Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0226

 

 

 

 

 

 

 

      2024         03          13                                    128/ШШ2024/0*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:/, гүйцэтгэх захирал Ч.Г,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б /РД:ЧЗ/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Н/өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар /,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч: А.Б/ өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар 26/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А

Тус шүүх хуралдаанаар: “Татварын улсын ахлах байцаагч нарын Р.Б, П.Д 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалтгалтын хэлтсийн татварын ахлах улсын байцаагч Р.Б П.Д нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

            2. “Г” ХХК (РД:)-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, дугаар томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-хэсэгчилсэн шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд татварын улсын  байцаагч Р.Б, П.Д нар хийж гүйцэтгэснээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нийт 4,173,528,496.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэл гаргагч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүлээн авч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар гомдлыг нь хэлэлцэн хангахаас татгалзаж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолыг нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардан авсан байна.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...“Г” ХХК нь Д******* аймгийн Б сумын нутагт жонш олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас “Г” ХХК-ийн 2018 оны 01-р сарын 01-ийн өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ийн өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулж, 2022 оны 06-р сарын 28-ны өдрийн НА-20220000030 тоот актаар 2,613,285,283.43 төгрөгийн нөхөн татвар, 930,538,104.55 төгрөгийн торгууль, 629,705,108.99 төгрөгийн алданги нийт 4,173,528,496,97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тавьсныг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2023 оны 02-р сарын 14-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн уг тогтоолыг 2023 оны 03-р сарын 13-ны өдөр гардаж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж тус тус заасан байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаа нь тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх” зарчмыг баримтална гэж заасан байна.

Гэтэл Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас “Г” ХХК-ийн 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг явуулахдаа дээрх хуулийн зохицуулалтуудыг баримтлаагүй байна. Тухайлбал татварын улсын байцаагч нар нь Олон улсын зах зээлийн жишиг үнийг /Олон улсын жишиг үнэ болох FOB нөхцөл/ баримталж хяналт шалгалт хийсэн нь буруу бөгөөд шалгалтын дүн анхнаасаа буруу гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.2.3 дах хэсэгт “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тогтооно” заасныг баримтлаагүй болно.

4.2. Татварын улсын ахлах байцаагч нар нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөн дүнтэй акт тавьсан байна. Тухайлбал, татварын хяналт шалгалтаар 2018 онд нийт 22,764.37 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 11,522,979,455.29 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож АМНАТ-ын төлбөр ногдуулжээ. Үүнээс үндсэн төлбөрт 576,148,972.76 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 765,505,663 төгрөг байх ба ногдуулсан нэмэлт төлбөрийг бодохдоо 6,64%-иар тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь ногдуулсан нэмэлт төлбөр нь Ашигт малтмал тухай хуулийн 47-р зүйлийн 47.5, 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч 4,5%-иар бодоход 518,534,075.48 төгрөг байхаар байна.

4.3. Нөхөн ногдуулалтын акт дээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1 гэсэн заалтыг баримталжээ. Гэтэл Зөрчлийн тухай хуульд тухайн заалт байхгүй байна. Хэрвээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 дэх хэсэгт зааснаар татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэтэл татварын байцаагч 30%-иар тооцож хуулиас дээгүүр торгууль оногдуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. 2018 оны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр хавсралт, маягт-ХШ06/02 болон Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр тушаалын хавсралт зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр хавсралт маягт ХШ06/02-ын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайлангаар төлөхөөр тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн дүн нь 268,761,451.72 төгрөг байхад хавсралт 02 маягт-ХШ08 дээр 212,972,280.00 төгрөг гэж бичигдсэн нь ойлгомжгүй байна.

4.5. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт: “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэсэн байх ба 2018 оны эхний хагас жилд 10,967.24 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, 5,551,450,850.66 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс үндсэн төлбөр, алданги, торгууль болох 969,557,876.22 төгрөгийн мөнгөн дүн хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдах тул нөхөн төлбөр тавигдах үндэслэлгүй байна.

4.6. 2019 онд нийт 15,316.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 6,980,542,696.14 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьснаас үндсэн төлбөрт 349,027,134.81 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 501,681,690.10 төгрөгийг 7,18%-иар тооцсон нь үндэслэлгүй байна. Харин хуульд заасны дагуу 4,5%-иар бодоход 314,124,421.33 төгрөг байхаар байх бөгөөд зөрүү 187,557,265.77 төгрөгийг илүү оногдуулсан байна.

4.7. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10 дахь хэсэгт “Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэж заасан байх тул 2019 оны 04-р улиралд 3648.30 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 1.662.692.634.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс алданги 40.525.998.02 төгрөг, торгууль 60.788.997.03 төгрөгийн мөнгөн дүн татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөхөөр байна.

4.8. Манай компани нь 2020 онд нийт 7,918.76 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 3,062,635,827.52 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьснаас үндсэн төлбөрт 153,131,791.38 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 238,756,831.11 төгрөгийг 7,79%-иар тооцсон нь үндэслэлгүй байх ба хуульд заасны дагуу 4,5%-иар бодоход 137,818,612.24 төгрөг болох бөгөөд зөрүү 100,938,218.87 төгрөгийн АНМАТ илүү оногдуулсан байна.

4.9. 2020 онд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар алданги, торгуулиас нийт 267,038,179.64 төгрөг чөлөөлөгдөхөөр байна. Ковид-19 цар тахлын улмаас манай компани үйл ажиллагаа ч доголдсон болно.

Мөн 2020 оны 04-р сарын 09-ний өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дэх хэсэгт: “2020 оны 02 дугаар сарын 01- ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж хуульчлагдсан байна. Энэ хугацаанд ногдуулсан торгууль ,023,580.94 төгрөг, тооцсон алданги 36,028,019.64 төгрөг нийт 75,051,600.58 төгрөгийг чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

4.10. Манай компани 2021 онд нийт 3,456.97 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 169,427,074.06 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьсан байна Үүнээс үндсэн төлбөрт 8,471,353.70 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 20,561,746.31 төгрөг байх ба үүнээс 12,13 %-р тооцсон нь үндэслэлгүй байна. Хуульд зааснаар 3,5 хувиар бодоход 5,929,947.59 төгрөг байгаа бөгөөд зөрүү 14,631,798.72 төгрөгийг илүү тооцсон байна.

4.11. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт “Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж, мөн хуулийн 47.14 дэх хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан байх ба Засгийн газрын 2016 оны 81-р тогтоолоор зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com-ээс) гэж заажээ www.indmin.com вэб сайтаас Ашигт малтмал газрын тосны газар нь зах зээлийн жишиг үнэ авч нийтэд зарлаж байгаа хэдий ч зарлагдаж байгаа үнээр нэг удаа ч борлуулалт хийж үзээгүй байхад энэ үнээр борлуулалт хийсэн мэт АМНАТ-ын нөхөн ногдуулалтын акт тавьсан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2016 оны 81-р тогтоолоор зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com-ээс) гэж заажээ. Татварын хуулийг хэрэгжүүлэгч агентлаг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын усан боомт дээрх FOB нөхцөлийг энд хэрэглэж байна. Цар тахлын үед арай гэж үйл ажиллагаагаа авч үлдэх гэж байгаа байгууллагад хуулиас давсан өндөр татвар ногдуулан ийм эрсдэлтэй байдал үүсгэж болж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гаалийн борлуулалтын мэдээ дээр хэдэн төгрөгөөр борлуулж, хэдэн төгрөгийн зардал гарган хэдэн төгрөгийн ашиг гаргаж байгааг харах боломжтой. Сүүлийн 3,4 жилийн хугацаанд дандаа алдагдалтай тайлан илгээж байгаа.

Татварын газраас тогтоосон акт бол ер нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байгаа. Акт тодорхой, ойлгомжтой, ямар ч хүн уншсан энд ийм хуулийн зүйл ангиар энэ асуудлыг ингээд шийдчихсэн акт тогтоочихсон юм байна гэж хэлэх байтал энэ одоо татварын акт бол яг татаа тунгаа шиг байна. Баахан хуулийн зүйл анги тавьчихсан хэдэн оных нь татварын хууль юм, ямар татварын хууль юм, ямар зүйл ангийг хэрэглэж байгаа юм гэсэн ер нь ойлгомжгүй. 30 %-р нь торгууль тогтоочихсон юм байна. Энэ 30%-ийн торгууль нь хаанаа байдаг юм гэхэд л 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хууль байгаа юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хууль маань 2019 ондоо өөрчлөлт ороод татварын хуулийг шинэчлэхэд өөрчлөлт ороод зөрчлийн хуулиараа зөвхөн хугацаанд нь татвар төлөөгүй тохиолдолд болбол 0,1 хувийн татвар торгууль оногдуулна, энэ нь 0,1%-аас хэтрэхгүй гэсэн юм байгаа. 2017 оны зөрчлийн тухай хуулийг ашигласан гэдгээ тавиагүй байна. Яагаад энэ актыг эрх зүйн зөрчилтэй акт гэж байгаа юм бэ гэхээр бид татварын хуулиараа дамнаад татварын хууль дээрээ торгууль, алданги, тэрийг хууль дээрээ ингээд тавьчихсан байвал бид нар эрх зүйн зөрчилтэй акт гэж маргахгүй. Гэтэл Зөрчлийн хууль, Татварын хууль 2-ыг зэрэг тавьчихсан байгаа юм. Татварын хууль ерөнхий хууль дээр зөрчлийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Үйл ажиллагааны журам дээрээ мөн зөрчлийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ гээд ингээд заачихсан байхад 2 юмыг хооронд нь нийлүүлээд ингээд тавьчихсан байгаа нь эрх зүйн хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Тухайн үед 2019 оноос өмнөх хуулийг борлуулсан гэрээний үнийн дүнгээр асуудлыг шийднэ гэсэн байсан. Үүнийг бид тухайн үед нь 2018, 2019 онд ер нь бага агууламжтай хэчнээн тонн жонш гаргасан юм бэ гэдгийг хэрэгт авагдсан гаалийн газраас ирүүлсэн баримт дээр тулгуурлаад бид тооцоо хийж үзсэн. Тэгэхэд нь татварын шалгалтаар болбол гаалийн 325 мэдүүлгээр 49,456.89 тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон гэж манайд акт тавьчихсан байгаа. Бид үүнийг тулган магадлахаар 2018 онд 145 мэдүүлгээр 22,096 тонн, 2019 онд 209 удаагийн мэдүүлгээр 15,316.79тонн, 2020 онд 47 удаагийн мэдүүлгээр 7,918.84 тонн, 2021 онд 24 удаагийн мэдүүлгээр энэ 3,456.97 тонн байна. 2018 оныхыг нь 22,764 тонныг тавьсан байдаг. 45 мэдүүлгийг нь жагсаагаад үзэхээр 22,096 мянган тонн 160 тонн болж. Үүнээс анх тавьсан хэмжээнээс 668.13 тонны зөрүү гарч ирж байгаа. 2018 ондоо бид 145 мэдүүлгээр бага агуулгатай хэчнээн тонныг экспортолсон юм бэ гээд үзэхээр ФК 55%-ийн агуулгатай 74 удаагийн мэдүүлгээр 13,927.670 тонныг экспортолсон байна. ФК 65 агуулгатайгаар нь гаалийн 14 удаагийн мэдүүлгээр 1,596.96 тонныг ФК 70 агуулгатайгаар 2,960.58 тонныг тус тус экспортлохлоор зэрэг энэ нь бага агуулгатай экспортолсон бүтээгдэхүүн 83,4%-ийг нь эзэлж байгаа. Жишиг үнээр биш борлуулалтын үнээр тооцох хэсэг нь юм. Цаанаас нь нөгөө 75%-ийн агуулгатайгаас дээш нь 3,666.35 тонн буюу 16,6%-ийг эзэлж байна. Үнэхээр манайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна гэж байгаа бол тэр 3,666 тонных нь юун дээр нь, тэр нь 75 агууламжаас яг хэдээр нь юунаас борлуулсан байдаг юм. 2018 онд ФК 50 гэдгийг ямар үнээр борлуулсан бэ гэхээр манайх бол 40-өөс 61 долларын хооронд л борлуулсан байдаг юм. ФК 65-ыг 46-аас 74 долларын хооронд, ФК 70-ыг 65-аас 90 долларын хооронд борлуулсан байдаг юм. Тэгэхээр ФК 70-ыг 65-аас 90 долларын хооронд борлуулсанд тухайн үед нь нэг хувь л ноогдох ёстой. 2018 онд манайх бага агуулгатай, нийт 2,940,484,913.88 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байхад акт дээрээ болохоор 12,073,989,676 гэж бүтээгдэхүүн борлуулсан акт тогтоосон. Үүнээс хасаад үзэхээр 9 тэрбумын зөрөө гарч байгаа. Нөгөө бага агууламжтай жоншноос 2019 онд ч гэсэн яг энэ байдлаараа бид шалгаж үзсэн. Нийт бүтээгдэхүүний 59,1% нь 75-аас бага агууламжтай байгаа юм. Тэгэхээр бид нар 75-аас бага агууламжтай юман дээр болбол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй гэж үзэж байгаа.

Татварын ерөнхий хуулийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар 50% бууруулаад тайлагначихсан болбол 50 хүртэлх хувь бол 30%, тэрнээс дээшээ бол 50% гэж байгаа. Манайх тайлагнах ёстой юм аа яг л тайлагначихсан байх ёстой. Нэгэнт тонн жин нь 2019, 2020, 2021 оных яг л таарч байгаа. Тэгэхээр бууруулж тайлагнасан юм байхгүй. Тайлагнаж байгаа гэдэг маань болохоор 30%, 50%-аа бууруулсан гэдэг дээр 30, 40 гэдгийг нийлүүлээд хоёуланд нь давхар хэрэглээд явчихсан байна. Энэ хүснэгт дээр үзүүлбэл 30 40-ийг нь давхар хэрэглээд явчихсан. 2018 он дээрээ нэг жоохон хэмжээний зөрөө гарчихсан байгаа. Бид жагсаалт дээр 2019, 2020, 2021 он дээр тайлагнаад явахад чинь бусад гаалийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт бүгдийг акт дээр тавьсан. Гэхдээ 3 оных ялимгүй зөрөөтэй ингээд гарч байхад чинь алийгаа 50% хүртэл бууруулчихсан алийгаа 50-аас дээш хувь бууруулчихсан гэж акт дээр тавиад байгаа юм. Тэгээд торгууль оногдуулаад байгааг ерөөсөө бас ойлгохгүй байгаа. Тэгэхээр тэр бууруулж тайлагнасан юм ерөөсөө байхгүй байна гэж манай компанийн зүгээс үзээд байгаа. 50-аас дээш хувь бууруулсан гээд зарим хүснэгтүүд дээрээ 40%-ийн торгууль, тэгээд 30, 40 хоёрыгоо нэгтгээд торгуулиа тавьчихсан байгаа. Ер нь бол энэ акт чинь бүүр эхнээсээ ярих юм бол Татварын ерөнхий хууль маань Үндсэн хуулиасаа улбаатай Үндсэн хууль, эцэг хууль чинь бүх л хуулийн эцэг. Тэгтэл Үндсэн хуулиа зөрчсөн хуульд Үндсэн хуулийн цэц нь заагаад өгчихсөн байгаа. Манай Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ хэрэглэхгүй гэж байгаа. Ямар ч усан боомтгүй байж FOB нөхцөлийг хэрэглээд байна гэдэг чинь Үндсэн хуулиа зөрчөөд байна. Ер нь хойшдоо үүнийг анхаармаар санагдаад байгаа юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тухайн үедээ дөнгөж акт тавигдсаны дараа маш бага хугацаанд бид материал, нэмэлт материал, нотлох баримтуудыг цуглуулж амжаагүй байх хугацаандаа сарынхаа хугацаанд багтаж энэ нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэлтэй холбогдуулан хуулийн заалт, түүний буруу хэрэглээг дурдана” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны акт буюу нөхөн ногдуулалтын акт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгох талаар хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэл, нотлох баримт хууль зүйн үндэслэлийг нотлох байр суурьтай оролцож байгаа. Нөхөн ногдуулалтын акт гэдэг маань Захиргааны ерөнхий хуулийн 11.1-д зааснаар захиргааны акт хууль ёсны мөн эрх зүйн зөрчилгүй акт байх хуулийн шаардлагыг хууль дээр томьёолсон байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн байгаа. .1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг мөн тавьсан байдаг. Татварын ерөнхий хууль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаар нөхөн ногдуулалтын акт болон түүнд тавигдах нэмэлт шаардлагуудыг бол энэ хуулиас гадна бас нэмэлт шаардлагаар тогтоосон байдаг. Нөхөн ногдуулалтын акт болон түүний хавсралтуудыг захиргааны акттай эдлэх хүчинтэй шаардлага хангасан байх ёстой. Актад бичигдсэн тоо тооцооллууд бодолт нь хуулиар тогтоосон хувь хэмжээний дотор байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дугаар зүйл Захиргааны актын аль нэг хэсэг нь энд хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Хууль бус захиргааны акт гэж юу юм бэ гэхээр эрх зүйн зөрчилтэй актыг захиргааны актыг ойлгоно гэж хуульд томьёолсон байгаа. Эрх зүйн зөрчил нь дараах байдлаар илэрч байгаа тухайн захиргааны нөхөн ногдуулалтын акт нь тухайлбал эрх зүйн үндсэн зарчим алдагдсан, хууль зөрчсөн буюу хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй буюу хууль журмыг хэрэглэсэн, татвар төлөгчийн эрх ашгийг хөндөгдсөн гэх үндэслэлээр хууль бус захиргааны акт болохыг хэргийн хууль баримтлалыг үндэслэн дараах байдлаар нотолъё.

7.1. Нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019 оны зөрчил буюу экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан, нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөөгүй зөрчил зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 гэсэн байна. Энэ бол 2017 оны хууль байгаа. Татварын ерөнхий хуулийн 74.1-д зааснаар 2010, 2006 оны татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн ноогдуулж нөхөн ногдуулах татварын 30%-аар торгож 20%-ийн алданги тооцсон. Тухайн татварын хяналт шалгалтыг 2022 оны 5 дугаар сараас 6 дугаар сард хийж гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр Татварынхаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2019 оны Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэглэж, эрх зүйн зарчмуудыг удирдлага болон хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд юу гэж заасан гэхээр татварын хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөгдөн 4 жил болсон байдаг. Мөн хуулийн 15.3.3-д борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр заасан татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах татвараа төлөх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан. Манай компанийн хувьд 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт төлбөр төлөх хугацаа 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусаж байгаа. Тэгэхээр Татварын ерөнхий хуулийн 16.5-д зааснаар нөхөн ногдуулалтыг энэ хуулийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор багтаан эхлүүлэх ёстой. Гэтэл 2018 оны актын шалгалтын хувьд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нөхөн ногдуулалтын хуулийн хугацааг зөрчөөд хөөн хэлэлцэх хугацааг бас хэтрүүлж хянан шалгах ажиллагааг хэтрүүлсэн байна гэж үзэж байгаа.

7.2. Татварын ерөнхий хуулийн 44.1 татварын хяналт шалгалт хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил эрхэлсэн тухайд зөрчил шалгуулах тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гээд. За энэ бол Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журам дээр ийм заалт 2 ч газраар байдаг юм байна. Хэрвээ зөрчил илэрч байгаа бол энэ зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гээд. За эдгээр хуулиуд дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахад зөрчлийн 2018, 2019 оны тухайн зөрчлүүдэд бол 11.19.1.1-д заасан хуулиар торгосон. Торгоод алданги оногдуулаад нөхөн татвар оногдуулсан. Тэгэхээр 2018, 2019 оны хэрвээ Зөрчлийн зөрчлийн тухай хуулиар торгох гэж байгаа бол энэ зөрчлийн маань хөөн хэлэлцэх хугацаа нь Зөрчлийн тухай хуульд зааснаар 2 жил байх ёстой. 2018, 2019 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа бас дуусчихсан байх ёстой. Мөн дээрээс нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар харах юм бол Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 буюу татвар ногдуулах, орхигдуулсан, ноогдуулаагүй гэдэг зөрчил 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зөрчил тооцохгүй болчихсон. Татварын хянан шалгалтыг 2022 оны 5 дугаар сард хийсэн. Тэгэхэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11.19.1.1-д заасан зөрчил маань зөрчилд тооцохгүй болчихсон байхад зөрчлөөр арга хэмжээ аваад торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж ингэж үзэж байгаа юм.

Татварын хуулийн шинэчилсэн найруулгын болон дагаж мөрдөх журмын тухай хууль дээр ч гэсэн тухайн татвар төлөгч нь гэдэг юм уу, иргэн, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн ийм хуулийг буцаан хэрэглэх ийм зохицуулалтаар зааж өгчихсөн байгаад байгаа учраас 2018, 2019 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1-д заасан үндэслэлээр торгосон. Энэ торгууль, алданги гэдэг хэрэгсэхгүй болгогдох ийм үндэслэлтэй, хүчингүй болсон хуулиар торгууль, алданги ногдуулсан байна. Тийм учраас энэ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Эрх зүйн зөрчилтэй акт болсон байна гэж ингэж үзэж байгаа юм. Нөхөн ногдуулалтын актад байгаа Зөрчлийн тухай хууль яг 2017 оны хууль юм уу 2019 оны хууль юм уу гээд оныг нь бичээгүй байгаад байгаа учраас торгууль ногдуулсан зүйлд заасан зөрчлийн одоо нөгөө 11.19.1.1 дээр чинь 3 зөрчил заачихсан байгаа шүү дээ. Орхигдуулсан, шилжүүлсэн, дамжуулсан гээд яг энэ зөрчлүүдийн алийг нь үйлдсэн юм бэ гэдгийг нь тодорхой бичээгүй, зүйлчлэл нь тодорхойгүй байгаа учраас захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлага хангаагүй зөрчлийн зүйлчлэл тодорхойгүй гэж үзэж байгаа юм.

7.3. Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийхдээ асуудлыг бол нягтлан шалгаагүй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, энэ нэгтгэл байна. Төлбөрийн тооцоо хийснийг төлөөд ХШ06 гэдэг маягтад 2020 оны нэмэлт төлбөр ногдуулсан дээр манайх татварынхаа тайлан дээр 21 сая төгрөгийн нэмэлт төлбөрийг татварын тайландаа тусгачихсан юм. Энэ татварын тайландаа тусгасан 21 сая төгрөгийг энэ нөхөн татвар буюу 238,756,831 төгрөгөөс хасаж тооцоогүй шууд гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, 2021 оных нь татварыг ингээд үзэхээр 2021 онд тайлагнасан 82,438,724 төгрөгийг зөрөө дээрээ хасаад 20,561,000 гээд бодчихсон. Энэ аргачлалаар зөрүүг нь тооцоход 2020 оны тайлангаар ногдуулсан 21,446,941 төгрөгийн нэмэлт төлбөрийг шалгалтаар илэрсэн зөрчлөөсөө хасаж тооцолгүй шалгалтаар илэрсэн зөрчлөө шууд зөрүү дээр нь 238,756,000 гээд тооцчихсон. Тэгэхээр нэмэлт төлбөр, хувь хэмжээ маань өөрчлөгдөхөөр татварын нийт торгуулийн хэмжээ, алдангийн хэмжээ, энэ хэмжээнээс шалтгаалж хувь хэмжээг бодолцсон нөгөө юмнууд маань дахиад тоо тооцооллын хувьд алдаатай зөрөөтэй нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Тийм учраас нөхөн ногдуулалтын актын ийм маягтууд нь өөрөө захиргааны акт мөн тул захиргааны акт нь өөрөө алдаагүй, ойлгомжтой тоо тооцооллын хувьд ойлгомжтой байх, алдаагүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа юм.

7.4. Нэмэлт төлбөрийн хэмжээг буруу тооцохоос шалтгаалан түүнээс тооцох торгууль алдангийн хэмжээ буруу тооцогдсон. 2018 оноос 2019 онд энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт төлбөрийг тооцохдоо Засгийн газрын 2019 оны 365 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг хувь тэнцүүлэн тооцох үнэлгээг баримталсан байгаа юм. Хамгийн сүүлд хөндлөнгийн мэдээлэл гээд нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байсан. Тэр нотлох баримт Засгийн газрын дугаар тогтоол, Засгийн газрын дугаар тогтоолыг үндэслээд нийт борлуулалтын үнийн дүнг нь гаргасан гэсэн ийм тооцоолол хийчихсэн байсан. 2018, 2019 оны хувьд Засгийн газрын дугаар тогтоол гараагүй байсан. дугаар тогтоол 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан тогтоол байгаа учраас 2018, 2019 оны 3 дугаар улирлын, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт төлбөрийг тооцохдоо 2014 оны 220 гэдэг тогтоолын дагуу энэ аргачлалын дагуу нийт борлуулалтын үнийн дүнг тогтоох ёстой байсан гэж бид нар үзэж байгаа юм. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сарын 25-нд гарах Засгийн газрын тэр тогтоолыг бид мэдэж 2018 оны бүтэн жил болон 2019 оноос бүтэн 3 улирлын тайланг тайлагнаж чадахгүй шүү. Тэгэхээр энэ хувь тэнцүүлэн бодох аргачлал маань 2019 оны 4 дүгээр сарын дугаар тогтоолоор гарсан. 2018 оны 202 дугаар тогтоолд хувь тэнцүүлэх аргачлал байхгүй. Сангийн яам буюу одоо төрийн захиргааны төв байгууллага тогтоогоод тэгээд тэр цахимаар нийтэд мэдээлнэ л гэсэн ийм үг үсэг байгаа. Түүн дээр харьцуулан хувь тэнцүүлж Засгийн газраас тогтоосон ФК 75-аас дандаа дээш агууламжтай жоншны зах зээлийн үнийг ирүүлээд байгаа. Сангийн яам хамгийн сүүлд ч гэсэн шүүгчийн албан тоотоор 40-өөс 70%-ийн агуулгатай нь ямар үнэтэй байсан юм бэ гэхээр байхгүй гэж хариу өгөөгүй мөртөө дандаа 75-тай байна гэдэг хариу өгсөн нь 75-аас доош агуулгатайг нь 2014 оны буюу 220 дугаар тогтоолын дагуу энэ жоншинд ноогдох борлуулалтын нийт үнэлгээг энэ аргачлалын дагуу бодож гаргахаар байна. Тэгэхээр нэгэнт Сангийн яамнаас 75-аас доош агуулгатай жоншны зах зээлийн үнийг гаргаж ирүүлээгүй байгаад байгаа учраас бид нар Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 гэдэг заалт байгаа. Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тогтоох боломжгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээр энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцно гэсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ хуулийнхаа заалтын дагуу дээрээс нь Татварын ерөнхий хууль дээр ч гэсэн байгаа. Манай компани 2006 оноос хойш үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа компани. Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг анх удаа гаргаж байгаа биш. 2018 он хүртэл тасралтгүй гаргаад явж байсан. Тухайн үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаад Д******* аймгийн татвартай харьцдаг байж байгаад тэнд татварын газраас нөгөө тайланг маань үзээд хараад шалгаад зөвтгөөд тухайн үедээ ингээд явж байсан. Яг тэр агуулгаараа 2018, 2019 оны тайлан маань тийм байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д заасан зах зээлийн үнэ тухайн үед бол тодорхойгүй байсан нь үнэн. Яагаад гэвэл 40-өөс 70%-ийн агууламжтай жонш гэдэг бол манай компанийн 2018, 2019 онд гаргасан нийт жоншны 2018 онд 89%-ийг эзэлж байгаа. 75-аас доош агуулгатай 2019 онд 59%-ийг эзэлж байгаа ийм өндөр дүнтэй байгаа. 2018 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д заасан баяжмал, зах зээлийн үнэ доллароор гэж байгаа. 80 хүртэл доллароор зарсан бол татварын хэмжээ 0, 80-аас 90 доллароор зарсан бол нэг хувиар тооцно гэсэн энэ аргачлалын дагуу манай зарсан 75-аас доош агуулгатай жоншнууд ихэнх нь 70 хүртэл доллароор зарсан, 80 хүртэл доллароор зарсан борлуулалтын гэрээний үнэтэй. Тэр гэрээний үнийн дүн маань тэр гаалийн мэдүүлэг дээр ч гэсэн ингээд жагсаалтаар байж байгаа учраас яг энэ 47.5-д заасан үндэслэлээр журмын дагуу бид нар өөрсдийнхөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоод 80 доллароор 90 доллароор зарсан. Тийм учраас бид нар нэмэлт төлбөрөө нэг хувиар тооцох юм байна, эсвэл нэмэлт төлбөр өгөхгүй юм байна. Үндсэн төлбөрөө ч гэсэн бид нар тэр зах зээлийн үнэд борлуулсан гэрээнийхээ үнийн дүнгээр үндсэн төлбөрөө 5%-аар тооцоод тайлагнаад явж байсан. Тэр тайланг маань татварын алба тухайн үедээ үзээд хараад зөвтгөөд зөв байна гээд явж байсан учраас 2018 онд ч гэсэн иймэрхүү байдлаар тайлан гаргаад ингээд явж байсан юм. Тэгэхээр энэ 2018, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож байгаа борлуулалтын нийт үнийн дүнг гаргаж байгаа аргачлалыг журмыг буцааж хэрэглээд манай компанийн татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ аргачлалаа 2018 он гэхэд 50, 60%-ийн агууламжтай жоншийг 260, 270 доллароор хувилаад тооцоод гаргасан нь манай компанийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль журмыг буцааж хэрэглээд тэгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 гэдэг заалтад маш тодорхой заасан. Энэ заалтыг барьж борлуулалтын мэдүүлгээр тооцоогүй ийм өндөр үнийн дүн тооцно гэсэн. Энэ дээр мэдээж зөрчил маань өндөр үнийн дүнтэй гарна. Тэр зөрчлөөс ноогдох нөхөн татвар, торгууль, бүх алданги маань зөрүүтэй байгаад байгаа учраас ийм гол баримт дээр үндэслэж байгаа юм. Бид 2018, 2019 он буюу нийт 4 жилийн хугацаанд манай компаниас гаргасан тайлан мэдүүлэг дээр байгаа жоншнуудынхаа агууламжаар нь ялгаад, хэдэн килограмм гарсан юм, тэр нь хэд байсан юм, яг манай тооцоолол нь хэд байсан талаар тооцооллууд хийчихсэн байгаа.

7.5. Борлуулалтын үнийн дүнг өндрөөр тооцсоноос нийт нөхөн төлөх татвар, торгуулаад үнийн төлбөрийн дүн өөрчлөгдөхөөр байгаа. Нөхөн ногдуулалтын акт нь тоо тооцооллын хувьд алдаатай. Ашигт малтмалын тухай хууль бас бусад хуулийн заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан захиргааны акт хууль бус байх үндэслэл болж байна гэж үзэж байгаа. Түрүүний тайлбар дээр нэмээд хэлэхэд ашигт малтмалын нэмэлт төлбөрийг тооцохдоо хариуцагчийн тайлбар дээр байгаа захиргааны татвар төлөгчийн буюу илрүүлсэн зөрчлийн үнийн дүнгээс үндсэн болон нэмэлт татварыг тооцож бид нар тооцсон байгаа. Тэгтэл зөрчил гэдэг маань юу юм гэхээр татварын хувьд бол бид нар тайлагнаж байгаа тодорхой хэмжээнд 4, 5 тэрбум төгрөгийн борлуулалтын нийт үнэлгээнд орсон гээд тайлагнасан. Татварын хянан шалгалтаар жишээлбэл 2018 оны 15 тэрбум төгрөгийн шалгалтын зөрчил илрүүлээд 11 тэрбум гаран төгрөгийн зөрүү гарч ирж байгаа. Бид нар тайлагнаад шалгалтаар илрүүлсэн тэр 15 тэрбумыг зөрчил гэж үзээд байгаа юм уу, тэр зөрүүг нь зөрчил гэж үзэх юм уу? Татварын хувьд нэг бид өөрсдөө сайн дураараа тайлагнаад, тодорхой хэмжээгээр хугацаанд нь өгөөд явж байгаа учраас манай компанийн зүгээс үзэхдээ энэ зөрчил, зөрчлийн үнийн дүн гэдэг бол зөрүүний үнийн дүнгээс нөхөн татвар, торгуулаа тооцох ёстой юм байна. Үндсэн татварыг болохоор зөрчлийн үнийн дүнгээсээ тооцоод, тэгээд нэмэлт татвараа нэмэлт төлбөрөө тооцохдоо илэрсэн зөрчлийнхөө үнийн дүнгээс ингээд тооцохоор нөгөө татварын улсын байцаагч нарын хувьд бол 5% дотроо байгаа юм шиг бид нар зөрчлөө тайлагнаад, тайлагнаснаасаа татвараар илэрснээсээ хасаад зөрүү дээр нь бид нар зөвхөн татвар юмаа өгөх ёстой гэхэд тэр зөрүүнээс нь тооцоод үзэхээр 7.71%, 6.64% ,12.13% гэж гараад байгаа. Тэгэхээр зөрчил гэдэг маань юу юм бэ? Илрүүлсэн тэр татварын зөрүүгээсээ хувилж тооцох юм уу, эсвэл нийт тэр том үнийн дүнтэй тавьчхаад байгаа борлуулалтын нийт үнэлгээнээсээ тооцох юм уу? Борлуулалтын нийт үнэлгээ маань ялангуяа 2018, 2019 он дээр хууль хэрэглээ буруу, хуулийг буцааж хэрэглээд эрх зүйн байдлыг нь дордуулсан энэ аргачлалыг буцааж хэрэглээд байгаа учраас энэ борлуулалтын нийт үнийн дүн 15 гэж маш их хэмжээгээр гарах ёстой. Гэтэл зах зээл дээр 2018,2019 он  одоо ч ялгаагүй яг энэ FOB нөхцөлөөр тавьж байгаа энэ тоо хэмжээгээр доллароор хэзээ ч энэ жоншийг зарж чаддаггүй. Одоо ч тийм байгаа юм. Ер нь бол тэгээд ингээд түрүүн манай өмгөөлөгч хэлсэн. Тэр FOB нөхцөл гэдэг бол ерөнхийдөө Хятадын зах зээлийн усан онгоцны нөхцөлөөр бид татварыг төлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар уурхайн амнаасаа яг үсрээд Эрээний хил гарах үнээр бид нар жоншоо өгөөд тэндээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдол маань ч тийм байгаа. Аргачлалын хувьд хууль дээр байгаа энэ заалт нь бол Үндсэн хууль зөрчсөн татвар төлөгчийн эрх ашгийг нэлээн хөндсөн ийм заалтууд байгаа учраас бид нар бас ингэж хүсэлт гаргасан юм. Тэгэхээр зөрчил гэдэг нь татварын улсын байцаагчид шалгалтаар тогтоож байгаа тэр өндөр үнийн дүн юм уу, тэр тайлагнаснаасаа хасаад тэр зөрүүг нь зөрчилд тооцох юм уу, тэрнээсээ нөхөн ногдуулалтын татвараа тооцох юм уу, торгууль, хүү, торгууль, тэгээд дээрээс нь нэмэлт татварыг тооцож байгаа аргачлал нь үндсэн татвар дээр болохоор зөрүүнээс тооцоод нэмэлт татвар дээр болохоор илэрсэн шалгалтынхаа дүнгээс ингээд 2 өөрөөр тооцоод байгаа учраас бид нарын тооцооллоор тэр хуульд зааснаас өндөр хувь хэмжээгээр буюу 7% 10% 6% гэж гаргасан. Тэгж үзэж байгаа учраас энэ өндөр хувь хэмжээгээр актыг ингэж тогтоож байна гэсэн. 2018, 2019 оны нийт гаргасан жоншны маань 89%, 59% нь 75-аас доош агуулгатай жоншнууд байгаа учраас нийт шалгалтын үнийн дүн маань ч гэсэн өндөр гарахад тэгж нөлөөлсөн байх гэж үзээд байгаа юм. Тэгэхээр бид нар нөгөө гэрээнийхээ үнийн дүнгээр борлуулалтынхаа үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө үндсэн болон нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр тооцоод тайлагнаад явж байсан. Тэр тайлагнасан маань 2014 оны 220 гэдэг Засгийн газрын тогтоолоор бид нар тайлагнасан. Тэрийг өмнө нь татварын байгууллага үзэж хараад зөвтгөөд явж байсан учраас 2018, 2019 оны тайлан ийм гарсан шалтгаантай. 2020, 2021 оны хувьд бол нэгэнт Засгийн газрын дугаар тогтоол гарчихсан учраас бид энэ тогтоолоо дагаж мөрдөөд тэрний дагуу татварын хэмжээгээ тогтоогоод явж байсан...” гэв

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019, 2020, 2021 оны гаалиар нэвтрүүлсэн нийт тонн жин нь зөрүүтэй байна. Үүнтэй холбоотойгоор өмнө нь хүсэлт гаргаад Сангийн яамнаас гаргуулах боломж байна уу? гэж үзэхээр Сангийн яамны өмнөөс хууль хэрэглээгээ буруу хэрэглээд хариуцагч нь гэдэг. Засгийн газрын дугаар тогтоол нь ангилал тогтоочихсон. бодоод л жишиг үнээр харьцуулан татвар оногдуулах зохицуулалт огт байхгүй байхад 2018, 2019 онд чинь харьцуулаад нийтдээ 75%-ийн агуулгатай жонш дээр зарласан ханш маань байхад тэгтэл бид нар чинь энэ түрүүн хэлсэн баяжуулах үйлдвэр барьсан. Одоо ер нь бол компанийн хувьд Монгол Улсад ерөөсөө ганц удаагаа өөрийнхөө дотоод нөөц бололцоогоороо боловсруулах, баяжуулах үйлдвэр барьсан. Баяжуулах үйлдвэрээ барихын тулд бүх л байгаа мөнгө бололцоо юмнуудаа бүгдийг нь гаргаж байгаад л, 700 саяын зээл аваад боловсруулах үйлдвэр барьсан. Компанийн хувьд энэ тайлагнаж байгаа татвараа төлж байгаа байдлын хувьд үзэх юм болбол ерөөсөө л яг л ийм цаг хугацаанд нь төлөөд, зөв тайлагнадаг, яагаад зөв тайлагнаж байгаа вэ гэхээр 2019, 2020, 2021 оны мэдүүлсэн тайлангийн тонн жин болбол яг л шалгалтаар таарч байгаа. 2018 он бол таарахгүй байгаа юм. Тэгэхээр бид 2018 онд зөрүүтэй болохоор анхан шатны тонн жин нь зөрүүтэй болохоор зэрэг чинь энэ акт чинь өөрөө хууль бус, үндэслэлгүй, үнэн зөв биш болчихлоо гэдэг дээрээ бид нар хүсэлт гаргаад ороод ирэхээр зэрэг өөрсдөө ийм буруу хэрэглээд хавтаст хэрэгт авагдчихсан л байгаа байх. Өчигдөр бид хэд харахаар гээд шал өөр тогтоолууд хийнгүүтээ байгаа тэр юугаа ерөөсөө эрх зүйн байдлыг дордуулаад хаа хамаагүй хуулийн хэрэглээ хийгээд ингээд баахан юм тэгэнгүүтээ өөрсдийнхөө тавьсан юунуудыг ингээд яг ингээд тэнцүүлээд гаргаад ирчхэж байгаа юм. Тэгэхээр зэрэг чинь ингэж болохгүй. Ингэж юманд хандаж болохгүй, хүний эрхэнд халдаж байгаа энэ татварын нөхөн ногдуулалт гэдэг чинь хүний эрхэнд халдаж байгаа хууль эрх зүйн баримт юм. Ийм юман дээр хуульч биш байлаа гэхэд татварын улсын байцаагч нар хайнга хандаж болохгүй.

8.1. Нийт тавьсан 4 тэрбум 180 хэдэн сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьчихсан байгаа. Тэгэхээр энэ актаасаа ер нь үндсэн дүнгээрээ хууль хэрэглээнийхээ хувьд аваад үзэхээр нийтдээ 864,223,459.14 төгрөг 2018 оны үндсэн төлбөрөөр хөөн хэлэлцэх хугацаагаар үгүйсгэгдэж байна.

8.2. 2019 оны үндсэн төлбөрийн торгууль 104,708,140.44 төгрөг Зөрчлийн хуулиа буруу хэрэглэсэн, эрх зүйн байдлаа дордуулж хэрэглэсэн учраас  2019 оны үндсэн төлбөрийн торгууль мөнгөн дүн бас үндэслэлгүй байгаа.

8.3. 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1,148,258,644.89  төгрөг бол тухайн үедээ Үндсэн хуулийн 4 дүгээр дүгнэлтийн тухайн цаг хугацааны хувьд жишиг үнийнхээ зохицуулалтыг хүчингүй болгочихсон тэр цаг хугацаагаар нь шүүгээд үзэхээр тэрбум 148 сая төгрөг үгүйсгэгдэж байгаа.

8.4. 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн 752,552,535.15 төгрөг бас Үндсэн хуулийн дүгнэлтээр хасагдчихаж байгаа.

Нийт үнийн дүнгээс 2,869,742,779.62 төгрөг актаас үндэслэлгүй мөнгөн дүн байна. Энэ дандаа хууль хэрэглээ энэ юугаа буруу хэрэглэсэн учраас энийг ингэж нэмэгдлээр тавьсан байна гэж бид нар үзээд байгаа. За ингээд хүснэгтийнхээ бас 9-өөс 12 дахь мөрд нь хугацаанд нь төлөөгүй гэсэн 2018 оноос 2021 оны хооронд 2018 оных нь 44,405,765.8 төгрөг, 2019 оных нь 54,605,251.84 төгрөг, 2020 оных 33,644,991.63 төгрөг, 2021 оных 87,628,838.63 төгрөг байна. 2018 оноос 2021 оны буруу тооцсон тооцоог багцлаад үзэхэд нийт 3,090,027,627.52 төгрөгийн зөрүүтэй тооцсон байна. Энэ дээр байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийнх нь хувьд 149 сая 500 мянган төгрөг хуулиа хэрэглээд энэ гаргасан юугаараа ингээд нөгөө аргаараа бодоод үзэхээр ийм байна. Хөнгөлөлт чөлөөлөлтийнх болохоор 149,547,721.29 байгаа юм. Эцсийн байдлаар 3,2,575,348.01 төгрөг актаас хасагдаад үндсэн төлбөл зохих дүн нь 933,953,148.16 төгрөгийг төлөхөд ямар ч маргаан байхгүйгээр гарч ирж байгаа. Энэ нь манайх FOB нөхцөл биш 75-аас дооших агуулгатай хувиараа буюу Ашигт малтмалынхаа тухай хуульд зааснаар борлуулалтын үнэтэйгээрээ байна. Тэрнээс дээших нь бидэнд хамаагүй 200 доллароор зарчихсан байхад тэр үедээ 500 доллароор ч гэсэн FOB нөхцөл орж ирж байна. Бид агуулгынхаа агуулга, хэлбэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа болохоос биш одоо нэгэнт FOB нөхцөлийнх нь талаар ямар нэгэн зүйл жонш дээр байхгүй учраас бид FOB нөхцөлөө үгүйсгэхгүй байгаа. Ганцхан энэ татварын нөхөн ногдуулалтын акт маань агуулга, хэлбэрийнхээ хувьд ерөөсөө хуулийн шаардлага хангахгүй байна, ойлгомжтой биш байна, тодорхой байх нөхцөлийг хангахгүй байна. Тэгэхээр татвар, нөхөн ногдуулалтын акт маань угаасаа хууль бус юм. Актыгаа бид нар өчнөөн хойшлуулаад л ингээд л байж байгаа нь бид нар цаг хугацаа хожих гэсэндээ байсангүй. Бид 5, 6 сарын хугацаанд акт дээрээ сууж тооцооллыг тулгаж гаргасан. Тэгээд бодоод үзэхээр компани нэгэнт тайлагнаад явж байгаа актын хувьд бид нарын хувьд 9 сая төгрөгийг төлөх нь зүйтэй юм байна.

Ингээд гараад ирсэн их хэмжээний төлбөрийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл, эрх зүйн байдал дордуулчихсан, хуулиа буруу хэрэглэсэн, хуулийнхаа дагуу хүчингүй болчихсон хуулийг нааж авчраад л нөгөөдөх дээрээ тавьчихсан байна. 2018 оныхоо жагсаалтыг бид харж үзсэн. 2019, 2020, 2021 он таарч байна. Үүн дээр бид маргаан алга байна. Жин агуулга цаанаасаа гараад ирчихсэн байна. Нотлох баримтаар ирсэн 2018 оны мэдээ дээр зөрүү гарч байна. Тэгээд зөрүү гарснаа шүүгээд үзэхээр ерөөсөө 75 хувь гэдгийг буруу хэрэглээд л дахиад л бүүр заавал ингэж оруулж ирээд л буруу болгоод хаячхаж байгаа юм. 2018 он гэдэг үйлдвэр барих нь дотоодын асуудал гээд үзэхээр 2019 оноос 2020 оноо дамнуулаад ковид цар тахал үргэлжлээд Монгол Улсад бүх хүнд үүсчихсэн хүн хүний амь эрсэдсэн ийм айхтар асуудал болж байхад чинь дөнгөж тэрний дараагаар ийм акт тавиад манай төр засаг, манай татварын байгууллага үнэхээр л Үндсэн хуулиа зөрчөөд байгаа байхгүй юм. Үнэн зөв аль нь талаар нь үздэг болохоос түмэн амьтан үхэж үрэгдчихсэн, санхүүгийн доройтолд орчихсон, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд орчихсон байхад дөнгөж ийм байдалд байгаа улсуудыг чинь татаж шалгаж ирээд байх юм. Хэвийн татвараа төлөөд явж байгаа. Бид Том татварын газартай харьцдаг байгаагүй, Д******* аймагтайгаа харьцдаг байсан. Сар болгон энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын тайлангаа бичгээр цаасан дээр буулгаад мэргэжлийн хяналтын газар, харьяа байгууллагууд руу нь цаг тухайд нь явуулж байсан. Энэ дээр ерөөсөө яг дүрэм зөрчөөгүй, ийм нөхцөл байдал, ийм цаг хугацаанд хүмүүсийн амьжиргаа, аж ахуйн байгууллагынхаа дэмжихийн оронд чинь дээрээс нь давтаад байна. Тэр давтах юм нь үнэхээрийн гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйгээр авч үзэх юм бол үнэхээр хүнд хор уршиг учруулаад гэмт хэрэг үйлдчихсэн байсан бол ял шийтгэлээ эдлэх нь зөв. Тэгэхэд чинь энэ асуудал энэ юу хийж байгаа, энэ утга агуулга маань юу байна гэдгийгээ бас маш сайн бодож үзэж ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой. Тэгэхээр туйлын гомдолтой байгаа. Биднийг маш их чирэгдүүллээ. Маргаан таслах зөвлөлд нь 100 сая төгрөг төлдөг юм байна. Ийм болчихсон компани чинь 100 сая төгрөг хаанаас олох вэ? Тэгээд тэр нэг ганц ланд 200-тай байдаг юм байна. Тэр машинаа зарчихсан, тэгээд нэг амьжиргаа цагаан гэдэг юм унасан захирал явдаг юм байна. Ер нь нөхцөл байдлыг үзэх юм бол бас нэг талаасаа хараад үзэх юм бол сайхан боловсруулах үйлдвэр гэдэг юм чинь дандаа л Хятадын газар дандаа л Хятадын хөрөнгө оруулалтаар хийгдчихсэн байдаг юм байна. Нэг хүний компани нэг хүний юугаар ингээд боловсруулах үйлдвэр барьчихсан, одоо яах юм, мөнгө нь санхүү байхгүй, боловсруулах үйлдвэрээ ажиллуулж чадахгүй нэг сайхан үйлдвэр ингээд барьчхаад л байж байдаг. Унах унааг нь хураагаад маргаан таслах зөвлөлдөө 100 сая төгрөг болгоод өгчихсөн. Тэгээд энд маргаантай. Бид хэдэд мөнгө төлөөд бас энэ хүнд байна. Сая сүүлийн Засгийн газрын FOB нөхцөл маань биржийн үнэлгээгээр гээд бас яах вэ арга хэмжээнүүдээ аваад бас зохицуулалтаа хийгээд явж л байгаа юм шиг байна. Тэгээд харамсалтай байна. Тийм болохоор аль аль талаасаа цаг үеэ олоогүй, хуулийн шаардлага хангаагүй, утга агуулгынхаа хувьд ямар ч хуулийн шаардлага хангахгүй ийм нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгөөч гэж бодож байна. Үүнийг хүчингүй болгосноороо улсад ямар нэгэн хохирол учрахгүй юм байна. Яагаад гэх юм бол нэгэнт төлөх ёстой тэрбум шахуу төлбөрөө төлөөд явахад улсын төсвийг саармагжуулаад алдагдуулаад байх юм байхгүй байна. Компани үнэндээ энэ 4 тэрбум төгрөгийг төлөх боломжгүй байна.

Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь эрх зүйн зөрчилтэй акт байх тул түүнийг хүчингүй болгож өгнө үү. Зөрчил илэрвэл түүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэнэ гэж заасан байхад тийм практик байдаг байх. Тэгээд л Зөрчлийн хууль Татварын хуулийг хамтад нь хэрэглэсэн байх. Жинхэнэ хуулийн зарчим болох хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Хэрэв дордуулсан бол буцаан хэрэглэхгүй гэж заасан байхад Зөрчлийн хууль ч бай, татварын хууль ч бай 2018, 2019 онд хуулийн хүнд байдлыг буцаан хэрэглэсэн байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учир хүчингүй болгож өгнө үү...” гэв.

9. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөөлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Том татвар төлөгчийн газартай харьцдаг, ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, тоот регистртэй “Г” ХХК-ийн 2018-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Бид татварын хяналт шалгалтаар 44,544,806,678.73 төгрөгийн зөрчилд 2,613,285,283.43 төгрөгийн нөхөн татвар, 930,538,104.55 төгрөгийн торгууль, 629,705,108.99 төгрөгийн алданги, нийт 4,173,528,496.97 төгрөгийн төлбөр ногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА- тоот акт үйлдсэн. "Г" ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, Монгол Улсын иргэн Ч овогтой Гын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдаа, ашигт малтмал ашиглах эрхлэх үндсэн үйл ажиллагааг 28 жилийн хугацаатайгаар эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас Д******* аймгийн Б сумын "Лог" нэртэй газарт 2005 оны 10 сарын 26-ны өдрөөс 2035 оны 10 сарын 26 өдрийг хүртэл хугацаанд 48.24 га талбай бүхий МҮ- дугаартай жоншны ашиглалтын, 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс 2050 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 100.42 га талбай бүхий МҮ-******* дугаартай жоншны ашиглалтын, тус сумын “Ш*******” нэртэй газарт 2007 оны 09 сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 100.42 га талбай бүхий XV-******* дугаартай жоншны хайгуулын лицензийг тухайн ондоо ашиглалтын лицензээр ашигладаг болсон. Татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу тайлбарыг хүргүүлж байна.

9.1. Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал,  байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монгол банк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” мөн Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 03 сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан/ 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж заасан хуулийн зохицуулалттай. Хуулийн энэ заалтыг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нөхөн төлбөр ногдуулсан.

9.2. Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувийг гаалийн төв лабораторийн дүгнэлт дээрх ашигт малтмалын боловсруулалтын түвшин, марк, жоншны агуулгад үндэслэн Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх эдэл төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, мөн зүйлийн 47.4. “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, 47.5. “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно”, 47.8. “Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 03 сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан/ 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд, 47.5. “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8. “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу борлуулалтын үнэлгээнээс хайлуур жоншны хүдэрт 5 хувь, баяжмалд 4.5 хувиар бодож 2018-2021 онд илэрсэн зөрчилд төлбөр ногдуулсан.

9.3. Нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019 оны нөхөн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1-д заасныг үндэслэн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд тус хуулийн 11.19 дүгээр зүйлд “Татварын ерөнхий хууль зөрчих”, 11.19.1 дэх хэсэгт “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор”, 11.19.1.1 дэх “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

 Монгол Улсын Их Хурлаас 2019-ны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт орсноор 11.19.1.Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно; /Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна/ гэж заасан. Энэхүү өөрчлөлт Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д “төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй” нь гэсэн заалт нь татвар төлөгчийн татварын тайлангаар тайлагнаж, хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт хамаарах бөгөөд харин хяналт шалгалтаар илрүүлж, нөхөн ногдуулсан татварт торгууль оногдуулахад энэхүү хуулийн зохицуулалт хамаарахгүй юм.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дунгийн 40 хувиар” гэж заасны дагуу гомдол гаргагчийн 2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөр нь төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан байх тул нөхөн төлөх татварын 40 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөр нь төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан байх тул нөхөн төлөх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль тус тус ногдуулсан.

9.4. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2-р хавсралт ХШ-06/02/ маягт нь татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоог зөрчил гаргасан он, хариуцлага хэрхэн ногдуулсныг тооцоолдог бол ХШ-08 маягт нь татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татварын оны эхний үлдэгдэл, тайлант оны татварын ногдол, төлөлт, оны эцсийн үлдэгдлийг тооцоолдог баримт бичиг юм.

Татварын улсын байцаагчид, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2018 оны эхний үлдэгдэл болох 267,972,280.0 төгрөгийн төлбөрөөс хуулийн хугацаанд төлсөн 55,000,000.0 төгрөгийг хасаж, хугацаанд нь төлөөгүй 212,972,280.00 төгрөгийн үлдэгдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.19.1 дэх заалтыг үндэслэн 21,297,228.00 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2-р хавсралт ХШ-08 маягтын 2018 оны жилийн эцсийн төлөгдөөгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг 268,761,451.72 төгрөг гэж харуулсан хэдий ч ХШ-06/2/ маягтаар торгууль оногдуулахдаа 2018 онд төлсөн 55,000,000.0 төгрөгт торгууль оногдуулаагүй.

9.5. Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-д "Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно; 15.3.2. тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д “Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Монгол банк, түүнээс эрх олгосон хувь хүнээс бусад ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заасны дагуу 2018 онд олборлож, худалдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг өссөн дүнгээр гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлэх бөгөөд тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул 2018 онд олборлож, худалдсан жоншны хүдэр, баяжмалд хяналт шалгалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны эцсийн тайланг заасны дагуу төлбөр ногдуулсан.

9.6. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгэр зүйлд "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй;” мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасны дагуу гомдол гаргагчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2018 оны 217,972,280.0 төгрөгийн, 2019 оны 248,761,451.72 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлд 2020, 2021 онуудад торгууль, алданги ногдуулаагүй. Татварын хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт торгууль, алданги ногдуулахад дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй юм.

9.7. Бид хяналт шалгалтаар 2018-2021 онд нийт экспортод гаргасан баяжмалын борлуулалтын үнэлгээнд ногдох үндсэн болон нэмэлт төлбөрийг холбогдох хуулийн дагуу тооцож төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнгээс татвар төлөгчийн 2018-2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар тайлагнаж, ногдуулсан үндсэн төлбөрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдлыг хасаж, үлдсэн хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан болно.

Нэмэлт хувийг бодохдоо гаалийн лабораторийн дүгнэлтээр гарсан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин маркийг үндэслэн Засгийн газрын дугаар тогтоолоор хүдэрт 5%, баяжмалд 4,5% нэмэлт хувиар ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулсан.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагчийн акт онцлог, хөөн хэлэлцэх хугацааны хувьд хойшоогоо өнгөрсөн хугацаанд шалгадаг, шалгалт хийдэг. Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн 15-д зааж өгсөн байдаг. 4 жилийн хугацаатай. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг цаг хугацааны хувьд хуулиар ашиглаж тавьдаг байгаа. Тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох татвар төлөлт ногдуулалтыг шалгасан байдаг. Өмнө шалгахад бол тус компани нийтдээ 327 ширхэг гаалийн мэдүүлгээр нийтдээ 49,4 тонн жонш, өндөр баяжмалыг экспортолсон байгаа. Үүнийг экспортлоход Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 47.1 буюу өмнөх 2 хуулийн шинэчилсэн найруулгатай 47.1 дээрээ явж байгаа. Энэ 47-гийн буюу экспортолсон этгээд дээр бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа яаж ногдуулах вэ гэхээр хувийн хэмжээнд нэмэгдүүлсэн Засгийн газрын тогтоол болон хэм хэмжээний актуудыг баримтлан ногдуулж байгаа. Ингэж ногдуулахдаа экспортолж байгаа гаалийн мэдүүлэгт үндэслээд гаалийн мэдүүлэг дээр бол тухайн тонн хэмжээ, агуулга гээд бүгд байдаг. Үүнийг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ноогдуулдаг. Үүнийг Засгийн газраас батална гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан байдаг. Тэгэхлээр үүнийг үндэслээд тухайн компани  нийтдээ 49,4 мянган тонн экспортлоод татварын улсын байцаагчийн акт дээр бол нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулсан байгаа. Энэ бол түрүүний яриад байсан нэхэмжлэгч талын хэлсэн хүчин төгөлдөр бус хүчингүй болсон хуулиудыг ашиглаж тавьсан байна гэдэг маань няцаагдаж байгаа юм.

Ашигт малтмалын хуулийн 47.5-д заасныг баяжмал бүтээгдэхүүн хүдэр дээр ноогдуулдаг. Юуг нь хүдэр, юуг нь баяжмал гэдгийг нь тогтоохын тулд Засгийн газрын тогтоолоор буюу дугаар тогтоол дээр хүдэр баяжмалыг нь хувь хэмжээний агуулгынх нь гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслээд аль нь хүдэр лүү нь орж байгаа, баяжмал руу нь орж байгаа гэдгийг үндэслэж байгаа. Үүний дагуу тухайн ангиллыг гаргасан. Байгаа хувь хэмжээнээс хамаарч тэр хувь хэмжээнүүдийг нь ногдуулж байгаа юм

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2018-2021 оны хоорондох хугацаанд хяналт шалгалт хийсэн учир тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хууль нь Зөрчлийн тухай хуулийн тухайн цаг хугацаанд үйлчилж байсан торгууль алдангиар тооцсон байгаа. Татварын ерөнхий хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Цаг хугацааны хувьд тухай тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар алданги, торгуулийг ногдуулсан байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн байна” гэв.

11. Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Г” ХХК-д хяналт шалгалт хийхдээ захирал Д.Г-тай ярилцлага хийж байсан. Захиралтай ярилцлага хийхэд манай хуульч Б.Э, нягтлан бодогч Б.Б нар тухайн хяналт шалгалтыг хариуцна гэсэн. Тухайн үедээ хяналт шалгалтын явцад бид татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар тайлбар авах буюу өгөх, тэр эрхийг нь хангах үүднээс Б.Энхболд хуульчийн утасны 99715897 дугаарт 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 9 цаг 53 минутад, орой 17 цаг 27 минутад 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 43 минутад, 6 дугаар сарын 24-ний өдрийн 9 цаг 19 минутад, 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 42 минутад гэхчлэн Б.Э хуульч, нягтлан бодогч Б.Б нарын утас руу ээлж даруулан залгаж байсан. Хоёулаа утсандаа хариу өгдөггүй, утсаа авдаггүй, шалгалтын явцад анхан шатны нэг эхний баримт бичгийн хүсэлт дээр баримтуудаа өгөөд түүнээс хойш бүх шалгалтын процессууд оролцоогүй. Бид шийдвэрээ гаргаад баталгаат шуудангаар шийдвэрээ хүргүүлсэн. Энэ үед тооцоолол, энэ ойлгомжгүй байдал бүх асуудлыг татвар төлөгч нээлттэй шалгалтын явцад тодруулаад тулгаад 2 талаасаа тооцоо нийлээд явах боломжтой байсан. Тэр үед хариуцаж байсан хүмүүс нь шалгалтын явцад ирээгүй.

Бид энэхүү тоон мэдээг гаалиас авсан. Гаалийн мэдээг үндэслээд манай Эрдэс баялгийн хэлтэс, эрсдэлийн удирдлагын газар бүгд тооцоонуудаа нийлээд хяналт шалгалт дээрээ тооцоонуудаа тулгаад, нийтдээ 2018 онд 146 удаагийн мэдүүлгээр 145 удаагийн мэдүүлгээр 22,764.37 тонныг экспортолсон байна.Энэ нь тоо мэдээгээрээ таарч байгаа. Үүн дээр ганц зөрсөн нь татвар төлөгчийн өөрийнх нь тайлагнасан ТТ15-аар тайлагнасан тоо хэмжээ 22,600.2210 гэсэн тонн хэмжээ байгаа. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийн ирүүлсэн тоон мэдээ 22,096.160 гэсэн тоо хэмжээ байна. Тэгэхээр татвар төлөгчийн өөрсдийнх нь тоо хэмжээнүүд хоорондоо зөрөөд байна. Тэгэхээр та бүхэн өөрсдөө эх сурвалжаа тодорхой болгоод түүн дээрээ тооцоолол аваарай. Бид нар энэ тоо хэмжээг гаалийн байгууллагаас авсан тоо хэмжээ дээр тооцоолол хийсэн. Бид тооцооллоо хийхдээ тухайн өдрийн ханш, олон улсын зах зээлийн ханш энэ болохоор зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т зааснаар олон улсын үнэ, “Монголбанк”-ны ханшаа аваад түүн дээрээ борлуулалтын тооцооллоо тооцохдоо хувь тэнцүүлэх буюу Засгийн газрын гаргасан 2019 оны дугаар тогтоолын 2.2-т зааснаар хувь тэнцүүлээд 75 хувийн агуулгатай жонш нь 300 доллар гэх юм бол тухайн компани 79 хувийн агуулгатай жонш гаргалаа гэхэд 300 доллар нь 100 хувь юм бол 79 хувьд ногдох нь хэд вэ гэдэг байдлаар борлуулалтын үнэлгээгээ гаргасан байгаа. Энэ борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн төлбөр 5 хувиар авагдаж байгаа. Бид нэмэлт тооцооллыг хийхдээ Засгийн газрын дугаар тогтоолоор баяжмал нь аль нь вэ? хүдэр нь аль нь вэ? гэдгийг тогтоогоод үүнийг хүдрээр тооцоод 5 хувиар тооцсон байгаа. 75-92 хувийн агууламжтайг нь баяжмал гэж үзээд 4,5 хувиар тооцно. Энэ тооцоолол дээр борлуулалтын үнэлгээ бол тодорхой байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5 хувиар аваад нэмэлт төлбөртөө тулгуурлаад тооцооллоо хийсэн байгаа.

Хугацааны алдангийн хувьд Зөрчлийн тухай хуулийг хэлж байна. Ковидын үед бид хүү, алдангийн чөлөөлсөн. 2020 оны 2 дугаар сараас хойш тайлагнасан татварыг хугацаандаа төлөөгүй болбол 2021 оны 7 дугаар сарыг хүртэл алданги торгууль бодохгүй чөлөөлсөн байгаа. Тухайн компани нь 2018, 2019 оны ногдлоо төлөөгүй байсан ба 2018 оны хувьд ямар төлөлт хийгээгүй байсан. Бага хэмжээний төлөлттэй байсан учир үүн дээр торгууль алданги тооцсон. Энэ хугацаа нь ковидын жилүүдэд хамаарахгүй байгаа. 0,1 хувиар 2018 46 217 074 төгрөг болж байсан. 21 298 болсон Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үүднээс Зөрчлийн тухай хуулиар тооцсон. Бид нар торгууль, алдангиа бодохдоо Татварын ерөнхий хуулийнхаа дагуу 0,1%-аар торгууль бодоход жишээ нь 2018 онд хугацаандаа төлөөгүй татварт торгууль нь 46,000,217.74 төгрөг болж байсан. Зөрчлийн хуулиар торгууль нь тухайн төлөх татварын 0,1%-аас хэтрэхгүй гэдгээрээ бодохоор 21,000,297.228 төгрөг болсон. Тиймээс бид татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Зөрчлийн хуулиа авч хэрэглэсэн. Энэ дээр 0,1%-р бодсон. Тэр 30% 40%-ийн нөхөн татвар янз бүрийн зөрүүтэй байна гэдэг дээр бид 2018, 2019 оны зөрчлүүд дээр өмнөх хуулиараа нөхөн татвараасаа 30%-ийн татвар авч байсан. 2020 оноос хойш буюу 2020, 2021 онд торгуулиа 40%-аар тооцоод явсан байгаа. Тухайн үедээ хэрэглэж байсан хуулийнхаа дагуу тооцооллуудаа аваад явсан.

06 маягт нь зөрчлийн хариуцлага ногдуулсан маягт байдаг. 07 нь тайлангийн маягт байгаа. Татвар төлөгч нь урд эгнээнд тайлангаар ингэж тайлагнасан. Тэгэхлээр нь хяналт шалгалтаар нийтдээ ингэж төлөхөөр байж арын зөрүү байгаа. Тэр зөрүү нь хяналт шалгалтын зөрчил гэж үзэж байна. 2020 онд татвар төлөгч нь нэмэлт төлбөрийг хасалгүйгээр 238 мянган төгрөгөөр зөрүүгээ авсан байна гэсэн. Энэ нь нийт дүнгээрээ үндсэн төлбөр дээрээ нэмэлт төлбөрөөр нэмээд нийт төлбөрийн дүнг тайлагнасан дүнгээсээ шалгалтаар илэрсэн нийт төлбөрийн дүнгээ хасахаар хасахад нь 1,888,622.49 төгрөг гэдгээрээ нийтэд нь  зөв авагдаад явсан байгаа. Үүнийг та бүхэн эргэж хараарай...” гэв.

12. Хариуцагч П.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хөөн хэлэлцэх хугацааны хуулийн заалтыг манай хуульд хуульчилсан. Яг тооцоолол дээр оноор нь хэлээд өгье. 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөдөр 2018 оны хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нөхөн ногдуулалтын акт үйлдлээ гэж гомдол гаргаж байна. Энэ нь бид нар хууль зүйн хувьд хөөн хэлэлцэх хугацаандаа акт шийдвэр гаргасан. Учир нь 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хөөн хэлэлцэх хугацааг нэг дэх жил гээд тоолоод эхэлнэ. Тэгэхээр 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг дэх жил нь болно. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 дахь жил нь гэж тооцохоор 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яг 4 дэх жил буюу хөөн хэлэлцэх хугацааны жил дуусаж байгаа жил. Тэгэхээр бид 2022 оны 6 дугаар сарын 28-нд акт үйлдэнэ гэдэг нь бид 2018 оны хөөн хэлэлцэх хугацаа хүчинтэй байх үед шийдвэр гаргасан. Манай 2022 оны 6 сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор 63 газар бид шалгалт хийсэн. Зөвхөн хэсэгчилсэн шалгалт. Энэ шалгалт өөрөө ямар шалгалт хийгдсэн юм бэ гэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан тусгай удирдамжийг үндэслэн татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжаар барин хяналт шалгалт хийсэн. Зөвхөн хэсэгчилсэн. Тэгэхээр энэ бүх манай шалгалтууд хөөн хэлэлцэх хугацаандаа үйлдэгдсэн. Тиймээс нөхөн ногдуулалтын акт хүчинтэй, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу тайлбарыг ингэж няцааж байна. Хүчинтэй хугацааны дотор гарсан.

Татвар төлөгчийг тухайн үед тайлан ирүүлж байхад Дундговийн татварын хэлтэст тайлагнасан, Татварын газарт тайлагнасан. Гэхдээ хаана, хэнд тайлагнах нь өнөөдөр чухал биш. Татварын албанд татвар төлөгч үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тайлагнасан гэж бодож байгаа. Гэтэл тухайн үед 2021 оны 4 дүгээр улирлын жилийн эцсийн тайланг Том татвар төлөгчийн газарт тайлан ирүүлэхэд татварын алба тайлан авахдаа тайлан авсан байцаагч коммент бичсэн байгаа. Энэ комментыг бол та нар мэдээж тухайн үеийн тайлан нягтлан гаргасан хүмүүс бүгд харж үзсэн байгаа. Гэтэл өнөөдөр төлөөлөл болж орж ирсэн хүмүүс дотор бидний тухайн үед анх ирж шалгалт хийхэд байлцсан нягтлан болон эхний тайлбар өгсөн нягтлан, тайлан гаргаж байсан нягтлан хүмүүс энд байхгүй учраас магадгүй энэ асуудал өнөөдөр энд яригдахгүй байна. Бид нар бол энийг ярих ёстой. Татварын алба өнөөдөр энд санамж комментоо тайлан авахад бол өгсөн. Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-д заасны дагуу нэмэлт хувийг тооцож тайлагнах ёстой гэсэн ийм комментуудаар дэлгэрэнгүйг бол нотлох баримтын хэмжээнд авах шаардлагатай бол татвар төлөгч нь өөрснөө байгаа манай албанд их сурвалжаараа байгаа. Тэгэхээр энд татварын алба бас үйлчилгээгээ үзүүлж энэ хуулийн хэрэгжилт дээр санамж комментоо өгч байсан.

Зөрчил гэдэг дээр ярьж байна. Бид татварын хяналт шалгалтаар зөрчил гэж үзсэн суурь зөрчлөө ойлгохгүй байна гэж байна. Магадгүй өнөөдөр хуульч хүмүүс байх шиг байна. Нягтлан хүмүүс байгаа юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Тухайн үед яг сая манай байцаагч хэлснээр шалгалтын явцад бид эрхээрээ хангах үүрэгтэй боломж бол байсан. Бид нарын ойлгохгүй байгаа асуудлыг тэр үед ч гэсэн нягтлангуудад хэлээд өгсөн бол боломжтой байсан. Та нарын хувьд өнөөдөр хараад тооцоолол хийхэд хүндрэлтэй асуудал үүсэхгүй. Гэхдээ бид нар хуулийн дагуу ажилласан. Өнөөдөр бид шалгалтаар илрүүлж байгаа суурь зөрчил гэж алийгаа аваад байна вэ? Зөвхөн хассан дүнгээ авах ёстой юм уу, энэ шалгалтаар гэдэг баганаа авах ёстой юм уу гэж байна. Гэтэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувьд ашигт малтмалын үйл ажиллагааны төлбөр ноогдуулж байгаа суурь үнэлгээ маань өөрөө онцлог. Энэ жин, тонн хэмжээнээс гаргасан байгаа биет хэмжээнээс гаргаж тооцоолсон байгаа дүнгээсээ улбаатай зөрчил үүсэж байгаа юм. Яагаад вэ гэхээр өнөөдөр тэр жин тонныг гаргасан гэрээний үнээр тооцсон үнэ нь нэг өөр болчихлоо. Олон улсын зах зээлийн үнээр тооцсон үнэ нь нэг өөр болчихлоо. Тэгэхээр бид нар татварын хяналт шалгалтаар олон улсын зах зээлийн үнийг баримтлах ёстой гэдэг хуулийнхаа заалтаар тооцохоор нөгөө суурь жин тонныгоо тэр олон улсын зах зээлийн үнээр үржихэд бид нарын суурь зөрчлийн дата маань тэр томоороо болчхож байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр бид нар тэр том дүнгээсээ том гэж яриад байгаа дүнгээсээ суурь зөрчлийнхөө дүнгээсээ 5%-ийн үндсэн төлбөрөө ноогдуулаад нэмэлт төлбөр 4,5 ч байна уу хэдэн хувийн төлбөрөө ноогдуулаад шалгалтынхаа дүнгээ гаргачихлаа. Гаргасан дүнгээсээ тайлан гаргасан татвар төлөгчийн тайлагнасан байгаа суурь татваруудаа хасаад зөрүү дүнгээрээ л торгууль, алдангитай татвар ногдуулсан. Тэр зөрчлийн авлагыг ойлгохгүй байгааг та нар ашигт малтмалын төлбөрийн хувьд онцлог гэдгээрээ та нар зөрчил дээрээ ойлголтоо нэгтгээрэй. Магадгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль бол зөрчил нь тухайн нэг баримтаар нотлогдоогүй үед энэ л баримт чинь зөрчинө шүү гээд бид нар гаргаад тавьдаг. Тэрийг бол та нар бас мэдэж байгаа байх. Энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувьд бол онцлог нь өөрөө биет нэгжээсээ үндэслээд нэгжийн үнийг ямар үнээр авснаас хамаараад нөгөө та нарын зарсан 70 доллар байна уу? зах зээлийн байгаа 150 доллар гэдгээр чинь тооцоход нөгөө нэгжийн чинь 150 доллароор тооцоод гаргасан байгаа дүн маань бидний суурь шалгалтаар ноогдоод гарч байгаа суурь зөрчил маань болчхож байгаа. Дахиад давтаад хэлье. Үндсэн төлбөр, нэмэлт төлбөрөөр тооцоод гарахад бид нар нэмэлт төлбөрийг та нарыг тооцоолсон шиг магадгүй хойд талын баганаас тооцохоор та нар 7,6 хэд хэд гээд байна. Түрүүн танай хүн бас бас ойлгосон гэж байна лээ. Тийм тооцоолол гарч ирэх шууд хангалтгүй. Энэ багана дээр бид тэр 5-ийг тооцоод тэр суурь дүнгээ өөрөө бид нар 140 гээд зах зээлийн үнэ авчихаар чинь нэмэлт төлбөр чинь дахиад өндөр ороод ирж байгаа. Тэгээд энэ тооцооллоор гаргасан нийт дүнгээсээ та нарын тайлангаасаа хасаад зөрүү дүн маань энэ гарч байгаа юм. Харин бид нар зөрүү гаргасан байгаа. Яг энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөрүү дүн хэд гэж байна? Яг энэ дүн дээрээ бид нар 40%-ийн торгууль, хугацааны алданги, 2018, 2019 онд бол 30%-ийн торгууль, хугацааны алданги тооцож явсан. Бид ганц өнөөдөр анхны шалгалт хийж байгаа биш. Бид нар өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр манай баг гэхэд одоо нэлээн олон шалгалтууд хийсэн. Бүгд адилхан. Бид нар нэг зарчмаар ингэж явж байгаа. Маргаан таслах зөвлөл дээр танай байгууллагаа төлөөлөөд итгэмжлэлээр оролцсон хүмүүс чинь хуралдаандаа оролцоогүй. Олон удаа хурлыг хойшлуулсан. Сүүлдээ бүүр албан ёсоор мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаан ирээгүй учир хурлыг танай төлөөлөлгүйгээр хурлыг хийсэн. Мэдээж маргаан таслах зөвлөл бүх процесс ажиллагааг хийсэн. Гэтэл тэндээс ч гэсэн та нар төлөөлөл нь орж ирээд энэ дээр ийм ийм юм байсан гээд яг энэ эрхийнхээ үүднээс бас ярилцаж болох байсан. Гэтэл өнөөдөр ямар ч тийм боломжгүй гэдэг чинь бид нараас үл хамаарсан татварын маргаан таслах зөвлөлөөс үл хамаарсан бүх шийдвэр процессын дагуу хийгдсэн. Өнөөдөр тооцооллын асуудлыг асуух нь та нарын эрх, бид хариулах нь зөв. Тэгэхээр тооцоолол тоон дээр бид нар алдаагүй. Татварын ерөнхий хууль шинэ хууль хэрэгжсэнээс хойш 82.1.1, 82.1.2-той гээд асуугаад байна. Ямар дээр нь 30% гэчхээд ямар дээр нь 40% гээд байгаа вэ гэсэн. Төлбөл зохих татварын дүнгээ 50% хүртэл бууруулсан болбол 30% гэж байна. Бид 2018, 2019 онд яг энэ 82.1.1-ийг баримтлаагүй. 2020, 2021 онд 82.1.2-т зааснаар 40%-аар тооцсон. Яагаад вэ гэхээр төлбөл зохих татвар гэж одоо та нар яг энэ дээр харагдаж байгаа юм. Татвар төлөгчийн тайлан гэсэн гээд байхад төлбөл зохих дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүн нэг 97 гэсэн байна. Гэтэл бид шалгалтаар 489 гээд гаргаж байна. Энэ чинь өөрөө 97 гэдэг дүнгийн 50%-аас л хэтэрчихвэл бид нар шалгалтаар байхгүй болж байгаа дүн энэ 2-ын зөрүү 0 болж байгаа. Энэ дүн хэтэрчихвэл бид нар 40%-ийн торгууль аваарай. Хэтрээгүй 50%-аас дотогш хувиар 30%-ийн торгуулиар аваарай гэсэн агуулгатай байна. Та бүгд маань бид нар ч адилхан энэ шинэ хуулийн заалтыг хэлж явж байгаа. Та нар ч гэсэн бас нөгөө талаас тайлан гаргаад хэлж болж байгаа. Энэ заалтын агуулгыг ингэж ойлгож хэрэглээрэй. Цаашдаа ч гэсэн бид нар яг энэ заалт журмын дагуу ингэж хэрэглэж яваа. Тэгэхээр энэ шалгалтаар гаргаад байгаа нөхөн төлбөрийн буюу нөхөн татварын дүн маань та нарын тайлагначихсан дүнгийн 50%-аас илүү л болчхоод бид нар 40%-ийн торгууль авчхаж байгаа. Тийм учраас бид нар нэг энэ хуулийн заалтыг зэрэгцүүлээд хэрэглээд байсан юм ер байхгүй. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээний .... дугаарт, регистрийн .... дугаарт бүртгэлтэй, 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан, нэг үүсгэн байгуулагчтай, Монгол Улсын иргэн Ч овогтой Гын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, Ашигт малтмал, газрын тосны газраас Д******* аймгийн Б сумын Лог нэртэй 48.24 га талбай бүхий газарт 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2035 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ашигт малтмал /жонш/ ашиглах ашиглалтын МV- дугаар, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2050 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 100.42 га талбай бүхий газарт ашигт малтмал /жонш/ ашиглах ашиглалтын МV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн тус сумын Ш******* нэртэй 100.42 га талбай бүхий газарт 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ашигт малтмал /жонш/-ын хайгуулын МҮ-******* дугаар лицензийг тухайн ондоо ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ашигладаг байсан байна.

3. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар 2018 онд 22,622.10 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 4,115,783,434.44 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 205,789,171.72 төгрөгийн үндсэн төлбөр, 2019 онд 15,384.71 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, 3,565,882,081.73 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 178,294,054.09 төгрөгийн үндсэн төлбөр, 2020 онд 7,918.76 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, 1,957,549,017.27 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 97,877,450.86 төгрөгийн үндсэн төлбөр, 2021 онд 3,481.82 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, 2,949,918,416.22 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 147,495,920.79 төгрөгийн үндсэн төлбөр, 82,438,724.52 төгрөгийн нэмэлт төлбөр төлөхөөр тус тус тайлагнаж, тухайн татварын төрлөөр 327,411,087.40 төгрөгийн төлбөрийг төсөвт төвлөрүүлжээ.

 4. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх тухай дугаар томилолт, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн  хяналт шалгалтыг гүйцэтгэж,

5. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд буй уг хуулийн этгээдтэй холбоотой 2018-2021 оны хооронд бүртгэгдсэн гаалийн 325 удаагийн мэдүүлгээр 49,456.89 тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлосон мэдээллийг татварын хяналт шалгалтад ашиглаж, анхан шатны санхүүгийн баримт зэрэг материалтай тулган, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг шалгаснаар,

5.1.  2018 онд 22,764.37 тонн, 2019 онд 15,316.79 тонн, 2020 онд 7,918.76 тонн, 2021 онд 3,456.97 тонн, нийт 49,456.89 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 11,522,979,455.29 төгрөг, 2019 онд 6,980,542,696.14 төгрөг, 2020 онд 3,062,635,827.52 төгрөг, 2021 онд 169,427,074.06 төгрөг, нийт 21,735,585,053.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

5.2.  2018 онд 22,764.37 тонн, 2019 онд 15,316.79 тонн, 2020 онд 7,918.76 тонн, 2021 онд 3,456.97 тонн, нийт 49,456.89 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 11,522,979,455.29 төгрөг, 2019 онд 6,980,542,696.14 төгрөг, 2020 онд 3,062,635,827.52 төгрөг, 2021 онд 169,427,074.06 төгрөг, нийт 21,735,585,053.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

5.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайлангаар төлөхөөр тайлагнасан 2018 онд 212,972,280.00 төгрөгийн, 2019 онд 248,761,451.72 төгрөгийн, 2020 онд 189,380,971.72 төгрөгийн, 2021 онд 422,521,869.27 төгрөгийн, нийт 2,305,551,953.07 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэж үзсэнээр,

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг нийтдээ 44,544,806,678.73 төгрөгийн татварын зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагчаас 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг үндэслэн 2,613,285,283.43 төгрөгийн нөхөн татвар, 930,538,104.55 төгрөгийн торгууль, 629,705,108.99  төгрөгийн алданги нийт 4,173,528,496.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

7. Нэхэмжлэгч талаас “татварын улсын байцаагчид олон улсын зах зээлийн жишиг үнийг /FOB үнэ/ баримталсан нь буруу бөгөөд шалгалтын дүн анхнаасаа буруу гарах нөхцөл болсон, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөн дүнтэй акт тавьсан,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1 гэсэн заалтыг маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт дээр үндэслэсэн нь буруу, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хавсралт, маягт ХШ-06/02 болон ХШ-08 хоорондоо зөрүүтэй, нөхөн төлбөрийг татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор тавиагүй нь үндэслэлгүй, татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөх хуулийг хэрэгжүүлээгүй” зэргээр хариуцагч нарыг буруутган маргаж,  Тодорхойлох хэсгийн 4-9-д заасан үндэслэлээр мэтгэлцсэн.

8. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар заахдаа 47.1. “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нь тодорхой заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. “дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү”, 47.3.2. “энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан банканд худалдсан алтнаас бусад төлбөрийн доод хэмжээ нь бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү”, 47.4 дэх хэсэг. “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ногдуулна”, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ.

10. Дээрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг баталж, дараах нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 47 дугаар зүйлийн 47.1. “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1. “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2. “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5. “энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.16. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1. “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2. “экспортолсон” гэж заажээ.

11. Түүнчлэн хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ба мөн хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.1. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд”, 1.3. “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж зааж, энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

12. Ийнхүү дэлгэрэнгүй бичихийн учир нь, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол гарсан өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хүчингүйд тооцогдох авч, харин Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт болон 04 дүгээр тогтоол гарснаар батлагдсан байсан, мөрдөгдөж байсан хууль тэр чигтээ хүчингүй болохгүй.

13. Тиймээс 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндсэн төлбөрийг улсын төсөвт төлөх, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндсэн болон нэмэлт төлбөрийн хамт тооцож, улсын төсөвт төлөх зохицуулалт нь хууль хэрэглээний хувьд хийдэлгүй үйлчилж хэрэгжсэн, нэхэмжлэгч талын "2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1,148,258,644.89  төгрөг нь Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр тогтоолоор тухайн цаг хугацааны хувьд жишиг үнийнхээ зохицуулалтыг хүчингүй болгочихсон тэр цаг хугацаагаар нь үзэхээр үгүйсгэгдэж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй болохыг харуулж байна.

 14. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон “2018 онд 22,764.37 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 11,522,979,455.29 төгрөгийн, 2019 онд 15,316.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 6,980,542,696.14 төгрөгийн борлуулалтын үнэлгээг  тус тус дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй" гэх татварын зөрчлийг нэхэмжлэгч талаас “татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор биш, компанийн хувьд 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт төлбөр төлөх хугацаа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусаж байгаа” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах боломжгүй.

15. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, ... баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3. “энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тогтооно”, 15.3.2. “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” хэмээн татвар төлөлтийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан бол, татвар ногдуулалт, төлөлтийг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.9. “татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна” гэж зохицуулсан, маргаан бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10. “Монголбанк, түүнээс ... бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө”, 47.11. “... энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заасан байгаа нь Иргэний хуульд заасанчлан хугацааг хуанлийн сар, өдрөөр тоолохгүй болохыг нарийвчлан заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 онд олборлож худалдсан, ашигласан ашигт малтмалд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа өссөн дүнгээр гаргаж, татварын албанд хүргүүлэн татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдөр нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгаа нь татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааны дотор байна. Иймээс татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн 2018 онд олборлож, худалдсан жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, дутуу төлсөн татварын зөрчлийг тогтоож, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

16. Нэхэмжлэгч талын “татварын хянан шалгалтыг 2022 оны 5 дугаар сард хийхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 буюу татвар ногдуулахгүй орхигдуулсан, ногдуулаагүй гэх зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зөрчилд тооцохгүй болчихсон байхад уг зөрчлөөр арга хэмжээ аваад торгууль оногдуулсан нь үндэслэлгүй, уг заалтыг үндэслэн 30 хувиар бодож, хуулиас дээгүүр торгууль оногдуулсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

17. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг хариуцагч нараас шалгасан ба энэхүү шалгалтад хамаарах хугацааны дотор хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол, Татварын ерөнхий хуульд шинэчилсэн найруулга хийсэн.

18. Тодруулбал, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлгээр "үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил"-ийг зохицуулсан ба, 11.19 дүгээр зүйлийн 1. "татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор", 1.1. "татвар ногдох орлого ... татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэх заалтыг, хууль тогтоогчоос татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахдаа буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж өөрчилснөөс гадна мөн зүйл дотор нь тайлбар хийхдээ “Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж хуульчилсан. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан Татварын ерөнхий хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр хуульчилсан.

19. Иймд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

20. Нэхэмжлэгч талын “2018, 2019 оны хувьд, Засгийн газрын дугаар тогтоол 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан учраас 2018, 2019 оны 3 улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт төлбөрийг тооцохдоо 2014 оны 220 гэдэг тогтоолд заасан аргачлалын дагуу нийт борлуулалтын үнийн дүнг тогтоох ёстой байсан” гэх үндэслэлийн тухайд.

21. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу болон татварын зарим зөрчил үйлдэгдэх үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6. “энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална”, 47.8. “энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1. “төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон цахим хуудсанд мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг баримтлан”, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2. “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан”, 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-47.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна”, мөн зүйлийн 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр” гэж, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” дугаар тогтоолын 2.2-ын 6. “хайлуур жоншны хүдэр газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг, агуулга 75% хүртэл”, 2.4-ийн 6. “хайлуур жоншны баяжмал газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн хайлуур жоншны хүдэр, агуулга ФК-75%-92%”, “хайлуур жоншны флотацийн баяжмал агуулга 95%” гэж, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2. “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан”, 2.4. “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно”, 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3, 47.5, 47.17, 47.2.2, 47.3.1, 47.3.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр АМНАТ ногдуулна”, 3.2. “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр” гэж,

22. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12. “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох  зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” №5 хайлуур жонш, хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com гэж,

23. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, зэрэг хөдлөх эд хөрөнгө ..”-ийг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1. “...гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллагын статистикийн мэдээлэл гаргана”, 13.2. “энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана”, 252 дугаар зүйлийн 252.1. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, ... гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2. “магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 2681 дүгээр зүйлийн 2681.1.8. “барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах” гэж,

24. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж,

25. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Жагсаалтыг шинэчлэн батлах тухай" А/300 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын Эрдэс бүтээгдэхүүн. 25 дугаар бүлэг. “давс, хүхэр, шороон эрдэс болон чулуу, шаваасны материал, шохой болон цемент” хэсгийн 25.29 дүгээр зүйл. “Хээрийн жонш; цанар /лейцит/, мана /нефелин/ болон манат таланс /нефелинсиенит/; хайлуур жонш”, мөр: 2529.10, үндсэн код: 00,  Хайлуур жонш, 25.29 дүгээр зүйлийн мөр: 2529.21, үндсэн код:10,   Хайлуур жоншны хүдэр “фторт кальцийн агууламж 20-55% кг”, 25.29 дүгээр зүйлийн мөр: 2529.21, үндсэн код: 30, Бүхэл хайлуур жонш “фторт кальцийн агууламж 55-97% кг” гэж,

26. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” А/******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 2 дугаар зүйлийн 2.3. “мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Гаалийн тухай хуульд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ” гэж,

27. Дээрх журмын хавсралт дахь “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-ын 3. Эрдэс бүтээгдэхүүн, хүдэр баяжмал, нүүрс, нефть, нефтийн бүтээгдэхүүн БТКУС-ийн 25-27-р бүлэг. 25.29. “Хээрийн жонш; цанар /лейцит/, мана /нефелин/ болон манат таланс  /нефелинсиенит/; хайлуур жонш”, HS код мөр: 2529.21, Үндсэн код: 10. Хайлуур жоншны хүдэр фторт кальцийн агууламж 20-55%, Үндсэн код: 30. “бүхэл хайлуур жонш фторт кальцийн агууламж 55-97%” гэж тус тус заасан байна.

28. Дээр дурдсан хууль болон журам, жагсаалт, тогтоолын зохицуулалтаас үзвэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл. “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг ... дагуу энэ хугацаанд хамаарах төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.2. “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэж заасныг хэрэгжүүлж,

29. Нэхэмжлэгч "Г" ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 327 ширхэг гаалийн мэдүүлгээр 49,456.91 тонн хайлуур жоншны хүдэр, хайлуур жоншны баяжмал экспортод гарган борлуулсан гэдгийг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас гаргасан гаалийн мэдээнд авагдсан гэж үзсэнээр,

30. Нийт 49,456.91 тонн хайлуур жоншны хүдэр, хайлуур жоншны баяжмал экспортод гаргаснаас 2018 онд экспортолсон 22.764.37 тонн ашигт малтмалын 19,098.02 тонн нь 75 хүртэл хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, 3.666.35 тонн нь 75-92 хувийн агуулгатай хайлуур жоншны баяжмал, 2019 онд экспортолсон 15,316.79 тонн ашигт малтмалын 9.054.16 тонн нь 75 хүртэл хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, 6.262.63 тонн нь 75-92 хувийн агуулгатай хайлуур жоншны баяжмал, 2020 онд экспортолсон 7,918.76 тонн ашигт малтмалын 5.567.26 тонн нь 75 хүртэл хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, 2,146.44 тонн нь 75-92 хувийн агуулгатай хайлуур жоншны баяжмал, 205.06 тонн нь 95 дээш хувийн агуулгатай флотацийн баяжмал, 2021 онд экспортолсон 3,456.98 тонн ашигт малтмалын 333.05 тонн нь 75-92 хувийн агуулгатай хайлуур жоншны баяжмал, 3,123.93 тонн нь 95 дээш хувийн агууламжтай флотацийн баяжмал байгааг тогтоож ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр нэмэлт төлбөрийг тооцон гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй, энэ байдал нь Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байна.

31. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн мэдүүлгээр 49,456.91 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан нь үйл баримтаар тогтоогдохын сацуу гаалийн экспортын мэдээлэл дэх ашигт малтмалын агууламжийн хувь, хэмжээнд үндэслэн экспортод гаргасан хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасныг баримтлан олон улсын зах зээлийн үнээр тооцож, нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчөөгүй, хариуцагч татварын улсын байцаагчдаас үйлдсэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

32. Нэхэмжлэгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2018 оны 217,972,280.0 төгрөгийн, 2019 оны 248,761,451.72 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлд 2020, 2021 онуудад торгууль, алданги ногдуулаагүй нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл. "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд тухайн албан татвар төлөгчийг нэг удаа алданги, торгуулиас чөлөөлөх", мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл. "2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх" зохицуулалтыг хариуцагчаас зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.

33. Харин татварын хяналт шалгалтаар илрүүлж, нөхөн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт торгууль, алданги ногдуулахад дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй ба нэхэмжлэгч талын "Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлээгүй, алданги, торгуулийн 149,547,721.29 төгрөг чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлтэй" гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

34. Хавтаст хэрэгт нотлох баримтаар, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам" авагдсан ба уг журмын 2-р хавсралт ХШ-06/02 маягт нь татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоог зөрчил гаргасан он, хариуцлага хэрхэн ногдуулсныг тооцоолдог бол, ХШ- 08 маягт нь татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татварын оны эхний үлдэгдэл, тайлант оны татварын ногдол, төлөлт, оны эцсийн үлдэгдлийг тооцоолдог баримт бичиг байна. Энэ тохиолдолд дээрх журамд зааснаар ХШ-08 маягтаар 2018 оны жилийн эцсийн төлөгдөөгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг 268,761,451.72 төгрөг гэж бичсэн авч ХШ-06 маягтаар торгууль оногдуулсныг бичихдээ 2018 онд төлсөн 55,000,000.0 төгрөгт торгууль оногдуулаагүй, өөрөөр хэлбэл, 268,761,451.72 төгрөгийн төлбөрөөс хуулийн хугацаанд төлсөн 55,000,000.0 төгрөгийг хасаж, үлдэх 212,972,280.00 төгрөгийн төлбөрт торгууль оногдуулсан болох нь хариуцагчийн тайлбараар болон бусад баримтаар тогтоогдож байх тул "маягтууд хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй" гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

35. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс дутуу тооцсон, ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт тайлангаар ногдуулж төлөөгүй, экспортолсон хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмал ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүй зэрэг татварын зөрчил гаргасныг тогтоож, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ", 18.1.1. "татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх", Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.10. "Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй", 29 дүгээр зүйлийн 29.1. "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана", 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гэж заасныг хуулийн дагуу зөв хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэг хангалтгүй байсан, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулж гарсан, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.7, 47.16, Зөрчлийн тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН