Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03100

 

 

 

 

 

 

2024 08 27 181/ШШ2024/03100

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин байрлах, ё/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: суух, ё/РД:НХ/-д холбогдох,

 

Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн ёд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 2,500,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2020 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр №3/30 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу ётай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн ё нь 2,500,000 төгрөгийн үндсэн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн өртэй байна. Алданги нь санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийн төлбөрөөс илүү байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 1,250,000 төгрөг болж байна. ётай байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан Маргааныг хамтран хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй үед Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн нөхцөл байдал үүссэн тул 2,500,000 төгрөгийн үндсэн санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл, үндсэн зээлийн үлдэгдлийн алданги болох 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь 100200637010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.08.26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь 2020 оны 05 сарын 01-ны өдөр ётай байгуулсан №3/30 дугаартай Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 9 сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор сар бүр 937,500 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд хийж барагдуулахаар харилцан тохирсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёд холбогдуулан 2020 оны 05 сарын 01-ны өдрийн №3/30 дугаартай Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 3,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 9 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ны өдрийг хүртэл сар бүр 937,500 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд хийж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёгаас 37.475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД