| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 144/2023/00108/И |
| Дугаар | 181/ШШ2024/03009 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/03009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: а /РД:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин байрлах, уХХК /РД:ё/,
Хариуцагч: х хаягт оршин суух, ё/ж нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 68,382,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, /хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: уХХК түүний захирал ё болон а нар нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр № 19/06 тоот Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу а нь 165 мм тэсэлгээний өрмөөр 1 тууш метрийг 11,000 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгэхээр тохиролцсон. Ингээд а нь 384 ширхэг цооногт, 4144.4 метр өрөмдлөг хийж ажлын хөлс 45,588,400 төгрөг болсон боловч захиалагч өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг төлөөгүй байна. Гэрээний 3.4-д зааснаар ажил гүйцэтгэсэн сар бүрийн 15-нд төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний 3.6-д зааснаар төлбөр төлөөгүй хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. уХХК нь 2019.09.15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй, гэрээний хугацаа 2020.08.5-ны өдөр дууссан боловч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйл, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг болон талуудын байгуулсан гэрээний 3.4, 3.5 дүгээр зүйлийг тус тус зөрчиж байна. Төлбөр төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч төлнө төлнө гэсээр 2 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Иймд уХХК-иас ажлын хөлс болох 45,588,400 төгрөг, алданги 22,794,420 /50 хувиар бууруулж тооцов/ нийт 68,382,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч уХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн үед гэрээний Гүйцэтгэгч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй өрөмдлөг тэсэлгээний ажлыг Захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, мөн гүний /улны/ гүйцэтгэл буюу өрөмдлөг дутуу хийсэн байсан зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар иргэн болон хуулийн этгээдийг давхар татсан байх бөгөөд чухам хэн хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд үүнийг тодруулах шаардлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлага иргэнээс хэдэн төгрөг, хуулийн этгээдээс хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулж өгнө үү гэжээ..
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэлийн гэрээ, өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт, нэхэмжлэх, мессенжер чат /канон 19 хуудас/,
Хариуцагчаас: Хариу тайлбар, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хуулбар/, Хан-Уул дүүргийн тодорхойлолт /хуулбар/, түрээсийн гэрээ /хуулбар/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа , тодорхойлолтын нэгдсэн маягт /хуулбар/,
Шүүгчийн захирамжаар: мессенжер чат /канон 33 хуудас/ баримтууд зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч а нь хариуцагч уХХК, ё нарт холбогдуулан тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 68,382,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ а нь уХХК, түүний захирал ётай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №19/06 дугаартай Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, гэрээний дагуу холбогдох ажлыг чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. 384 ширхэг цооногт 4144,4 метр өрөмдлөгийг 1 метр тутамд 11,000 төгрөгөөр харилцан тохирч гүйцэтгэсэнтэй холбоотойгоор ажлын хөлс нь нийт 45,588,400 төгрөг болсон боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул ажлын хөлс 45,588,400 төгрөгийг, мөн гэрээнд зааснаар алданги 22,794,200 төгрөг, нийт 68,382,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч уХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгч тал нь өрөмдлөг тэсэлгээний ажлыг Захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, мөн гүний /улны/ гүйцэтгэл буюу өрөмдлөг дутуу хийсэн, мөн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагчаар иргэн болон хуулийн этгээдийг давхар татсан боловч хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч а нь уХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.
а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь уХХК-ийн уурхайн олборлолтын тэсэлгээний өрөмдлөгийн ажлыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, өрөмдлөгийн ажлын үнэлгээг өрөмдсөн цооногийн уртааш метрээр тооцон, 1 метрийг 11,000 төгрөгийн хөлстэй байхаар, гүйцэтгэгч талын ажлын хөлсийг тухайн өрөмдлөгийн талбайн гүйцэтгэлийн дагуух нэхэмжлэлийн сар бүрийн 15-ны өдөр төлж барагдуулахаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
б/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн дуусгавар болгосон боловч төлбөрийг удахгүй төлнө гэх шалтгаан хэлсээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, гүйцэтгэсэн ажлыг хөлсийг огт төлөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь ажлын хөлсийг бүхэлд нь төлөхгүй, учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажил доголдолтой байсан, мөн тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй, хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдээс хэнээс нь хэдэн төгрөг шаардсан нь тодорхойгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
в/ Учир нь талуудын хооронд байгуулсан Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч уХХК-ийн уурхайн үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй болсны улмаас нийт 10 хоногт гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр гэрээний харилцаа дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Тодруулбал, а нь гэрээ байгуулагдсан 2019.08.05-ны өдрөөс 2019.08.14-ний өдрийг хүртэлх нийт 10 хоногийн хугацаанд 240 цагийн ажил гүйцэтгэсэн, улмаар 384 ширхэг цооногт, 4144,4 метр өрөмдлөгийн ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэсэн болох нь гэрээний талуудын эрх бүхий этгээдүүд болох захиалагч талын төлөөлөгч уулын мастер С.Гантөгс, гүйцэтгэгч талын төлөөлөгч мастер С.Болорхүү нарын өрөмдлөгийн ажил хүлээлцсэн актаар тогтоогдсон тул энэ хугацаанд /2019.08.05-2019.08.14/ буюу ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэрэгжсэн, түүнээс хойш нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолд хамаарах баримт илрээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.
6. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон цагаас хойш а-ийн захирал Ц.Урансайхан нь уХХК-ийн захирал ётай цахим сүлжээ зэргээр холбогдон гүйцэтгэсэн ажлын хөлсийг удаа дараа шаардаж байсан боловч захиалагч ажлын хөлсийг төлөөгүй, энэ хугацаанд ажлын доголдол, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагч талаас аливаа шаардлага гаргаагүй, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хяналтыг хэрэгжүүлж, захиалагч талд актаар хүлээлгэн өгсөн гүйцэтгэгч талын мастер Г.Болорхүүгийн шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч тал нь ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй, мөн ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй гэх үйл баримтыг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
8. Гэрээний талуудын ажлын гүйцэтгэлийн үлдэгдлийн талаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн актад үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй болно.
9. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт /11,000₮ х 4144,4м/ 45,588,400 төгрөгийг хариуцагч уХХК нь нэхэмжлэгч а-д төлөх ёстой байна.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон алдангид 22,794,200 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
11. а болон уХХК нарын хооронд байгуулсан Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.4-т захиалагч тал нь гүйцэтгэгч талын ажлын хөлсийг тухайн өрөмдлөгийн талбайн гүйцэтгэлийн дагуу нэхэмжлэлийн сар бүрийн 15-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй гэж, мөн гэрээний 3.6-д Захиалагч тал нь гэрээт ажлын төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоногт алданги тооцно гэж заасныг үндэслэн алданги шаардах эрхийг тодорхойлжээ.
а/ Талуудын хооронд 1 жилийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч 10 хоногийн хугацаанд уг гэрээ үргэлжилсэн, захиалагчийн хувийн байдлаас шалтгаалан цаашид үргэлжлэх боломжгүй болсноор 10 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын хүрээнд гэрээний үүргийг харилцан дуусгавар болгосон болох нь өрөмдлөгийн ажил хүлээлцэх акт болон хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогджээ. /хх-8/
б/ Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй боловч ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
в/ Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т заасан, гэрээний талууд Өрөмдлөгийн ажил хүлээлцэх акт үйлдсэнээс хойш хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ огт биелүүлээгүй, ийнхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас удаа дараа шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
г/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч а нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид /45,588,400 х 50%/ 22,794,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч уХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт 45,588,400 төгрөг, алданги 22,794,200 төгрөг, нийт 68,382,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
12. Нэхэмжлэгч а нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 68,382,600 төгрөг гаргуулах шаардлагатай холбогдуулан хариуцагчаар уХХК болон тус компанийн захирал ё нарыг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...уХХК-тай гэрээний харилцаанд орсон, тус хуулийн этгээдийн захирал болон 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн агуулгаар нь хамтран хариуцагчаар тодорхойлсон, хариуцагч тус бүрт нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн тайлбарыг гаргажээ.
13. а болон уХХК-ийн хооронд Тэсэлгээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч ёт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
I. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.
1. а-ийн нэхэмжлэлтэй, уХХК, ё нарт холбогдох иргэний хэрэг, маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ё оролцсон боловч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн С.Уламбаярт хариуцагч нараас шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд итгэмжлэл олгогдоогүй, хавтаст хэрэгт мөн авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасан бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, мөн хэргийн оролцогчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийсайханд 2024.08.14-ний өдрийн 13:30 цагт болох шүүх хуралдааны товыг 2024.08.07-ны өдөр шүүхээс утсаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, мөн хууль ёсны төлөөлөгч бус этгээд тухайн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хуралдааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн болохыг дурдав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Гантөгсийг оролцуулах тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн, уг хүсэлтийг нь тус шүүхийн шүүгчийн 2023.12.08-ны өдрийн 181/ШЗ2023/20851 захирамжаар хангаж, н.Гантөгсийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэжээ. /хх-44, 45/
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч н.Гантөгсийн оршин суугаа газрын хаягийг шүүхэд тодорхойлж өгөөгүй, улмаар шүүхээс гэрчийн хаягийг тодорхойлж өгөхийг удаа дараа утсаар шаардсан боловч шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас гэрчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Мөн гэрчийн холбогдох утасны дугаараар дуудан ирүүлэх ажиллагааг удаа дараа гүйцэтгэсэн боловч холбогдох боломжгүй байжээ.
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хойшилсон, ийнхүү хойшлохдоо гэрч нарыг асуух хурлын товыг 2024.06.10-ны өдрийн 10:00 цагт тогтоосон, шүүхээс гэрч н.Гантөгсийг ирүүлэх, хаягийг тодруулж өгөхийг хариуцагчийн төлөөлөгч ёд мөн сануулсан боловч гэрч асуух тов тогтоосон өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн гэрчийн хаягийг шүүхэд тодорхойлж өгөөгүйгээс гадна хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, тус шүүхэд нэг ч удаа ирээгүй байна.
2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөн хариуцагчийн төлөөлөгч ётай шүүхээс утсаар холбогдож, гэрчийн хаягийг тодруулж өгөхийг шаардахад эргээд хариу хэлнэ гэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс гадна гэрчийн хаягийг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Шүүхээс хаяг нь тодорхой бус гэрчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх, гэрчийн мэдүүлэг авах үндэслэлгүй, хариуцагчаас удаа дараа гэрчээр оролцуулах этгээдийг шүүхэд ирүүлэх, хаягийг тодорхойлж өгөхийг шаардаж байсан боловч шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хариуцагч нь гэрч асуулгах хүсэлтээ дэмжээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш явуулахад саад болохгүй юм.
3. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч уХХК-иас 68,382,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч а-д олгож, хариуцагч ёт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч а-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499,863 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч уХХК-иас 499,863 төгрөг гаргуулан нэхэмжлэгч а-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД