Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03971

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03971

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б ,тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,586,500 төгрөг гаргуулах, гар утасны үнэ 11,800,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,

Хариуцагч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би С.******* гэдэг хүнд 2023.12.02-ны өдөр 18,000,000 төгрөгийг сарын 1,65 хувийн хүүтэйгээр буюу нэг сарын хүү 297,000 төгрөгийн хүү тооцохоор тохиролцож 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2024.02.08-нд 500,000 төгрөгийг буцаан төлснөөс өөр төлбөр огт төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний хугацаа 2024.03.02-ны өдрөөр дууссан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээний 6.2-т зааснаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд миний бие зээлийн үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, зээлийн хүүнд 391,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 102 хоногийн алдангид 9,195,500 төгрөг, нийт 27,586.500 төгрөг гаргуулахаар шаардах эрхийн дагуу нэхэмжилж байна. Мөн тус зээл авсан өдөр надаар болон миний найз охин Үүрийнтуяагаар гар утасны 5,800,000 төгрөгийн зээлийг Мопеу Т аппликэшнээс авахуулж Iphone15 ргоmaх загварын бор шаргал өнгийн гар утас авсан. Тус зээлийг огт төлөөгүй бөгөөд 2024.05.10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,684,114 төгрөг болон нэмэгдсэн байна. Мөн надаар РС mall цахилгаан барааны дэлгүүрээс дахин Iphone15 ргоmaх цэнхэр өнгөтэй гар утсыг 6,000,000 төгрөгийн зээл авахуулж, гар утсыг авч явсан. Тус зээлээс 353,516 болон 1,080,256 төгрөгийг хариуцагч төлсөн бөгөөд 2024.05.10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 5,413,000 төгрөг байна.

Би бэлэн мөнгөөр зээлсэн 18,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцсон учраас гар утасны үндсэн үнэ болох 11,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Харин гар утас зээлээр авсаны хүүг нэмж нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээн дээр зээлдэгч болон зээлдүүлэгчийг сольж бичсэн, компаний тамга дарагдсан зэрэг техникийн шинжтэй алдаанууд байгаа. Зээлийн гэрээний эхлэл хэсэгт зээлдэгч гэж миний нэрийг, зээлдүүлэгч гэж *******ийн нэрийг сольж бичсэн байгаа нь миний данснаас *******ийн дансанд мөнгө шилжин орсон гүйлгээгээр зөвтгөгдөнө. Мөн би анхнаасаа ямар ч компанитай гэрээ хийгээгүй, зөвхөн хувь иргэнтэй гэрээ хийсэн болох нь зээлийн гэрээний эхлэл хэсэгт бичигдсэн нэрсээр, зээлийн гэрээний нүүрэн хэсэгт иргэн хоорондын гэрээ гэж гарчиглагдсан байдлаас тодорхой харагдана. Иймд тус гэрээнд дарагдсан компаний тамга нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, ямар шалтгаанаар тус гэрээнд дарагдсан нь ойлгомжгүй юм. Иймд гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С.******* нар дараах нөхцөлөөр тохирч энэхүү гэрээг байгуулав. Г.******* нь эхний ээлжинд 2024 оны 11 сарын 20-ны дотор 2 гар утасны үнэ 11,800,000 төгрөгийг С.*******өөс авна. Хариуцагч С.******* нь энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 20-нд төлнө. Үлдсэн 27,586,500 төгрөгийг С.******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нийт 39,386,500 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцов. Нэхэмжлэлийн зээлийн гэрээний тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,586,500 төгрөг, гар утасны үнэ 11,800,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах  шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.******* нь гар утасны үнэ 11,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, зээлийн гэрээний үүрэг 27,586,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,083 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 213,042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******өд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27,586,500 төгрөг, гар утасны үнэ 11,800,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч зээлийн гэрээнд дарагдсан тамганы дардсыг хүчин төгөлдөр бусд тооцуулах  шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.******* гар утасны үнэ 11,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, зээлийн гэрээний үүрэг 27,586,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,083 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 213,042  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА