Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2024/0216/З |
Дугаар | 128/ШШ2024/0401 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0401
2024 05 09 128/ШШ2024/0401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А******* ш******* гол” ХХК /РД:6*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О******* нарын хооронд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан” шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “А******* ш******* гол ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс даалгах” гэж тодорхойлсон.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Төв аймгийн Б******* сумын нутагт орших ******* нэртэй 840,83 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх “ э г*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр бүхэлд нь шилжүүлсэн байна.
2.2.Нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох материалын хамт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн бөгөөд Кадастрын хэлтсээс хүсэлтэд хавсаргах материалын бүрдэл дутуу гэх үндэслэлээр дахин бүрдүүлж өгөхөөр уг өдөр өгсөн хүсэлт, холбогдох материалыг хүлээн аваагүй гэжээ.
2.3.Үүний дараагаар нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацааны доторх дахин хүсэлтээ *******гаж амжаагүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаараа дурдан дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан гэж маргаж байна.
2.4.Хариуцагч нь нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад *******гаж” гэж заасныг үндэслэл болгон цуцалсныг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/606 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
2.5.Ингээд нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тогтоож, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр цуцалсан гэж үзэн тус шүүхэд нэхэмжлэл *******гажээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд *******гасан нэхэмжлэлдээ:
“А******* ш******* гол" ХХК нь Төв аймгийн Баянжаргалын сумын нутаг ******* нэртэй газарт 840.83 гектар талбай бүхий газрыг ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байсан. "А******* ш******* гол" ХХК-ийн хувьд өөрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх сунгах хүсэлтээ батлагдсан Маягт К-2 дагуу бөглөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-24.1.4-т заасан холбогдох материалын хамт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн. Харин Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдөлд хавсаргасан бүрдүүлбэрийн баримттай холбогдуулан дахин *******гахыг зөвлөсөн. Гэтэл тус компанийн эрх бүхий албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэр даруй өргөдлийг дахин өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, улмаар дахин хандсан боловч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс "А******* ш******* гол" ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны үл ойшоож, харгалзан үзэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн аваагүй, шийдвэрлэхээс татгалзсан. Энэ нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан "эс үйлдэхүй" болох хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар *******гасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэж байна.
Компанийн зүгээс асуудлыг даруй шийдвэрлүүлэх талаар дээд шатны албан тушаалтанд 2024 оны 01 дүгээр сарын 03, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-01/24, тоот албан бичгээр хандахад Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 1/606 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад *******гаж" гэж заасны дагуу *******гаагүй гэх хариуг өгсөн юм. Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан бичгийн агуулга нь зөвхөн нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдлөө *******гаагүй гэж буруутгасан. Гэвч бодит байдал дээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчид хуульд заасан хүндэтгэх үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр эс үйлдэхүй *******гасан.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд *******гасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан "иргэдээс өргөдөл, гомдол *******гах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах"-гүй, 3-д заасан "өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх" үүргээ биелүүлээгүй. Мөн хуульд заасан хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусаагүй байхад өргөдлийг шийдвэрлэх боломжтой байхад эс үйлдэхүй *******гаж, улмаар манай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосонд гомдолтой байна.
Иймд дээрх эрх зүйн үндэслэлээр “А******* ш******* гол" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр *******гасан тайлбартаа:
Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хандсан, өргөдлийг хүлээж аваад боломжтой, боломжгүй гэж хянаад хариу өгөх ёстой байсан. Гэтэл огт хүлээж авалгүйгээр бичиг баримтын бүрдэл гэдэг асуудал яригдаад хүлээж аваагүй, 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр мөн хандахад өмнөх 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр бас хүлээж аваагүй. Тэгэхээр хуулийн этгээдийн Үндсэн хуулиар заасан өргөдөл гомдол *******гах, шийдвэрлэж хариу авах эрхийнхээ хүрээнд хуулийн журмын дагуу хүлээж аваад шийдвэрлээд өгөөч. Яг хуулийнх нь дагуу шийдвэрлээд албан ёсны хариу өгөөч гэдэг боловч хүлээж аваагүйгээр, дуусгавар болсон гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулиар хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үндэслэлүүдийг дурдсан байгаа ба 53.1.1 дээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, 53.1.2 дээр тусгай зөвшөөрлийн эзэмшигчийнх нь хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон талбайг бүхэлд нь буцаан өгсөн, 53.1.3 дээр нь төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан гээд л ийм гуравхан үндэслэлээр дуусгавар болгохоор заасан. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл 2024 оны 01 дүгээр сарын 30-нд дуусах байсан 1 сарын өмнө буюу 2023 оны 12 сарын 28, 01 дүгээр сарын 03, тэгээд 01 дүгээр сарын 15-ны өдөр яг энэ асуудлаараа бас нэг ёсондоо тухайн шууд хүчинтэй байх хугацаанд нь бас 3 удаа хандах хандсан боловч нэг ч удаа өргөдлийг нь хууль журмын дагуу хүлээж авч шийдвэрлэсэнгүй ээ. Бид нар дээр эрх зөрчигдсөн гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас ийм нөхцөл байдлыг шүүхээс тооцож үзнэ үү” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр *******гасан хариу тайлбартаа:
“А******* ш гол" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Нэг.Тусгай зөвшөөрлийн талаар: Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших, ******* нэртэй 840,83 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаар шийдвэрээр " э г*******" ХХК-д олгож, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр "А******* ш гол" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.
Хоёр."А******* ш гол" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад *******гана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.14-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Гэтэл "А******* ш гол" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу 2023 оны 12 сарын 30-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна.
Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр *******даггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуулиар тусгай эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс *******гасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө *******гаж байхыг мэдэгддэг. Мөн "А******* ш гол" ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нотолгоо *******гаж *******ын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан "А******* ш гол" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А01/24 дугаартай (Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан өргөдөл ирүүлээгүй бөгөөд 1 хуудас бүхий хүсэлт ирүүлсэн) албан бичигт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/205 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлж шийдвэрлэсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар *******гасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар *******гасан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй бөгөөд хуулийн дагуу *******гасан өргөдлийг Төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт байхгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх харилцааг хуульчилсан бөгөөд 6.1.1 дэх хэсгийн 1. Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагaap түдгэлзүүлнэ. 1.1. зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон; хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь *******гаж өгөөгүй, эсхүл буруу *******гасан; 1.3. зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон гэж зохицуулсан.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан өргөдөл *******гаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Мөн ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.18-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11 1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тухайлан хуульчилсан. Хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
Шүүх эрх бүхий этгээдийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх харилцаанаас үүдэлтэй маргааныг шууд даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр *******гасан тайлбартаа:
“Хариу тайлбараа дэмжиж оролцож байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 5.5.11-д тодорхой заагаад өгчихсөн байгаа. Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацаа сунгахаар татгалзана гэж заасан байгаа. Мөн 6.1 дугаар зүйлийн 6.1.1-д заасан зүйлүүдэд тодорхой зохицуулж өгсөн байгаа. Нэхэмжлэгч байгууллага хуулийн дагуу л ажиллах үүрэгтэй байсан. Хугацаандаа өргөдлөө *******гаж өгөх ёстой байсан. Бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлж хавсаргах ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад төлбөр төлсөн, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн байна гэдэг нь 12 дугаар сарын 28-нд ямар ч баримт бичгийн бүрдэл дутуу шахуу сунгуулахаар хандсан байх гэж харж байгаа. Тэгэхээр хуульд заасан үүргээ биелүүлэх биелүүлээгүй. Захиргааны байгууллага бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг удирдлага болгон үндэслэл болгон ажлаа хийх ёстой, арга хэмжээгээ авч ажилласан байгаа. Тэгэхээр энэ бүгд хууль зүйн үндэслэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах харилцаа”-ны хүрээнд үүссэн үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тушаалаар “А******* ш******* гол” ХХК-д Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах, “*******” нэртэй газар, 840.83 га талбай бүхий XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ э” ХХК-иас шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 37 дахь тал/
2.2.“А******* ш******* гол” ХХК нь “ э” ХХК-иас XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ хүлээн зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нотолгоог бичгээр *******гасан байна. /ХХ-ийн 37 дахь тал/
2.3.Үүний дагуу “А******* ш******* гол” ХХК XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох эрх, үүргийг залгамжлан авсан байгаа тул уг тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болох байжээ. /ХХ-ийн 5 дахь тал/
2.4.Нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК нь XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр К-02 маягтын дагуу холбогдох баримтын хамт хүргүүлсэн гээд, уг К-02 маягт, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс төлсөн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар *******гаж өгсөн боловч эдгээр нь уг хугацаанд өргөдлөө *******гасан гэдгийг нотлохгүй байна. /ХХ-ийн 9, 12-15 дахь тал/
2.5.Харин “А******* ш******* гол” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан А01/24 дугаартай албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өргөдлийг хүлээн авах хүсэлтийг *******гасан ба уг хүсэлтийг хариуцагч хүлээн авсан болох нь тус байгууллагын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/205 дугаартай албан бичгээр нотлогдлоо./ХХ-ийн 8, 26-27 дахь тал/
2.7.Нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК нь 2024 01 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкаар дамжуулан 1,000,000.0 /Нэг сая/ төгрөгийг “XV-0******* үзүүр лиценз” гэх утгатай шилжүүлснийг үйлчилгээний хөлс гэж тайлбарлаж байна. /ХХ-ийн 12 дахь тал/
2.8.Ингээд “А******* ш******* гол” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/205 дугаар албан бичгээр “2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө сунгуулах өргөдлөө *******гах эрхтэй байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд *******гаагүй тул танай хүсэлтийг хүлээж авахгүй гэж мэдэгджээ. /ХХ-ийн 27 дахь тал/
2.9. “А******* ш******* гол” ХХК-иас дахин 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан А01/24 дүгээр албан бичгээр дахин “тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх өргөдлийг хүлээн авахыг хүссэн” байна. /ХХ-ийн 10 дахь тал/
2.10.Уг хүсэлтийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/606 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон учраас гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж /ХХ-ийн 11 дэх тал/ шийдвэрлэсэн /ХХ-ийн 70, 71 дэх тал/ зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад *******гаж, ...” гэж заажээ.
3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.
3.3.Хуулийн дээрх заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ ямар цаг хугацаанд *******гаснаас үл хамаарч, хүсэлтийг нь хүлээж авч, түүнд нь тодорхой хууль зүйн үндэслэл, үйл баримтыг заасан хариу өгөх үүрэгтэй.
3.4.“А******* ш******* гол” ХХК нь өөрийн эзэмших XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаа уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ *******гасан, ингэхдээ зохих эрх бүхий байгууллагад хандсан гэдэг нь тус компанийн дээрх 2 бичгээр нотлогдож байна.
3.5.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл *******гасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.
3.6.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл нь “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах”-д төрийн захиргааны байгууллагын баримталбал зохих үйл ажиллагааг журамласан зохицуулалт байгаа бөгөөд энэ 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө *******гаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд олгоогүй байна.
3.7.Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө *******гах хугацааг тогтоосон заалт ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хугацаанд *******гаагүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх талаар хуульчлан тогтоогоогүй учраас төрийн байгууллагаас эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэхгүй байх ёстой, ялангуяа төрийн байгууллага, албан тушаалтанд хуульд заагаагүй үр дагавар үүсгэх эрх хэмжээ байхгүй болно.
3.8.Хуульд байгууллага, албан тушаалтанд аливаа байдлаар зөвшөөрсөн, тодорхой эрх олгосон зохицуулалт тусгаагүй, ийм заалт байхгүй бол “байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно” гэдэг эрх зүйн суурь зарчим үйлчилнэ.
3.9.Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэлийг тогтоож өгсөн бөгөөд үүнээс өөр үндэслэлээр, түүний дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу 1сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах уг хүсэлтээ *******гаагүй бол тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж болох эрхийг олгоогүй байна.
3.10.Ийнхүү нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******гасан өргөдлийг нь түүний эзэмших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны дотор сунгаж, шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, тусгай зөвшөөрлийг сунгаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь нотлогдож байна.
3.11.Мөн нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ *******гасан байхад түүний өргөдлийг нэн даруй шийдвэрлээгүй атлаа, нэхэмжлэгчийн эзэмших хүчин төгөлдөр хугацааны дуусгавар болсны дараа хариуг өгч байгаа нь нэг талаасаа төрийн байгууллагын өргөдөл гомдолд хариу өгөх хугацааны дотор байгаа гэж харагдавч, нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан “шуурхай, … байх” тусгай зарчим, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасанд нийцээгүй, ийм боломжийг хэрэглээгүй хууль бус татгалзал гэж үзэж байна.
3.12.Тодруулбал, хариуцагч нь төрийн үйлчилгээний байгууллагын хувьд иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, ингэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг хангаж ажиллах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий субъект учраас тул “А******* ш******* гол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор өргөдлийг шийдвэрлэх боломжийг сонгон ашиглах ёстой байхад уг боломжийг хэрэглэхгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгаж, үүний дараа “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан” гэх хариуг өгч байгаа нь төрийн үйлчилгээний мөн чанарт нийцээгүй, шуурхай байх тусгай зарчмыг баримтлаагүй гэж үзэв.
3.13.Дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн нь уг зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө *******гаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, түүний даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул “А******* ш******* гол” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар сунгуулах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
3.14.Нэхэмжлэгч нь тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэнтэй маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний дарга нь “нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэнтэй маргаагүй, бүртгэл хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх эрх хэмжээгүй бөгөөд шүүхийн шийдвэр үр нөлөөтэй байх зарчмыг хангаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд бүртгэлийг сэргээх, өргөдлийг шийдвэрлэх боломжтой гэдгийг тэмдэглэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А******* ш******* гол” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар *******гасан өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А******* ш******* гол” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөн *******гуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр *******дан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол *******гах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ