Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 573

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Энхжаргал,

Улсын яллагч Р.Очирсүрэн Хохирогч А.А,

Шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгиноха дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрс настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, Сэлэнгэ аймгийн Шаамар с Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчиний мэргэжлээр суралцдаг, ам бүл- 3, ээж дүү хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот хаягт <

 

 

суух хаягтай, ... дугаарын регистртэй, Боржигон овгийн Бын Нид холбогдох 1708017240263 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 41 дүгээр сургуулийн хажууд иргэн А.Аг "нүүрэн тус газар алгадлаа” гэж түүний нүүрэн тус газар гараараа цохиж "үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг Б.Н мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Нтой тааралдаад би тэрнийг алгадсан, Н зөрүүлээд нүүрэнд нэг удаа цохьсон. Үүдэн дээд хоёр шүд суларсан, 2 шүд хийлгэх үнэ зургаан сая төгрөг шаардлагатай тул энэ мөнгийг нэхэмжилнэ. Шүүх эмнэлэгт үзүүллэхэд 8000 төгрөг, шүдний зураг авахуулахад 15000 төгрөг төлсөн, энэ мөнгийг нэхэмжилнэ гэв.

Эрүүгийн 1708017240263 дугаартай хэргээс:

Хохирогч А. А мөрдөн байцаАтын шатанд мэдүүлэгтээ:

...2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад ажилаа тараад гэрлүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 сарын өмнө намайг найзуудтайгаа нийлж зодсон Б овогтой Н гэх этгээд гудамжинд найзуудтайгаа явж байсан. Тэгэхээр нь би хүрч очоод машинаас буугаад Нид хандаж "чи надтай таарахгүй байх чинь яагаав” гэж хэлээд нэг удаа нүүрлүү нь гараараа алгадах үйлдэл хийхэд тэрээр бултаад зөрүүлээд миний ам хэсэгрүү цохьсон. Гэтэл энэ үед миний урд дээд хоёр үүдэн шүд хөдөлсөн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биед хөнгөн хохирол учирсан. Үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй байхаар болохгүй гээд би нэг мөр авахуулчихсан. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн асуудал нь Нийн буруугаас болсон. Надад одоо гомдоод нэхэмжлээд байх зүйл байхгүй бөгөөд хамгийн гол урд үүдэн хоёр шүдээ хийлгээд авчихмаар байна. Миний амьдарч байгаа газар угаасаа үе тэнгийн залуучууд бие биенийхээ дээр гарах гэсэн эцэс төгсгөлгүй зодоон цохион дунд

 

өсөж том болж эргэн тойрондоо байр сууриа олдог. Тухайн явдал болхоос гурван сарын Н намайг найзуудтайгаа нийлж зодсон болхоор би тэр явдалдаа хорсоод очоод алг юм.Надад шүдээ хийлгэх шаардлага байна. Өөр ямар нэг зүйл байхгүй хэлсэн ярьсан зүй. үнэн...гэжээ./хх-12/,

Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаАд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 09 дүгээр сард өөрийн найз Нтой хамт Сонгинохайрхан дүүрг дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийн гэрийн ойролцоо гудамжинд явган алхаж явт машинтай хүн хүрч ирсэнээ Нийг нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Дахиад нэ цохих гээд гараа далайхаар нь Н зөрүүлээд нэг удаа цохих үед нөгөө залуу амаа д доошоо тонгойсон.Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Нийг зодсон залуу шалтгаанаар түүнийг анх эхэлж цохьсоныг би мэдэхгүй байна. Тухайн үед аль аль нь байсан. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн...гэжээ. /хх-16-17/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 112240 тоот актын дүгнэлтэнд:

  1. А.Ан биед үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнди хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдАд нөлөөлөх эсэх нь эд| эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэжээ./хх-8/,

Шүүгдэгч Б. Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, Хохиро өргөдөл /хх-02/, шүүгдэгч Б.Нийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаара агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажилла явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг х. хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогл шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12240 тоот шинжээчийн дүгнэлтийг хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуц хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нийг гэм буруутай э эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 41 дүгээр сургуулийн хажууд иргэн А.Аг "нүүрэн тус газар алгадлаа” гэж түүний нүүрэн тус газар гараараа цохиж "үүдэн дээд хоёр шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Агийн... "2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад ажилаа тараад гэрлүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 сарын өмнө намайг найзуудтайгаа нийлж зодсон Б овогтой Н гэх этгээд гудамжинд найзуудтайгаа явж байсан. Тэгэхээр нь би хүрч очоод машинаас буугаад Нид хандаж "чи надтай таарахгүй байх чинь яагаав” гэж хэлээд нэг удаа нүүрлүү нь гараараа алгадах үйлдэл хийхэд тэрээр бултаад зөрүүлээд миний ам хэсэгрүү цохьсон. Гэтэл энэ үед миний урд дээд хоёр үүдэн шүд хөдөлсөн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биед хөнгөн хохирол учирсан. Үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй байхаар болохгүй гээд би нэг мөр авахуулчихсан. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн асуудал нь Нийн буруугаас болсон...” гэх./хх-12/,

- гэрч Н.Ганзоригийн”...2017 оны 09 дүгээр сард өөрийн найз Нтой хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийн гэрийн ойролцоо гудамжинд явган алхаж явтал нэг машинтай хүн хүрч ирсэнээ Нийг нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Дахиад нэг удаа цохих гээд гараа далайхаар нь Н зөрүүлээд нэг удаа цохих үед нөгөө залуу амаа дараад доошоо тонгойсон.Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Нийг зодсон залуу ямар шалтгаанаар түүнийг анх эхэлж цохьсоныг би мэдэхгүй байна. Тухайн үед аль аль нь эрүүл байсан...гэх /хх-16/,

Шүүгдэгч Б. Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, Хохирогчийн өргөдөл /хх-02/, шүүгдэгч Б.Нийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэ улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч А.А өөрийн эрүүл м учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан баримттай зардалд 15,000 т шүүгдэгч Б.Ноос нэхэмжилсэн, төлбөр төлөгдөөгүй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үй гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрү хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэ тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ■ ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариу хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн т маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал з харгалзан шүүгдэгч Б.Нид дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь з гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх н байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий анги дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн ' дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйли дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Бын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учру гэм буруутайд тооцсугай.
  2. Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заа Б.Н нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдЕ торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй т хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт т

зааснаар Б.Ноос 8000 төгрөг гаргуулж, хохирогч А.Ад олгож, А.А өөрт учирсан бусад хохиролоо цаашид гарах эмчилгээний нотлох баримтаа бүрдүүлэн Ир хэрэг хянан шийдвэрлэх.............................. нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ