Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/03050

 

 

 

 

 

 

 

2024 08 22 181/ШШ2024/03050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах ё Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ё/РД:ё/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ё СӨХ-н гүйцэтгэх захирал ё нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё СӨХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ё /РД:ё/ нь ё байрны 1-р давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 111,3 м.кв талбайн өмчлөгч бөгөөд уг талбайг бусдад түрээслэн ашиглуулдаг. СӨХ-оос тогтоосон ашиглалтын төлбөрийг өмнөх хугацаанд болон 2018 оноос болон түүнээс хойших хугацаанд төлөхгүй байснаас нийт 9,977,625.06 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Энэ төлбөрийн асуудлаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь мэдэгдэх хуудсын дагуу шүүхэд ирэхгүй, холбоо хамааралтай этгээд нь мэдэгдэл ирсэн болохыг мэдсэн боловч шүүхийг үл хүндэтгэдэг, хариуцагч хаана амьдардаг нь тодорхойгүй байгаагаас Хэргийг хэрэгсэхгүй болгох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж 2024 оны 06-р сарын 25-ны өдөр 181/Ш32024/12932 дугаартайгаар гарсан тул төлбөр хариуцагч ё/регистр ё/-г эрэн сурвалжлуулах шийдвэрийг гаргана уу гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ё СӨХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайванийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сууц өмчлөгчдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, Ашиглалтын зардлын төлбөрийн дэлгэрэнгүй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 181/Ш32024/12932 дугаартай захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч ё СӨХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ СӨХ-өөс тогтоосон талбай ашиглалтын төлбөрийг 2018 оноос болон түүнээс хойших хугацаанд төлөөгүй, хариуцагч бүртгэлтэй гэр хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.

 

Н.Энхтайван нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь.ё СӨХ-ийн нэхэмжлэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 181/Ш32024/12932 захирамжаар тогтоогджээ.

 

6. Тодруулбал, нэхэмжлэгч ё СӨХ нь Н.Энхтайванд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 181/Ш32024/12932 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн заасан хаягт хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 01-р хороо Жамьяангүн гудамж 12-р байр 1 давхар, 2 тоот хаягт ийм хүн байхгүй, нэхэмжлэлд тодорхойлсон 99028271 дугаарт залгахад би Энхтайван гэдэг хүн биш, наад хүн чинь монголд байхгүйдээ, 99118980 дугаарт залгаад үз гэж тус дугаарт залгахад холбогдох боломжгүй гэж хариу өгсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайваныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ё СӨХ-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайваныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөгч этгээд болох ё-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё /РД:ё/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ё /РД:ё/-г , /Сүхбаатар дүүрэг, 01-р хороо , / эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөгч ё /утас: 7011-6889/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ё СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД