Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/03048

 

 

 

 

 

 

 

2024 08 22 181/ШШ2024/03048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах и /РД:ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч и нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ё нь ё-тай 12120130015 дугаар "Зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус Байгуулж, 2,184,000 төгрөгийг сарын 2,9 хувийн сүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч ё нь үүрэг гүйцэтгэх хугацааг 567 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Тэрээр зээлийг авах үедээ Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо хангайн 3 дугаар гудамж 8 тоот хаягт бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овоо 28 дугаар гудамж, 203-20 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч "Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 184/Ш32024/17151 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч ё хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна. Иймд ё эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

 

 

3. Нэхэмжлэгч и нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ёийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл, Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 184/Ш32024/17151 тоот дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч и нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.

 

ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь и-тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч и нь ёод холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 184/Ш32024/17151 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн заасан хариуцагчийн Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 28 дугаар гудамж, 203-20 тоот хаягт оршин суух ё шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна. Тодруулбал, хариуцагчийн тус хаяг нь дээрх хороонд байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, магадалгаагаар тогтоогдож байна. гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч и-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бууч овогт ё /РД:ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шү0/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч и-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД