| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04771/И |
| Дугаар | 182/ШШ2024/03970 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03970
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2024/03970 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг өөрийн байранд байрлах Сүхбаатар аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,834,346 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,834,346 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1,834,346 төгрөгийг 2024.09.27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн прокурорын газар нь хариуцагч Д.*******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,834,346 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,834,346 төгрөгийг 2024.09.27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банк-ны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,834,346 төгрөг гаргуулахыг хүссэн Сүхбаатар аймгийн прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА