Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0395

 

 

 

 

 

 

 

 

 

       2024       05          08                                       128/ШШ2024/0395

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “Э*******” *******-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” *******-ийн гүйцэтгэх захирал Б.А*******ээс  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...тус шүүхэд “Э*******” *******-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нэхэмжлэгч “Э*******” ******* нь “иргэн Д.Б, Л.Б, М.Ц нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *******, сунгалт ******* тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манайхыг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч “Э*******” *******-оос 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “иргэн Д.Б, Л.Б, М.Ц нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *******, сунгалт ******* тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, дахин сунгахгүй байхыг даалгах, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

2. Тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хэргийг нэгтгэх тухай” 6949 дугаар шүүгчийн захирамжаар “Э*******” *******-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох 128/2022/0410/з индекстэй захиргааны хэргийг “П*******” *******-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох *******з индекстэй захиргааны хэрэгт нэгтгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан байна.

3. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлж, “Зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2755 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан байх ба уг захирамжийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан “Э*******” ******* нь Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Э*******” *******-ийн нэхэмжлэлтэй, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч “Э*******” *******-ийн “Д.Б, Л.Б, М.Ц нарт олгосон 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ.

5. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах маргаан бүхий үйл баримтууд, хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цуглуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ гүйцэтгэснийг тэмдэглэж байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э*******” *******-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Б.А*******, мөн тус *******-нд харьяалагдах 359 дүгээр байрны 11 өрхийг төлөөлөх 11 оршин суугчаас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

7. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

8. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

9. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн зардлыг нэгэн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан шүүхийн зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч “Э*******” ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ******* нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “...иргэн Д.Б, Л.Б, М.Ц нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Э*******” *******-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох 128/2024/0403/З/Т индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд гарсан нийт 3,018,400 /гурван сая арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгөөс тус шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн 1,318,400 /нэг сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөгт ногдох 439,470 /дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005404 тоот дансанд төлүүлэхээр, шинжээчийн зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгт ногдох 566,670 /таван зуун жаран зургаан мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж Барилгын хөгжлийн төвийн Төрийн сангийн дансанд төлүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН