| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 222300000047 |
| Дугаар | 2022/ДШМ/24 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/24
Н.Эрдэнэбат, Д.Батцоож нарт холбогдох
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,
Прокурор Б.Төрболд
Шүүгдэгч Н.Эрдэнэбат
Д.Батцоож
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхболд
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Батцоож түүний өмгөөлөгч С.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Эрдэнэбат, Д.Батцоож нарт холбогдох 2223000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Жарантай овогт Наранцэцэгийн Эрдэнэбат, регистрийн дугаар ИЮ90022276.
Д.Батцоож, Н.Эрдэнэбат нар 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 700 тоотод байрлах Д.Базарсүрэнгийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйлс хулгайлж, И.Насанжаргалд 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Жарантай овогт Наранцэцэгийн Эрдэнэбат, Боржигон овогт Дагвадоржийн Батцоож нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Батцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Н.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбат, Д.Батцоож нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
5. Шүүгдэгч Д.Батцоож, Н.Эрдэнэбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Батцоож түүний өмгөөлөгч С.Энхболд нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:
ХЗДХЯамны харъяа ХЗТТөвийн улсын ахлах өмгөөлөгч С.Энхболд миний бие эрүүгийн 2223000000047 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Батцоожтой “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсны дагуу түүнд холбогдох хэргийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ний өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шууданд хийсэн гэсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардан авч гомдол гаргасан бөгөөд энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын амралт таарсан тул 14 хоногийн хугацаандаа багтаж гомдол гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.
Шүүхийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолд : “ ...Д.Батцоож нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугүй гэж маргаж мэтгэлцсэн бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа түүний “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэж үзэх үндэслэлгүй байна “ гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.
Учир нь одоогийн мөрдөж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугийн шүүх хуралдаанд марган мэтгэлцэж, хариуцлагын хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэж үзэх үндэслэлгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч нь гэм буруу, эрүүгийн хариуцлага оногдуулахыг хэлэлцэх аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь шүүх зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргахаас өмнө нээлттэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт : “ ...
1.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон
2.гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал
3.учруулсан хохирол
4.хор уршгийн шинж чанар
5.хувийн байдлыг гэсэн таван нөхцөлийг шүүх харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан. Энэхүү таван нөхцөлийн нэг болох хувийн байдлыг тухайлбал шүүх гэм бурууг хэлэлцэхэд маргасан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ гэж дүгнэж байна. Дээрх хуульд зааснаар шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол хор уршиг арилсан зэрэг хуулийн дөрвөн нөхцөлийг хангагдсан байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Батцоожид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 1 сар болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Батцоож давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Би 01 дүгээр сарын 17-ны өдөр галаа түлээд байж байтал Н.Эрдэнэбат хөдөөгөөс орж ирсэн юм. Тэгээд ямар ажлаар ирснийг нь асуухад нарны толь авах гэж ирсэн гэж хэлсэн тэгээд бид хоёр 1 шил архи хувааж уучхаад Н.Эрдэнэбат Шинэ хороонд очиж хононо гэхээр нь дөхүүлж өгөхөөр хамт гараад явсан. Гэтэл гадаа харанхуй болсон байсан учраас дахиад 1 шил архи уучхаад манайд орж хоночхоод яв гэж би хэлсэн. Тухайн үед манай эхнэр хүнсний тасалбараар хүнсээ авахаар явсан байсан юм. 1 шил архиа уучхаад гэртээ орсон тэр үед Очирхүү, Бямба-Очир гээд манай 2 хуурай дүү ирчихсэн байсан бөгөөд тухайн үед хамаатны Бор гээд ах надаас дрилл авахаар ирсэн бөгөөд дриллээ гаргаж өгчхөөд буцаад ороод иртэл Н.Эрдэнэбат гараад явчихсан байсан.
Тэгээд өглөө нь манай эхнэр Н.Эрдэнэбат гэрээсээ авч ирсэн гэсэн гээд хивс, телевизор аваад ирсэн байсан. Тэгээд байж байтал Бор ах хивс авах гэж байгаа гээд эхнэртэй манайхаар орж ирж таарсан. Тэгтэл Н.Эрдэнэбат надад хивс байгаа та 200.000 төгрөгт авчихгүй юу гэтэл Бор ах 150.000 төгрөг байна өгөх үү гэж Бор ахыг хэлэхэд Н.Эрдэнэбат өгөөд явуулсан. Тэгээд Бор ах дараад нь Н.Эрдэнэбатад хивснийх нь мөнгийг өгөх гэтэл Н.Эрдэнэбат намайг өөрийнхөө дансанд авчих би чамаас авчихъя гэхээр нь би тэр хивсний мөнгийг нь өөрийнхөө дансанд авсан. Тэгээд дараад нь намайг гэртээ байж байтал гаднаас 1 эгч орж ирээд манай юмыг хулгайлж авсан гээд дайраад байхаар нь би Н.Эрдэнэбатыг гэрээсээ авч ирсэн гэсэн би тийм юм мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Н.Эрдэнэбатаас асуусан “чи айлаас хулгай хийсэн юм уу? бусад эд зүйлс нь хаана байгаа юм бэ?” гэтэл “байгаа байгаа Бямбараа гэдэг айлын хашаанд амбаарт нь хийсэн байгаа” гэхээр нь очиж зогсоод Н.Эрдэнэбат тэр хашаа руу ороод хулгайлсан зүйлсээ аваад гарч ирээд тэд нарыгаа хүмүүст өгчхөөд цагдаа дээр очсон.
Тэгтэл Мөнхбат гэдэг мөрдөгч намайг чи Н.Эрдэнэбаттай нийлж хулгайлах гэмт хэрэг хийсэн чи дор хаяж 5 жилийн хорих ял авна гээд миний хөл рүү өшиглөсөн. Би тухайн үед хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн болов ч тоогоогүй тэгээд дараад нь намайг 700.000 төгрөг аваад ир тэгэх юм бол чиний ялыг чинь хөнгөлж өгнө гэхээр нь би ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулж байгаад аваачиж өгсөн гэв.
Шүүгдэгч Н.Эрдэнэбат давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Батцоожийн хэлж байгаа үнэн. Би энэ хэргийг ганцаараа хийсэн, Батцоожийг гэртээ унтаж байхад нь айлууд руу орж тухайн эд зүйлсийг авсан ба одоо авсан зүйлсээ бүгдийг нь буцааж өгсөн байгаа гэв
Шүүгдэгч Я.Батцоожийн өмгөөлөгч З.Энхболд давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын ярьж байгаа мэдүүлэг нь үндэслэлтэй байх нөхцөлүүд байгаа. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Прокурор Б.Төрболд дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан,мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Д.Батцоож, Н.Эрдэнэбат нар нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрт байрлах Д.Базарсүрэнгийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж 1.760.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, И.Насанжаргалд 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан
Хохирогч И.Насанжаргалын “...2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр өвөө Д.Доржнямбуу нь над руу залгаад танайд хулгай орсон байна.Цонхоор харахад хананд өлгөсөн хивс чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав ээжийн гэрт ирж үзэхэд дунд талын цонхны поорчик нь онгорхой байсан.Түлхүүрээ хийгээд хаалгыг нь онгойлгоод ороход хойд жижиг өрөөний хананд байсан бор эрээн хивс, том өрөөний хананд өлгөсөн байсан 3 ширхэг хивс, баруун талын цонхны доод талын буланд байрлуулсан байсан марк тодорхойгүй LCD телевизор, мөн жижиг өрөөний буланд байрлуулсан байсан бор хээтэй эрэгтэй үстэй дээл 1 ширхэг, хар хөх өнгийн эмэгтэй үстэй дээл 1 ширхэг,үүдэнд байсан орос эмээл 1 ширхэг, өвсний цахилгаан хөрөө 1 ширхэг тус тус алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Доржсамбуугийн “...Зүүн талын цонх нь хагас онгойсон юм шиг байхаар нь зээ хүү Гансүхийг чи цонхоор нь хараадах гэрт нь хулгай орсон юм шиг байна гээд харуулахад өвөө хулгай орсон юм шиг байна хананд өлгөсөн хивснүүд нь алга болсон байна гэхээр нь ач охин Насанжаргал руу залгаад мэдэгдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө хүү Базарсүрэнгийн хашааны хаалга шөнийн 01 цагийн орчимд дуугараад байсан. Тухайн үед эргэн тойрны нохой хуцаад байсан тэгэхэд л хулгай орсон байна гэж бодож байна” гэх мэдүүлэг,
Гэрч М.Ичинноров, Д.Базарсүрэн, шүүгдэгч Н.Эрдэнэбат, Д.Батцоож нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батцоож, Н.Эрдэнэбат нарын үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудалд хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, үйлдлийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.Батцоож нь шүүх гэм бурууг хэлэлцэхэд маргасан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ гэж дүгнэж байна. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол хор уршиг арилсан зэрэг хуулийн дөрвөн нөхцөлийг хангагдсан байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Батцоожид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 1 сар болгон өөрчилж өгөхийг хүсчээ.
Шүүгдэгч Д.Батцоож нь гэм буруугийн шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдаг боловч давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Батцоожийн анх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан байдал, давж заалдсан гомдлын үндэслэл, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч Н.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж хууль зааснаас хөнгөн ял оногдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Д.Батцоожид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Харин хэрэгт авагдсан баримтуудыг мөрдөгч бүрдүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн байцаагч мөнгө авсан гэх шүүгдэгчийн тайлбарт хэрэгт авагдсан баримт болон энэ шүүх хуралдаанаар дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаараа шүүгдэгч Д.Батцоож холбогдох байгууллагад гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Батцоожийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг” гэж нэмж, мөн заалтын “2 жил 1 сарын хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар“ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батцоожийн өмгөөлөгч З.Энхболдын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ