Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/01197

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/01197

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *********************** сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2021/00892/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************, хариуцагч байгууллагын *************нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ************** өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, Уран зохиолын багшаар ажилд орсон.

Намайг анх ажилд томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа МХУЗ-ын багш **********гийн оронд томилсон. Ингэж томилохдоо БСУГазрын МХУЗ-ын багшийн мэргэжлийн онолын түвшин тогтоох шалгалтын дүн болон сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн **********багшийн оронд томилсон юм. **********багш 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ингэснээр би тухайн орон тоонд жинхлэн ажиллах боломжтой болсон юм.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ************ дугаартай тушаалаар ...*********** ажилд эгүүлэн тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул... гэсэн шалтгаанаар ажлаас минь чөлөөллөө. Дээрх шалтгаанаар намайг ажлаас минь чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ************ намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монголхэл Уранзохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч **********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан ажлын сул орон тооны шалгалтад Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын багшийн 2 түр орон тооны нэг дээр түр ажилд орсон. 1 жил ажиллаж байгаад шүүхийн шийдвэрээр өөр багш ажилд орох болсон тул гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас намайг ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал **********шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монголхэл, уранзохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай ************* нэхэмжлэлтэй танилцлаа.

********** ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2020 оны эхний 6 сард хөл хорионы үед сонгон шалгаруулалт гэж болоогүй 2020 оны 8 сарын 19-нд болсон. Иймд манай сургууль Монгол хэл-Уран зохиолын багшийн ажлын байр хоёрыг түрээр зарлуулсан.

**********жирэмсний амралтаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан намар нь эхний улирал дуусангуут ажилдаа орохоор тохиролцсон. Түүний оронд өмнө нь 2018 онд Насан туршийн боловсролын багшаар сонгон шалгаруулалтад тэнцсэн хэдий ч багшлах үнэмлэх байхгүй гэдэг шалтгаанаар хасагдсан, 2019 оноос Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль гарч энэ журам хүчингүй болсон. Тиймээс сонгон шалгаруулалт хүчинтэй гэж үзэн **********ийг Монгол хэл-Уран зохиолын багшаар түр томилсон. **********багш ажилд орох асуудлыг удаа дараа хойшлуулсан байдаг.

Сургуулийн Дотоод журмын долоодугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, ажилчин, ажилтанг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн томилно гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл хуралдахад бага боловсролын сургалтын менежер ******, бага ангийн ЗАН-ийн ахлагч Ц.Наранцэцэг, ******** нар байсан. ******* оронд сонгон шалгаруулалтад тэнцсэн ********* ажиллуулахаар шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүн бага боловсролын сургалтын менежер ********* нарт тушаал зөрчилдөнө гэж тайлбарласан хэдий ч бага боловсролын сургалтын менежер ********** ****** хэлж тэрээр 8 дугаар сарын 26-ны өглөө Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт өөрийн биеэр очиж хэрүүл, маргаан үүсгэсэн. Хурал хийсэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны үдээс хойш манай суманд цахилгаан тасарсны улмаас 26-ны өдөр тушаал арай гараагүй байхад БСУГазраас утасдаж хуулийн дагуу ажиллахыг шаардсан. Дотоод журмаа барихыг анхааруулсаны дагуу ***** томилсон тушаал гаргасан. Сургуулийн захиралдаа хэлэлгүй би шилжинэ миний оронд ороорой гэж хэлсэн юм болов уу? хэмээн гайхаж **********багшаас чи манай сургуулиас явах гэж байгаа юм уу? ******* багш аймгийн БСУГ дээр очоод чамайг явах гэж байгаа, би бүр орон тоон дээр нь ажиллах ёстой гээд зарга үүсгээд байна юу болоод байгаагаа хэлээч гэхэд тийм юм байхгүй ээ багшаа, намайг дандаа л Эрдэнэт рүү шилжчихсэн гэж өөрсдөө амаараа явуулаад л ярьцгаасан байдаг шүү дээ гэсэн хариулт өгсөн. ********** багш Мөрөнгөөс ирээд тушаалаа авч хөдөлмөрийн гэрээ байгуулахад нь тушаал зөрчилдөж маргаан үүснэ гэдгийг тайлбарлатал үг хэлүүлэхгүй урдаас дайраад байхаар нь чамд юм хэлээд ойлгохгүй хүн байна болилоо гэж хэлээд гаргасан байгаа. **********нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр утасдаж чатаар өргөдлөө илгээж тушаалаа авсан байдаг.

Болсон үйл явдлыг ийнхүү тайлбартаа тусгалаа.

******** тус сургуулийн Монголхэл-Уранзохиолын багшийн ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах заалтын дагуу тушаал гарган түр хугацаанд буюу ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд ажиллуулахаар ажилд авсан байдаг.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал **********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түр орон тоог хүргүүлсэн байдаг. Тэр орон тоонд 2 хүн оролцсон. Яагаад гэвэл *********намар ажилдаа орно гэсэн учраас 1 орон тоо зарлуулсан. Менежер 2 болгож зарлуулсан байсан. Тэр хүн зарлуулаагүй ажилд орсон учраас гэж нөхөр нь буюу Болд-Эрдэнэ зарлуулсан гэж дайраад байсан. Хүн ёс зүйтэй байх ёстой гэж боддог. Сургуулийн захирлын хувьд нийт дунд нь шаардлага хэлдэг. Хүн болгонтой наана цаана гэж гүйгээд байдаггүй. Тийм учраас нэг ажлын байр зарласан байхад 2 болгосон. Мөнхтуяаг шилжээгүй байхад шилжсэн юм шиг мэдүүлэг өгсөн. Хүний нөөц, төрийн албаны тухай хуульд ёс зүйн талаар тодорхой заасан байдаг. Тэр тусмаа багш хүн хариуцлалгатай ёс зүйтэй байх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан ба хариуцагч байгууллагын захирал ... ********* Монголхэл, уран зохиолын багшийн ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах заалтын дагуу тушаал гарган түр хугацаанд буюу ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд ажиллуулахаар ажилд авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч **********дээрх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд *********** өдөр ирүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр хуульчилсан учир нэхэмжлэгч **********нь шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хэрэгт: нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар ************ ажилд түр томилох тухай тушаалын хуулбар 1 хуудас, *********дугаар ******** ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ***********-ны өдрийн Багшийн мэргэжлийн түвшин тогтоох үнэлгээ /Монгол хэл/-ний Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас, нэг талаас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж захирал *********, нөгөө талаас ********** нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний эх хувь 2 хуудас зэрэг бичмэл нотлох баримтуудыг,

хариуцагчаас Хөвсгөл аймгийн Засаг даргын ******** сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн ********** сургуулийн захирлаар томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* дугаар ******* ажилд түр томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, *******дугаар ******* хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас*******дугаар ******** ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, ********* Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ********ажилд түр томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, ********** ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, ***********ажилд авах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 15 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********* шүүхийн шийдвэрт Шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 4 хуудас, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын ********** дугаар Ажлын байр зарлуулах тухай албан бичиг, явуулсан бичгийн дэвтрийн албан бичгийг явуулсан хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 18 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус гаргаж ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************** нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулиас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Мөн шүүх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар багшийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг ямар байгууллагаас баталсан, хэдэн оны ямар эрх зүйн актад үндэслэн ямар журмаар зохион байгуулдаг эсэх, 2020 оны 8 дугаар сард багшийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалт зохион байгуулагдсан эсэх, хэрэв зохион байгуулагдсан бол тус шалгалтад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулиас захиалга өгсөн эсэх, тус сургуулийн нэр дээр шалгалт өгсөн багш нар хэрхэн ямар үнэлгээтэй шалгагдсан, энэ шалгалтын дүн нь цаашид ажилд томилогдоход нөлөөлөх эсэх талаархи баримтуудыг ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулиас байгууллагын дотоод журам, нэхэмжлэгч ******** хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар заажээ.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тус газрын даргын Боловсрол, соёлын салбарын хүний нөөцийн сан бүрдүүлэх журам-ын хуулбар 3 хуудас, Аймгийн ********р сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын Ажлын байр зарлуулах тухай албан бичгийн хуулбар 1 хуудас, Боловсролын газрын мэргэжлийн түвшин тогтоосон үнэлгээ зэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 258 дугаар албан бичгээр тайлбарын хамт ирүүлсэн байна.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доорх үйл баримт тогтоогдлоо.

Тус ******* сургууль нь монгол хэл, уран зохиолын мэргэжлийн 4 багшийн орон тоотойгоор сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд монгол хэл, уран зохиолын багш **********нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс жирэмсний амралтаа, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн тус тус авсан, түүний жирэмсний амралттай байх хугацаанд Цогтсайханы Чулуунцэцэгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс түр хугацаагаар томилон ажиллуулжээ.

Ингээд монгол хэл, уран зохиолын багш ******** мөн жирэмсний амралтаа авсан бөгөөд тухайн сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн 1 ажлын байр түр хугацаагаар гарсан тул сургуулийн захиргаанаас 2020 оны 8 дугаар сард болох багшийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалтанд монгол хэл, уран зохиолын багшийн 1 түр ажлын байрыг зарлуулсан байна.

Багшийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад багш **********, багш **********нар орсон ба **********74,9 оноо, ********** 59.4 оноотойгоор тус тус шалгагдсан, тухайн үед буюу 2020 оны 8 дугаар сард тус сургуульд монгол хэл, уран зохиолын багш **********, **********багш нар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй учир монгол хэл, уран зохиолын багшийн 2 түр ажлын байр бий болсон байсан, сургуулийн дотоод журамд зааснаар захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж өндөр оноо авсан **********г багш **********гийн оронд, багш ********** оронд ********** нарыг томилохоор шийдвэрлэсэн, хуралдаанаас гарсан шийдвэрийг багш **********, ********** нарт тухайн үед нь танилцуулжээ.

Ажил олгогч ********** дугаар тушаалаар багш **********гийн оронд **********г монгол хэл, уран зохиолын багшийн ажилд түр томилсон байна.

Гэтэл багш **********үүнээс 2 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шилжих болсон тул ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж улмаар тус сургуулийн захирал ******* дугаар тушаалаар **********г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ингээд ******* ажилдаа эргэн орох болсноор тус сургуулийн захирал Доржпагма багш **********ийг монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ба багш ********** ажил олгогчийн дээрх тушаалыг... би багш **********гийн оронд ажиллаж байгаа учир багш ******* ажилдаа эргэж ороход намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлан эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүх **********ийн ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн хуульд нийцээгүй тул **********ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Ингээд нэхэмжлэгч **********г хариуцагч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын *******дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч **********...**********багшийн оронд намайг томилсон байсан, ********** нь мэргэжлийн шалгалтад тэнцээгүй, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар байгууллагын дотоод журамд зааснаар намайг **********багшийн оронд томилсон... гэж марган Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо гаргажээ.

Энэ үйл баримтад талууд маргаагүй бөгөөд хариуцагчаас нэг ажлын байран дээр хоёр хүн томилсон, өмнөх шийдвэрээ цуцлалгүйгээр өөр хүнийг тухайн ажлын байранд томилсон шийдвэр гаргасан нь миний буруу, байгууллагын дотоод журамд зааснаар зөвлөлөөр хэлэлцээд **********багшийн оронд **********г томилсон нь үнэн, гэхдээ ********** нь хэдийгээр мэргэжлийн шалгалтад 60 оноо аваагүй ч 59.4 гэдэг тийм ч муу оноо биш юм. Нэгэнт шүүхийн шийдвэрээр **********ийг монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосон тул би шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн **********г ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00417 дугаар шийдвэрийг үндэслэн 1. Цогтсайханы Чулуунцэцэгийг ажилд эгүүлэн тогтооосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул Энхбаатарын Мандалмөрөнг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй ... гэжээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа тайлбарласан хариуцагчийн ...нэгэнт шүүхийн шийдвэрээр **********ийг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосон учраас **********г чөлөөлөхөөс өөр аргагүй болсон гэж тайлбарласан үндэслэлтэй, мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримттай дээрх **********г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тохирч байх боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй, бодит байдалд тохирохгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд үндэслэл бүхий, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх учиртай.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх; 20.1.2-т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж сургуулийн захирлын эрхийг хуульчилсан.

Хариуцагч байгууллагаас 2020 оны 8 дугаар сард монгол хэл, уран зохиолын багшийн түр ажлын байрны захиалгыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт хүргүүлж, улмаар шалгалтанд багш **********тэнцсэн, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж **********багшийн оронд түүнийг томилохоор шийдвэрлэсэн нь тус сургуулийн дотоод журамд нийцжээ.

Харин сургуулийн захирал **********нь ********** багшийг **********багшийн оронд өмнө томилсон шийдвэрийг цуцлаагүйгээс нэг түр ажлын байранд хоёр багш ажиллах нөхцлийг бий болгосноороо буруутай байна.

Тухайн үед уг сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Өлзийнаран жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг авсан байсан учир хоёр багш хоёулаа ажиллах нөхцөлтэй байснаас багш ********** багш **********г **********гийн оронд томилсон 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг мэдсэн ч, тухайн үедээ маргаагүй ба харин багш Өлзийнаранг ажилдаа орох үед нэг тушаал дээр томилогдсон хоёр багшийн хөдөлмөрийн харилцаанд зөрчил үүсжээ.

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш **********шилжсэнээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн байнгын ажлын байр нэг гарсан болно.

Сургуулийн захирал, захирлын дэргэдэх зөвлөл нь дээрхи ажлын байранд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаа **********, **********нарын хэн нэгийг хууль, журамдаа нийцүүлэн сонгон томилох эрхтэй юм. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн **********, **********нар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан багш **********гийн оронд хоёул томилогдон ажиллаж байсан учир ижил эрхтэй гэж үзэх үндэслэлтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоохыг хориглодог ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр **********ийг **********багшийн оронд томилсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь тухайн үед үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулан шийдвэрлэх хууль, журамд нийцэхгүй.

Шүүх **********ийг **********гийн оронд томилсон тушаал шийдвэртэй байтал давхар **********г **********гийн оронд томилон, **********ийг багш Өлзийнаранг ажилдаа эргэн орсныг үндэслэн чөлөөлсөн нь ажил олгогчийн буруу, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн **********ийг ажилд эгүүлэн томилсноос биш Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн байнгын ажлын байранд **********ийг томилсон шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг үндэслэн, хэн нэгэнд давуу байдлыг бий болгож, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байтал түр ажиллаж байсан **********г ажлаас чөлөөлсөн нь шударга ёсны болоод эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Тодруулбал ********** ч тухайн ажил, албан тушаалын байранд томилогдсон үндсэн багш биш бөгөөд үндсэн багшийн орон тоо гарсан байтал захирал энэ асуудлыг шийдвэрлээгүй байна.

Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон гэсэн заалтыг баримталсан нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч **********нь **********ийн оронд бус, харин **********гийн оронд томилогдон ажиллаж байжээ.

 

 

Иймд нэхэмжлэгч **********г Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн, үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч **************** Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч *********** 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА