Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/03089

 

 

 

 

 

 

2024 08 26 181/ШШ2024/03089

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: С байрлах, ё /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, ё /РДё/-д холбогдох,

 

Бизнесийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11,244,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё нь ё ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 22-ний №ЗГ/2021/09-01-н тоот Бизнесийн зээлийн гэрээ-г 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь Бизнесийн зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлд заасны дагуу зээлийн үлдэгдлийг төлүүлэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ний №ЗГ/2021/09-01-н тоот Бизнесийн зээлийн гэрээ-ний үүрэг болох зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд нийт 11,244,505 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ё ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.08.20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь 2021 оны 01 сарын 22-ны өдөр ётэй байгуулсан №ЗГ/2021/09-01 Бизнесийн зээлийн гэрээ-ний үүрэгт 11,244,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 9 сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөг, үлдэх 8,244,505 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёд холбогдуулан 2021 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан №ЗГ/2021/09-01 Бизнесийн зээлийн гэрээ-ний үүрэгт 11.244.505 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 9 сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийг, үлдэх 8,244,505 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёгээс 97,431.5 төгрөг, төсвөөс 97,431.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД