| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00352/И |
| Дугаар | 148/ШШ2024/00433 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2024/00433
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 148/ШШ2024/00433 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дүгээр баг *-р хэсэг *** тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг *-р хэсэг шарын *-р байр *-р орц шийдний өрөө *** тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай
Хариуцагч С.*******ийн Хувийн сууц болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий *** мкв Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг Баянхаан буурийн гол * гудамж **** тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн болох уг дундын өмчлөлөөс өөрт оногдох хувь болох 19,473,865 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... овогтой ******* миний бие нь овогтой *******тэй 2008 онд гэр бүл болсон. Улмаар 2009 оны 05 дугаар сарын 22-нд анхны охин болох маань төрсөн. Дараа нь 2011 оны 09 дүгээр сарын 28-нд хоёр дахь хүү төрсөн. Тэгээд 2023 оны 11 сард өөрийн нөхөр болох ******* маань биднээс сэтгэлээ хувиргаж авсан юм. Сураг нь сонсох нь өөр хүнтэй суусан. Иймд энэ хүнээс бидний гэрлэлтийн баталгааг салгаж, 2 хүүхдүүдэд маань тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож өгч бидний амьдралд тусална уу. Одоо бид тус тусын амьдралтай амьдрах боломжгүй болсон. Өөр хүнтэй хамт амьдраад 1 жил болж байна. Буцаад ирнэ гэж удаан хүлээсэн. Одоо төмөр замын 0 тоотод тэр хүнтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүдтэйгээ утсаар холбогддоггүй. Миний утсыг хориглосон байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө залгаж, дарамталдаг. Эргүүлээд залгахад хориглосон байдаг. Гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр бид хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Цаашид хүүхдүүдтэйгээ л уулзаж баймаар байна! гэх
Зохигчдоос шүүх хуралдааны явцад ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Б.*******гийн нэхэмжлэлтэй С.*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хувийн сууцыг дундын өмчлөлд тооцуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 19,473,865 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгууллаа.
Үүнд:
1.Хувийн сууц болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий *** мкв Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг Баянхаан буурийн гол * гудамж ***г тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн болох сөрөг нэхэмжлэлийг Б.******* нь хүлээн зөвшөөрөх,
2. Уг дундын өмчлөлөөс өөрт оногдох хувь болох 19,473,865 төгрөгийг гаргуулах шаардлагыг Б.******* хүлээн зөвшөөрөхөөр
3. Дундын өмчлөлөөс С.*******эд ногдох хэсэг болох 19,473,865 төгрөгийг 2 хүүхдийн тэтгэлэгт тооцуулахыг Б.******* хүлээн зөвшөөрч
4.Уг 19,473,865 төгрөгийг 22 сарын хугацаанд 2 хүүхдэд төлөх тэтгэлэгт тооцуулан С.******* нь мөнгөн хэлбэрээр авахгүй байхаар, талууд шүүхийн шийдвэр гарснаас хойш 22 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар тэтгэлэгийн асуудлаар хандахгүй байхаар,
5. Талууд шүүхийн шийдвэр гарснаас хойш 22 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар тэтгэлэгийн асуудлаар хандахгүй байхаар
6.Сөрөг нэхэмжлэгч С.******* нь 2026 оны 9 сараас эхлэн 2 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.******* нь шийдвэр гүйцэтгэлийн байгааллагад хандан тэтгэлэг төлүүллэхээр тус тус эвлэрэн хэлэлцлээ.
Эвлэрлийн гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч Б.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нарангэрэл
Хариуцагч С.*******
Хариуцагчийн өмгөөлөгч гэжээ
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн дугаар бүхий ***мкв Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг Баянхаан буурийн гол * гудамж ***г тоотод байрлалтай хувийн сууцыг дундын өмчлөлд тооцуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 19,473,865 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид энэхүү маргааны талаар харилцан тохиролцож,эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй байна.
Иймд дээрх зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэсэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид 2008 онд танилцаж, улмаар 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба тэдний хамт амьдрах хугацаанд гэрлэгчидийн дундаас 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Б., 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2023 оноос тусдаа амьдарсан, хариуцагч цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх чин хүсэлгүй болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, зохигчид хөрөнгийн маргааны талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, зохигчдын тусдаа амьдрах хугацаанд тэдний дундаас төрсөн хүүхдүүд эхийн асрамжид байсан, мөн охин Б.ын ... ээжтэйгээ амьдрахыг хүсэж байна, аав ээж хоёрын ээж илүү анхаарал тавьж миний талд ордог, дандаа намайг ойлгож тусалж, дэмждэг... гэх, хүү Б.ын ... ээжтэйгээ хамт амьдармаар байна. Ээжтэйгээ амьдарвал арай өөрийнхөөрөө бас тусалж дэмжинэ... гэх санал, хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргийг үндэслэн хүүхдийн амьдарч, сурч байгаа орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Б., Б. нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг С.*******ээс хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б., Б. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь С.*******ийн төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (446700х12=5360400) улсын тэмдэгтийн хураамжид 57,833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын ******** дугаарт бүртгэлтэй гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Б., хүү Б. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар *******ийн //, *******ийн // нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан хувийн сууц болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүхий *** мкв Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг Баянхаан буурийн гол *гудамж ****г тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдтйн дундын өмч мөн болох сөрөг нэхэмжлэлийг Б.******* нь хүлээн зөвшөөрөх, уг дундын өмчлөлөөс өөрт оногдох хувь болох 19,473,865 төгрөгийг гаргуулах шаардлагыг Б.******* хүлээн зөвшөөрч дундын өмчлөлөөс С.*******эд ногдох хэсэг болох 19,473,865 төгрөгийг 2 хүүхдийн тэтгэлэгт тооцуулахыг Б.******* хүлээн зөвшөөрч, уг 19,473,865 төгрөгийг 22 сарын хугацаанд 2 хүүхдэд төлөх тэтгэлэгт тооцуулан С.******* нь мөнгөн хэлбэрээр авахгүй байхаар, талууд шүүхийн шийдвэр гарснаас хойш 22 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар тэтгэлэгийн асуудлаар хандахгүй байхаар,сөрөг нэхэмжлэгч С.******* нь 2026 оны 9 дүгээр сараас эхлэн 2 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.******* нь шийдвэр гүйцэтгэлийн байгааллагад хандан тэтгэлэг төлүүллэхээр тус тус тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 35,100 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар С.*******ээс 100,716 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ