Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/03092

 

 

 

 

 

 

 

2024 0826181/ШШ2024/ 03092

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, ёийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сбайр, 17 тоотод оршин суух, Лё/РД: ё/,

 

Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,177,897.80 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ё нь бхолбогдуулан 2,177,897.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь хариуцагч ы холбогдуулан 2019 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан №42016 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 1,511,543.84 төгрөг, үндсэн хүү 662,655.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, үйлчилгээний төлбөрт 3,500 төгрөг, нийт 2,177,897.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бнь нэхэмжлэлийн шаардлага болох 2,177,897.80 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,177,897.80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Хариуцагч ы холбогдуулан, 2019 оны 07 дүгээр сарын 16-н өдөр байгуулсан №42016 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт нийт 2,177,897.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ё татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч ёийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,796.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 24,898.18 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД