| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04170/И |
| Дугаар | 184/ШШ2024/05274 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/05274
2024 10 23 184/ШШ2024/05274
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 433,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №33007 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 240,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 24,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. ... гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 240,000 төгрөг, шимтгэл 16,800 төгрөг, зээлийн хүү 176,900 төгрөг нийт 433,700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 433,700 төгрөгийг төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 433,700 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 433,700 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 433,700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 6,835 төгрөг, хариуцагчаас 6,835 төгрөгийг тус тус гаргуулан “******* ******* *******” ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 433,700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 6,835 төгрөг, хариуцагчаас 6,835 төгрөгийг тус тус гаргуулан “******* ******* *******” ХХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ******