| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03326/И |
| Дугаар | 181/ШШ2024/03012 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/03012
2024 08 14 181/ШШ2024/03012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ё /РД:1/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч а нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: а нь ё 2022 оны 1 I дүгээр сарын 09-ний өдөр ЗГ0200220799 тоог Зээлийн гэрээ-ээр 1.590.000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ0200220799 тоот "Зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн тул түүнд холбогдуулж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 101 /Ш32024/07397 тоот захирамжаар ё /РД:1/ -г Баянзүрх дүүргийн, 2 дугаар хороо, 5 хэсэг их дарь эх 14 гудамж, 436 тоот хаягт оршин суудаггүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу ё (РД:1) - г шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч а нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32024/07392 тоот дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч а нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
Н.Ганболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь а-тай 2022 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч а нь ё холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32024/07392 дугаартай захирамжаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 02-р хороо , 05-р хэсэг, их дарь эх 14-р гудамж, 436 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч а-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё /РД:1/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ё /РД:1/-г , / тоот/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё /утасны дугаар: 91008233/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч а-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД