Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0683

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0683

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Т

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч С.Т С дүүргийн Засаг даргын 2004 оны 113 тоот захирамжийн нэгж талбарын ******* дугаартай 400 м2 газрын иргэн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 438 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 673 м2 газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг С дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

3. С дүүргийн газрын албанаас шаардан гаргуулсан тухайн газрын хувийн хэргийн материалаас үзэхэд маргаан бүхий 673 м2 газрыг иргэн С.Бийн өргөдөл, кадастрын зураг, иргэний үнэмлэх зэргийг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар иргэн С.Бд 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /х.х-н 163-168/

3. Иргэн С.Т нь иргэн С.Бээс маргаан бүхий газрыг шилжүүлэн авахаар С дүүргийн газрын албанд хандан 2 талын өргөдөл, хураамж төлсөн баримт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхүүдийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримтыг /1-р х.х-н 66-75/ үндэслэн С дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар захирамжаар Г зусланд 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлжээ. /х.х-н 85-88/

4. Гуравдагч этгээд Д.Д нь 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн Газрын албанд хандан 1999 оноос хойш амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтээ иргэний үнэмлэхийн хуулбарын хамт гаргасныг /х.х-н 63-65/ үндэслэн С дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар Д.Дд С дүүргийн 15 дугаар хороо, Г аманд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлж, 0004214 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /х.х-н 82-84, 131/

5. Гуравдагч этгээдээс маргаан бүхий газрыг эзэмшдэг гэж С дүүргийн газрын албанд хандсан тухайн үед иргэн С.Тийн газар эзэмших эрхийн хугацаа дуусч газрын нэгдмэл санд дуусах хугацаа өгөн бүртгэлгүй болсон үед гуравдагч этгээдийн нэр дээр тухайн нэгж талбар бүртгэгджээ.

6. Энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/288 дугаар албан бичигт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд дээрх газрын байршилд нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв талбайтай газар нь регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байх ба 2023 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар өөрчлөлт ороогүй байна гэснээс үзвэл гуравдагч этгээд 2022 онд кадастрын зураг хийлгэснээс өөр зураггүй байна гэснээр харагдана. /х.х-н 94/

Нэхэмжлэгч С.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой Т миний бие С.Бтэй 2012 оны 11-р дүгээр сарын 20-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тус гэрээний дагуу С дүүргийн 19-р хороо Г зусланд байрлалтай ******* дугаар бүхий 673 м.кв бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Үүний дагуу "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г төрийн эрх бүхий байгууллагатай байгуулан ******* дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр гаргуулан авч, өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө төлж, эзэмшиж ирсэн. Энэ газар нь битүү модон хашаатай байсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны байцаагч Н.Ч******* дээрх газрын гэрээ, гэрчилгээг сунгах мэдэгдэх хуудас өн. Мэдэгдлийн дагуу газрын гэрээ, гэрчилгээг сунгахад шаардлагатай газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр дээрх газрын гэрээ, гэрчилгээ сунгуулах хүсэлтийг С дүүргийн газар зохион байгуулалтын албанд өн боловч хүлээж аваагүй. Энэ нь эс үйлдэхүй хэлбэрээр хууль илтэд зөрчиж байна. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр С дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Засаг дарга миний гаргасан гомдолд хариу өн. Тодруулбал, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн С дүүргийн газар зохион байгуулалтын албан бичигт ...Тус дүүргийн нутаг дэвсгэр 19-р хороо Г зусланд дүүргийн Засаг даргын 2012 оны 438 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 673 м2 таны эзэмшиж буй газарт мөн дүүргийн Засаг даргын 2004 оны 113 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 400 м.кв газрыг иргэн Д.Дд эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дах заалтыг зөрчсөн байна. Иймд хуулийн дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өн. 

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас Тухайн иргэн хоорондын газрын маргаантай асуудлаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д заасны дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу өн. Гэтэл Д.Дийн 2004 оны 06 дугаар сарын 17-нд олгосон 0004214 дугаар гэрчилгээ дээр нэгж талбарын дугаар байхгүй. Мөн Д.Дд газар эзэмшүүлэх 2004 дүүргийн Засаг даргын 113 тоот захирамж гэж байхгүй, газар эзэмших гэрээ байхгүй мөн тухайн үеийн кадастрын зураг бас байхгүй. Эндээс миний эзэмшиж байгаа газар хэн нэгний эзэмшиж байгаа газартай огт давхцахгүй байна гэж үзэж байна. Энэхүү маргаантай байдлаас шалтгаалан иргэн миний бие зохих журмын дагуу шилжүүлж авсан өөрийн газар эзэмших эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх, ашиглах холбогдох гэрээ, гэрчилгээг сунгуулах зэрэг нөхцөл боломжууд хязгаарлагдаж байна. Мөн газрын төлбөрөө төлөх боломжгүй болоод байна. 2012 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Д.Оюун-Эрдэнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж С дүүргийн 19 хороо Гоодой зусланд байрлах 678 м.кв газрыг шилжүүлж авсан. Энэ газар нь дээрх маргаж байгаа газартай шууд залгаа, зэрэгцээ нэг хашаанд байдаг газар юм. 2022 оны 7 сард энэ 678 м.кв газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг 2037 он хүртэл сунгалт хийсэн байгаа. С.Б нь 2007 онд авсан байдаг. С.Бийн өмнө 2004 онд С.Г*******а гэж хүн 700 м.кв газрыг эзэмшиж байсан байдаг. Энэ н.Г*******а гэдэг хүн нь одоо манай хажуу талд байдаг. 2022 оны 05 дугаар сард газрынхаа төлбөрийг төлөх гээд очиход манай газар газрын мэдээллийн санд гарч ирэхгүй байсан. Мэдээллийн санд урьд нь жил болгон гарч ирдэг байсан.

2022 оны 04 юм уу 05 дугаар сард манай хажуу талын айлын (манай газар дээр биш, хажуу талд гэртэй айл байдаг) хашаанд байсан жижиг модон байшинг зөөж авчраад манай газар дээр тавьсан байсан. Тэгээд С дүүргийн Г ам хариуцсан байцаагч Н.Ч*******г дагуулж ирээд Тэмүүлэл сүрвэй гэж компаниар анх удаа кадастр хийлгэсэн байдаг. Энэ Тэмүүлэл сүрвэй гэж компани тусгай зөвшөөрөлгүй компани. Би н.Г*******ыг нь танихгүй. С.Бийг мөн танихгүй. С дүүргийн Газрын албанаас шүүхэд ирүүлсэн баримт дээр 2004 онд н.Г*******а гэж хүн тухайн газрыг эзэмшиж байсан байна. Дараа нь намайг 2012 онд эзэмшиж байсан. Би газрын төлбөр тэдэн төгрөг төлсөн байна, эднийх тэдэн төгрөг төлсөн байна гэсэн баримтыг л харсан. Би тэнд 2008 онд байшингаа бариад, 2010 оноос амьдарч байгаа. Тэр газраас манай амьдарч байгаа газар хооронд бараг 3 километрийн зайтай. Би өнөөдрийн шүүх хурал дээр эвлэрнэ гэж бодож ирсэн.. Эдний газар дээр намайг газар авахад байшин байгаагүй. Агаарын түүхчилсэн зургаар ч харагдана.

Хэрвээ 2004 оны Д.Д гэж хүний газар нь нэгж талбарын дугаартай, дагалдах бичиг баримттай, тэр нь гэрээтэй, гэрээн дээрээ энэ хүн гарын үсэг зурсан, гэрээн дээрээ сард хэдэн төгрөг төлнө, хэдэн жилийн хугацаатай гэрээ зэрэг юмнууд нь байх ёстой байсан. Гэтэл 2008 онд бид энэ байшингаа барьсан гэж байгаа юм. Гэтэл миний шилжүүлж авсан С.Бд 2007 онд энэ газрын захирамж нь гарчихсан. С.Бийн өмнөх С.Г*******ад 2004 онд захирамж нь гарчихсан байгаа. Агаарын түүхчилсэн зураг дээр ч эднийх байхгүй. Эднийх Тэмүүлэл сүрвэй гэж тусгай зөвшөөрөлгүй компаниар анх удаа Газрын албаны байцаагч Н.Ч*******г авчирч байгаад 2022 онд кадастрын зургийг хийлгэж авсан. Би давхцалтай гэж үзэхгүй байна. С дүүргийн Газрын албанаас С дүүргийн Засаг даргад өн хариу нь газар давхацсан гэж байгаа. Өөрсдөө 2022 онд очиж шинэ кадастрын зураг хийж давхцуулсан. Газрын албаны байцаагч Н.Ч*******гийн хариу тайлбар дээр байгаа. Би энэ газар дээр очиж энэ хүнтэй уулзлаа. Тухайн хүний газар гэж хэлэхээр нь би тусгай зөвшөөрөлтэй компаниар энэ кадастрын 400 м.кв кадастрын зургийг хийлгэсэн гэдэг. Энэ кадастрын зургийг анх удаа 2022 оны 04 юм уу, 01 сард хийлгэсэн гэрээ байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын хэмжээнд газрын нөхөн бүрдүүлэлтийн ажлыг 2022 оноос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хугацаатай зарласан.  Тус ажлын хүрээнд газар эзэмших, ашиглах гэрчилгээтэй иргэд egazar.gov.mn цахим мэдээллийн санд өөрийн газрын бүртгэл байгаа эсэхийг шалгаж хэрэв байхгүй бол дүүргүүдийн газар зохион байгуулалтын албанд бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан.  Тус ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Д нь дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар 400 м2 газрын гэрчилгээтэй цахим бүртгэлд бүртгүүлэхээр хандсан тус иргэний мэдээллийг архив болон газрын цахим сүлжээнд шалгахад кадастрын зураг бүртгэлгүй байсан.  Иргэн Д.Д зөвшөөрөл бүхий хувийн кадастрын компаниар зураг хийлгэн авчирсан, тус зургийг шалгаж үзэхэд мэдээллийн санд давхцалгүй байсан гэхдээ олон жил газар дээрээ очоогүй гадаадад байж байгаад ирсэн гэсэн тул газраа олон жил эзэмшиж ашиглаагүй байгааг ашиглан зөвшөөрөлгүй хашаа татсан айл буусан байх магадлалтай байсан тул маргаан үүсгэхгүй байхыг сэргийлж иргэнтэй цаг тохирон хээрийн судалгаа хийхээр болсон.  Иргэн Д.Дтэй газар дээр нь очиж үзэхэд хойд айл болох иргэн С.Т гэх иргэний хашааг харж буй настай эгч байсан. Тэр эмэгтэй иргэн Д. Дийн хуучны модон байшинг хойшлуулан бариад түр амьдарч байна гэхэд маргаан үүсэж иргэд маргалдсан. Түүнээс өөрөөр энэ манай газар гэсэн маргалдаан гараагүй учир Д.Дийн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн.  Удалгүй иргэн С.Тийн ээж гэх хүн Дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны 438 дугаар захирамжаар 673 м2 газрын иргэн С.Төд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж ирсэн. Ингээд 1 газар дээр  2 гэрчилгээ эзэмшүүлсэн байгааг мэдсэн. Иргэн С.Т мэргэжилтэн намайг мэдээллийн санд байсан кадастрын зургийг нь устгаад иргэн Д.Дийн зургийг оруулж хууль бус ажиллагаа хийсэн гэж хардан Нийслэлийн цагдаагийн Кибер цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан байсан.  Тус газрын мэргэжилтэн кадастрын мэдээллийн санд шалгалт хийн иргэн С. Тийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан зураг 2012 онд устсан байгааг тодорхойлж гэм буруугүй байна гэсэн тодорхойлолт гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байршил дээр манайхаас өн нотлох баримтуудаас манай дээр Д.Дийн 2004 оны хувийн хэрэг. Гэхдээ тэр дотор нь кадастрын зураг байхгүй. 2007 оны С.Бийн тухайн нэгж талбарын хувийн хэрэг архивд бас хадгалагдаагүй байдаг. Систем өөрчлөгдсөнөөс болоод мэдээллийн сангийн зураг устаад, нөхөн бүрдүүлэлтээр гуравдагч этгээд мэдээллийн санд 2022 онд зургаа оруулсан. Хугацаагаа сунгуулсан. 2018-2019 онд систем шинэчлэгдээд, шинэ систем хөрвөх үйл явцад нийтдээ 40 хэдэн мянган нэгж талбай устсан байдаг. Түүнийг 2022 онд нөхөн бүрдүүлэлтээр оруулж байсан. Д.Д гэдэг хүний захирамж болон эх хувь гэрчилгээг үндэслэн хээрийн судалгааг хийгээд, очиж эргэн тойрны хөрш, зэргэлдээ айлуудаас асуухад энэ хүний газар биш гэсэн хандлага гаргаагүй учраас Н.Ч******* газарт оруулсан. Түүнээс биш тусдаа кадастрын зураг, гэрээ архивд байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д, Д.О******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус газрыг эзэмшигч Д.Д миний бие 2004 онд С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г ам зуслан дахь багахан газрыг хашаалж аваад зохих журмын дагуу хүсэлт гаргасны үндсэн дээр 113 тоот захирамжаар ******* нэгж талбарын дугаартай 400м газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Уг газартаа өөрийн төрсөн дүү болох Д. О*******г хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ (100% асаргаанд байдаг) агаарт гаргаж байг гэдэг утгаар ашиглуулахаар болсон. Улмаар дүү Д.О******* нөхөр Л.П*******ийн хамт тухайн газарт 2008 онд 5,5мх3, 5м хэмжээтэй модон байшин барьж зусдаг болсон.

Д.О******* миний бие хүүхдээ голдуу ганцаараа асардаг байснаас 2009 онд тулгуур эрхтний бэрхшээлтэй болж, эмчилгээ хийлгэн явсаар 2015 онд хагалгаанд орсон. Эдгээр жилүүдэд хааяа нэг зуслангаа эргэж тойрч байснаас биш зусландаа гарах боломжгүй байсан. 2022 онд зусландаа очиход манай байшин газар дээрээ байхгүйг мэдээд эрэл сурал болтол, манай хөрш монгол гэрт өвөлждөг О*******ийнх гэдэг айл дураараа зөөгөөд гэрийнхээ хажууд тавьсан байсныг олж мэдсэн. Мөн О*******ийн амнаас: Танайх газраа зараагүй юм уу? Хуулийн байгууллагад ажилладаг нэг хүн танайхыг оруулаад 2 айлын газрыг гучин сая төгрөгөөр зарна гэсэн гэж ярихыг сонссон.

Газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан тул сунгуулахаар газрын албанд хандахад байцаагч нь давхцалтай байна гээд газар дээр нь ирж бодит байдалтай нь танилцаад явсан. Мөн О******* нь байшинг манайх барьсныг мэдэх тул шаардлага тавингуут байшинг буцаан байсан байранд нь тавьсан. Удалгүй Т гэх хүн утсаар залгаж, миний газар дээрээс энэ амбаараа зайлуул гэснээр маргаан эхэлсэн. Энэ маргааны улмаас гэрчилгээ сунгагдсан ч гар дээрээ аваагүй байна. Иймд энэ маргааныг хууль журмын дагуу үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг анх 2004 онд хашсан гэж байна. Тухайн үед би найзтайгаа тэнд хашаа хатгаж байсан. н.Г*******ад байшингаа харуулахаар газраасаа тастаад, танайх энд ирээд буу гэсэн. Манай найзын танил тул байшингаа харуулъя гээд авчирч байсан. н.Г*******а гэрээ шатаачхаад, манай байшинг тийшээ аваачсан. 40, 50 метр газар заавал тэр байшинг зөөх ямар хэрэгтэй байсан юм бэ. Үнэхээр гэр оронгүй, болохоо байчихсан байсан бол 40, 50 метрийн зайд байгаа байшинд ирээд амьдарч болно. Миний ойлгож байгаагаар С.Тийн оролцоотой байшинг зөөсөн гэж бодож байна. С.Т нэг газраа зарсан гэж байсан. Мөн хажуу талын хүн би газраа зарчихсан шүү гэж байсан. Тэгэхээр С.Т хажуу талын газрыг аваад, бид нар ирэн очин байж байгаад очихоо болонгуут н.Г*******атай яриад байшинг зориуд зөөлгүүлсэн. Тухайн үед цагдаад хандаад, нөгөө хүн өөрөө буцаагаад авчраад тавьсан. Зөөх ёсгүй юмыг зөөгөөд дотор талыг нь эвдээд хаячихсан. 5 сая төгрөгийн засвар гараад нэхэмжилсэн С.Т маргаантай байгаа, энэ байшин намайг авахад байсан гэж хэлээд, энэ газар маргаантай байгаа гэдэг утгаар тухайн маргааныг зогсоочихсон. Цагдаад өн маргаан нь шүүхийн шийдвэр гартал харъя гээд зогссон.

С.Тийг хараад байхад тэр хавийн хүнгүй газруудыг, хүнгүй газруудыг ийм байдлаар авдаг юм байна гэж ойлгосон. Яагаад гэхээр С.Төд 6-7 газар байдаг гэдгээс харахад энэ нь илт луйврын шинжтэй мэт санагдаж байна. Байшинтай газар хэзээ ч ийм асуудалд ордоггүй. Д.Д байшинтай байхад яагаад ийм асуудалд орчхов гэхэд байшинг нь зөөгөөд, газрыг нь сулласан байсан. Ингээд хоосон газрыг минийх гээд С.Т гэрчилгээ гаргуулаад авчхаж байгаа юм гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Энэ газрыг 2004 онд манай ах хүүхдээ агаарт гаргаач ээ, жоохон газар байна энийг аваад миний дүү байшин барь гэж хэлсэн. Манайх 2007, 2008 оны үед байшингаа барьсан. Тэнд ямар ч байшин байгаагүй. Дан намагтай л газар байсан. Манайх зундаа гардаг байж байгаад, миний мэдрэл дарагдаад хагалгаа хийлгэх гэж явсаар бараг 7-8 жил зусландаа гараагүй.

Сүүлд нь 2022 онд хүрч ирэхэд байшин маань байхгүй. Яасан гэсэн чинь хажуухан талд нь, манаач гээд байгаа хүн зөөгөөд тавьчихсан байсан. Танайх яагаад манай байшинг зөөчихсөн байдаг юм гэхэд гал гараад манайх шатсан орох оронгүй болоод танай байшинг зөөчихсөн юм гэж хэлсэн. Ийм ойрхон газар та нар айлын байшин зөөж байхаар эзэнд нь манай гэр шатчихлаа, орох оронгүй болчихлоо, танайх байшингаа ашиглахгүй байгаа бол манайх ашиглаж болох уу гээд асуучихсан бол болно. Зөөх зориулалтгүй байшинг 2 дахиад зөөчихөөр эвдэрчхэж байгаа юм. Сүүлд нь байшин зөөсөн хэргээр манайх эвдрэлээ барагдуулъя гээд цагдаад өн н.О******* буюу манаачийн эхнэр нь С.Т намайг зөөгөөд хэрэглэ гэсэн болохоор нь манайх зөөчихсөн юм гэж хэлсэн. Яагаад ийм ойрхон зайд байшинг маань зөөсөн юм бэ? Зөөх гэж нэлээн зардал гарна. Бодвол өргөдөг кран, машин юу байдаг юм. Тэр айл тэгж кран хөлсөлж авч байшин зөөх чадвартай айл биш, амьдрал нь хэцүү. Тийм хүмүүсийг танай байшинг ашиглачихъя, манайх шатчихсан орох оронгүй байна гэхэд за тэг гэж хэлээд, манайд байсан байран дээр нь ороод амьдарч болох л байсан байх.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд 2004 онд н.Г*******а гэж хүн эзэмшиж байсныг 2007 онд С.Б аваад, 2012 онд миний бие С.Т авч өнөөдрийг хүртэл, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэдэг нөхцөл байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж би харж байгаа юм. Хариуцагчийн тайлбарт яригдаад байгаа программын алдаанаас болоод өнөөдрийн шүүх хурал болж, талууд үл ойлголцоод байгаа гэж харж байна. 2004 оны 113 тоот захирамжийг өнөөдөр хүчингүй болгох ямар үндэслэл байгаа юм бэ гэдгийг шүүх хамгийн түрүүнд харах ёстой. Үүнээс улбаалаад 113 дугаар захирамж буюу Д.Дд энэ газрыг олгоод байгаа шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж үзэх юм бол дараагийн нэхэмжлэлийн шаардлага буюу 438 дугаар захирамжийн дагуу олгосон гэрээ болон гэрчилгээг сунгах шийдвэрийг хууль ёсны дагуу гаргах ёстой. Д.Дд 113 дугаартай захирамжаар олгосон байгаа нэгж талбарын дугаартай газар яагаад хууль бус болоод байгаа гол үндэслэл нь юу юм бэ? Үүнийгээ нэгдүгээрт нэхэмжлэгч тал тайлбарлах ёстой байх.

Хавтаст хэргийн материалд н.Г*******а гэдэг хүн 2004 онд тухайн газрыг эзэмшиж байсан гэдэг нотлох баримт байхгүй. 2012 онд С.Т, С.Б гэж хүнээс тухайн газрыг шилжүүлж авсан. Үүний дагуу 2012 оны 438 дугаартай захирамж гарсан байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд харахад Д.Д гэдэг хүнд эзэмшүүлээд байгаа энэ газар нь өөрөө зөрчөөд гарчихсан. Газар эзэмшихтэй холбогдуулаад ямар нэгэн хуулийн зүйн заалтыг зөрчсөн, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл хаана байгаа юм бэ гэдгийг бид өнөөдөр ярьж байж энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх байх гэсэн тайлбарыг одоогоор хэлье.

Тэмүүлэл сүрвэй гэж компани тусгай зөвшөөрөлгүй гэж байна. Тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэдгийг бид нар яаж нотлох юм бэ? Энэ талаар ямар нэгэн материал байхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Оюун-Эрдэнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж С дүүргийн 19 дүгээр хороо, Г зусланд байрлах 678 м.кв газрыг шилжүүлж авсан. Энэ газар нь дээрх маргаж байгаа газартай шууд залгаа, зэрэгцээ нэг хашаанд байдаг газар. С.Т би тухайн газар дээр 2008 оноос байсан, хашаа барьсан гэдэг асуудал ярьдаг боловч үнэндээ 2012 онд тухайн газрыг эзэмшсэн гэдэг нөхцөл байдал хөдөлшгүй. Иймд энэ хүн магадгүй тухайн газрын талаар судлаад явж байсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хамгийн гол бидний ярих гээд байгаа зүйл нь 2004 оны 113 дугаартай захирамжийн үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байна. С.Бээс худалдаж авсан гэдэг, хариуцагч ч хэлж байна. С.Т тухайн газрыг худалдан авсан материалууд ч гэсэн өнөөдөр байхгүй. Дахиад нөхөн хийгдээд явагдсан гэдэг асуудал өнөөдөр тодорхой харагдаж байна. Давхацсан гээд байгаа энэ газрыг хэн нь эзэмшээд байгаа юм бэ? Хууль ёсны эзэмшигч нь хэн юм бэ гэдгийг өнөөдөр нотлох баримтаар хараад үзэх юм бол 2004 оны 113 дугаар захирамжийн дагуу энэ нэгж талбарт явагдаад байгаа зүйл маань хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Энийг ямар нэгэн байдлаар хүчингүй болгох, өөрөөр хэлэх юм бол Газрын тухай хууль болон бусад Захиргааны ерөнхий хуулиудад заасны дагуу энэхүү газрыг хүчингүй болгох эрх зүйн заалтууд нь юу юм бэ? Энэ тал дээр ямар нэгэн тодорхой юм юу ч алга. Сая эвлэрье гэдэг асуудал хөндөгдсөн. Гуравдагч этгээдийн хувьд олон жил эндээ амьдарчихсан, хэрүүл маргаан болоод, С.Т гэдэг хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ очиж янз бүрээр хэл амаар доромжилдог. Янз бүрийн асуудлууд үүсдэг нөхцөл байдлууд нэг биш нэлээн хэдэн удаа гарсан байдаг. Энэ хүн больё, газрыг ингэж маргаантай байлгаж байхаар аль болох зохицуулъя. Харин бидэнд учраад байгаа байшин шилжүүлэх асуудлаа та нар шийдчих юм бол С.Т та тэр газраа үлдэж болно гэсэн эвлэрэх байр суурийг хэлсэн боловч нэхэмжлэгч хүлээж авсангүй. Ийм нөхцөл байдлын улмаас эвлэрэх асуудал яригдсан, бодогдсон юм. Хууль ёсны дагуу 113 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж бид хууль ёсны дагуу мэтгэлцээд, хэргийг шийдвэрлэх ёстой байх гэж би бодож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч С дүүргийн Засаг даргын 2004 оны 113 тоот захирамжийн нэгж талбарын ******* дугаартай 400 м2 газрын иргэн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 438 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 673 м2 газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг С дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. 2002 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд 32.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2. Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэж заажээ.

3. Шүүхээс нотлох баримтуудыг цуглуулахад нэхэмжлэгч С.Тийн эзэмшдэг нэгж талбарын ******* дугаартай 673 м2 газрыг гуравдагч этгээд Д.Д эзэмшдэг болох нь тогтоогдсонгүй.

4. Тодруулбал гуравдагч этгээд Д.Д нь 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн Газрын албанд хандан 1999 оноос хойш амьдарч байгаа газраа эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар Д.Дд С дүүргийн 15 дугаар хороо, Г аманд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлж, 0004214 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл Г амны аль хэсэгт эзэмшиж байсан нь кадастрын зураг болон бусад баримтаар нотлогдохгүй байна.

5. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 2012 онд иргэн С.Бээс шилжүүлэн авч, 11 жил амьдарч байх бөгөөд тухайн газартаа гэрээ байгуулж, гэрчилгээ авч, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн нь С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17/404 тоот албан бичгээр нотлогдоно. Мөн тус албаны 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 17/98 дугаар албан бичгээр тус нэгж талбарын хувийн хэрэгт гэрээ, гэрчилгээний хуулбар хадгалагдаагүй гэснээс үзвэл гуравдагч этгээд Д.Д /х.х-н 91,194/ нь 2004 онд эзэмшсэн газрынхаа кадастрын зургийг хийлгээгүй гэрээ байгуулаагүйгээс түүнийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

6. Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаанд: Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх мэдээллээс нэгж талбарын *******, ******* дугаараар хайлт хийж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

1. 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 672 м.кв талбай бүхий газар нь эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн байна. /Хавсралт 1/

2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн архивын мэдээлэлд дээрх нэгж талбарын ХЙ62101018 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна.

2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн архивын мэдээлэл дээр нэгж талбарын эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөн ЧК74102116 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна.

2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ******* дугаартай газар нь регистрийн ЧК72082613 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусах хугацаа өгөн бүртгэлгүй болсон байна.

2. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд дээрх газрын байршилд нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв талбайтай газар нь Ч364112715 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байх ба 2023 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар өөрчлөлт ороогүй байна гэснээс үзвэл гуравдагч этгээд 2022 онд кадастрын зураг хийлгэснээс өөр зураггүй байна гэжээ.

7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. гэж зааснаар гуравдагч этгээд Д.Д нь эзэмшдэг газрынхаа кадастрын зургийг хийлгэж, нэгж талбарын дугаар аваагүй, гэрээ байгуулаагүй байна.

8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсэгт Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасны дагуу иргэн С.Т С дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргажээ.

9. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл гуравдагч этгээд Д.Дийн эзэмшдэг гэх газар иргэн С.Тийн газартай давхцсан үйл баримт тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана..." гэж заасны дагуу С дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах нь зүйтэй байна.

Харин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж зааснаар гуравдагч этгээд Д.Дийн эзэмшдэг гэх газар нэхэмжлэгчийн газартай давхцаагүй тул түүний нэхэмжлэлээр С дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар захирамжийн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, гуравдагч этгээдэд уг захирамжийн дагуу өөр газар эзэмшүүлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31 .3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Тийн С дүүргийн Засаг даргын 2012 оны 438 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай гэрчилгээ сунгахгүй байгаа С дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, сунгахыг С дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх шаардлага болох С дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар захирамжийн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, С дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Төд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ