (хавтаст хэргийн 7-8, 58-60 дугаар хуудас),

 Цэцэрлэг сумын 8 жилийн сургуулийн  захиргааны “ 8-р анийн А бүлгийн сурагч Жамсран овогтой Түвшин нь Жамсран овогтой Ж.Б гэж хувийн хэрэгт буруу бичигдсэн. Гэрчилгээний нэр нь Түвшин болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Хүндэт уяач Ж.Т  танд “1-р багийн болон ахмад бөх....үнэ бүхий зүйлээр шагнав” гэх 1995.07.04 гэж он сар өдөр тавигдсан “Баярын бичиг” эх хувиар (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

 Эрхэм хүндэт Ж.Т  танд  “Ахмадаа сонсоё аяны хүрээнд үеийн малчидаа уриалж... Өргөмжлөл хадгалуулав” гэх 1995.10.15 гэж он сар өдөр тавигдсан “Өргөмжлөл” эх хувиар (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),

Хаймгийн Шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар “ нэхэмжлэгч Их-Уул сумын Сэлэнгэ багт оршин суух, ...Нямбалын Батсайханаас: 1990 оны 8-р сард Түвшинтэй гэр бүл болсон, намайг сургуульд ороход дургүйцэж байсан. Ингээд сална гээд юмаа аваад явсан. Бүтэн жил тус тусдаа байна.... Хариуцагч ... Мод толгойд оршин суух Жамсран овогтой Түвшингээс: 1990 онд гэр бүл болсон.Энэ хугацаанд хүүтэй болсон... бас өөр хүн амьтантай явдаг гэсэн. 1995 оны 3 сараас хойш тус тусдаа амьдарч байна... гэж бичигдсэн шүүхийн шийдвэрийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 77 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Х.Уранчимэгийн  2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:  Би 1995 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос Х аймгийн Цсуманд тус сумын  Хүн эмнэлэгт  нөхөр их эмч Бат-Эрдэнийн хамтаар 5 жилийн хугацаанд гэрээгээр ажиллахаар гэр бүлээрээ анх шилжин очиж байсан. Тэгээд тус сумын 1 дүгээр багаас малчин Ж.Б гэдэг хүн зүрхээр хатгуулсан гэсэн дуудлага ирсэн бөгөөд зүрхний шигдээс оношоор хөдөлгөж болохгүй гээд би гэрт  нь 7 хоног байж эмчилсэн. Тэр үед л энэ Түвшин буюу Ж.Бын талаар сайн мэддэг болсон. Тэгээд биеийн байдал сайжрахгүй байсан учраас аймгаас зүрх судасны эмч П.Оюунчимэг очоод онош баталгаажуулж улмаар сумын төв рүү шилжүүлэн үргэлжлүүлэн нэлээд удаан эмчилгээ хийлгэж байж эдгэрсэн бөгөөд Ж.Т  нь эмнэлэгийн байнгын хяналтанд байдаг, тогтмол орж ирж үзүүлдэг байсан. Намайг Х аймгийн Цсуманд 1995 оноос 1999 оныг дуустал  эмчээр ажиллаж байх хугацаанд Ж.Т  нь тус сумын 1 дүгээр багт хувийн малаа маллан амьдардаг малчин хүн байсан. Анх намайг гэрт нь очиход аав Жамсран, ээж Одонгарав, эхнэр Батсайхан, бага насны нэг хүүхдийн хамт аавындаа байцгаасан. Тухайн үед эхнэр Батсайханаасаа салаад аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан гэж сураг сонссон. Анх манайд дуудлага өгөхдөө Ж.Б нэрээр өгч байсан бөгөөд жинхэнэ нэр нь Түвшин гэдэг байсныг эмчилж байх хугацаандаа мэдэж би эмнэлэгийн түүх дээрээ нэрийг нь засварлаж байснаа сайн санаж байна. Тэгээд ч мөн Цэцэрлэг сумынхан голцуу хоёр нэртэй хүмүүс байдаг байсан. Түвшинг бол Ж.Б нэрээр нь хөгшин залуугүй сайн мэднэ. ... гэх мэдүүлэг,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Пүрвээгийн  2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:  Ж.Т  Х аймгийн Ц суманд төрж өссөн бөгөөд 8 дугаар ангиа төгсөөд Их-Уул суманд нагац ах Хуншагайгийнд байж 10 дугаар төгссөн хүн юм. Тэгээд тэндээсээ цэрэгт явсан бөгөөд цэргээс ирээд Их-Уул сумын иргэн Б-тай гэр бүл болж байсан. Б нь Т-тэй гэр бүл болохоосоо өмнө аймгийн захиргаанд санхүүгийн хяналтын байцаагчаар ажиллаж байгаад Их-Уул сумын ЗДТГ-т ажиллаж байсныг би сайн санаж байна. Би Т-г Их-Уул суманд яг ямар ажил хийж байсныг нь сайн мэдэхгүй байна. Т нь 1994 оны сүүлээр эхнэрээсээ салаад Цэцэрлэг сумын  1 дүгээр амьдарч байсан аав Жамсрангийнд ирж улмаар  эцэг, эх, дүү нарынхаа хамт мал маллан амьдрах болсон. Тэгээд тэр үеэс хойш одоог хүртэл мал маллан амьдарч байгаа малчин хүн юм. Түвшин нь нэг хэсэг 1 дүгээр  багийн засаг даргаар ажиллаж байсан. Би оныг нь бол санахгүй байна. Тэрээр зүрхний өвчний улмаар сумын эмнэлэгт нэлээд удаан хэвтээд бараг эмчилгээгүй гэж хөдөө аавындаа гараад ардын бор аргаар сайн гэсэн бүхийг хэрэглэж байгаад боссон хүн юм. Ер нь л эмчилгээгүй гэж яригдаад их л хэцүү байсан. Түүний аав хавтгай Жамран бид хоёр чацуутангууд бөгөөд би бас тамгын газрын даргын хувьд орж гардаг л байсан. Түүний жинхэнэ нэр нь Ж.Т , гэрийн дууддаг нэр нь Ж.Б бөгөөд манай нутгийнхан голдуу Ж.Б нэрээр нь сайн мэднэ. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 44 дүгээр талзэрэг болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Жамсрангийн Түвшингийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Ц суманд мал маллаж байсан болох нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 1997 онд гэрлэлтээ цуцлуулахад Х аймгийн И суманд оршин сууж байгаад эхнэр Б-айгаа бүтэн жил хамт амьдраагүй гэх, 1995 оны 3 дугаар сард өөрөө сална гээд явсан гэх үйл баримт бичигдсэн шүүхийн шийдвэр, гэрч Ц.П-ийн ...Тэрээр зүрхний өвчний улмаар сумын эмнэлэгт нэлээд удаан хэвтээд бараг эмчилгээгүй гэж хөдөө аавындаа гараад ардын бор аргаар сайн гэсэн бүхийг хэрэглэж байгаад боссон хүн юм... гэх мэдүүлэг, амбулатороор эмчлүүлэгчдийн картанд өвчний учир байнгын эмчийн болон эмнэлгийн хяналтанд байгаа талаар бичигдсэн байдал, мөн Ж Ж.Б гэсний нэрний хэсгийг дарж Т гэж бичигдсэн байдал зэрэг нь түүнийг дээрх хугацаанд Хаймгийн Цэцэрлэг суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Т гийн Х аймгийн Цсумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Ж.Т  нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх Төв зөвлөлөөр дээрх мал маллаж байсан хугацаагаа тодорхойлуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ж.Т -н хүсэлттэй, Х аймгийн Ц сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаарнэхэмжлэгч Ж.Т -гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА