Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат, Н.Энхбаяр,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шинжээч А.Мөнхгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Шүүгдэгч Б.Агваандорж нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есөн чоно овогт Баярсайханы Агваандоржид холбогдох эрүүгийн 201710000163 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Ойн авто баазын хашааны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Есөн чоно овогт Баярсайханы Агваандорж / РЭ91012831 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Агваандорж нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар зөрлөгийн ойролцоо Сонота-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Агваандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 5 цаг 30 минутад эхнэртэйгээ утсаар ярьчихаад машиныхаа хөгжмийг тавиад дуу сонсоод явж байхад өөдөөс цагаан өнгийн машин ирж байсан. 2 машин зөрөх нь гэж бодсон. Зөрөхийн даваан дээр надруу ороод ирсэн. 100, 200 метрын зай байсан бол би өөрийн машинаа аваад гарах боломж байсан. Зайлах хийх боломж олгоогүй. Хажуу талаасаа мөргүүлсэн. Зүүн урд талаас орж ирсэн. Ямар ч байсан машинаа зогсоосон, ухаан байхгүй, тухайн үед гэмтлийн эмнэлэгт сэрэхэд гэрийнхэн ирсэн. Би шүүх хуралд Номундарийг байх ёстой гэж үзэж байна. Тухайн үед Номундарь мэдүүлэхдээ том тэрэгний 3 жолооч машины хажууд зогсоод жижиг тэрэг урсгал сөрж орж ирсэн гэж мэдүүлнэ шүү гээд ам нэгтгээд зогсож байсан гэх яриа надад сонсогдсон. Байцаагчийн дуудсанаар ирээд мэдүүлэг өгөхөд бүх зүйл миний эсрэг шийдэгдсэн байсан. Энэ хүн үхсэн гэсэн байдлаар хандсан. Прокурор дээр очиход 1 хуудас өгсөн болохоос прокурортой уулзаагүй. Чиний хэрэг шүүхэд шилжиж байгаа гэж хэлсэн. Мөнхбат эхний өдөр манай ахад хэлэхдээ би доошоо хараад юм авах гээд тонгойсон байсан гэдэг. А цэгийг үнэн гэж үзэхгүй байна. Талийгаачид гүн эмгэнэл илэрхийлж байна. Би ч гэсэн хохирогч, гомдолтой байна. 2 жолооч хоёулаа буруутай байх, аль аль нь машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Би ч гэсэн хохирогч хөдлөхөөр бие өвдөөд яс руу нэвт салхилаад байнгын өвчтэй, хичнээн сар явж байна. .... Би залуу хүн учраас цаашид надад ирээдүй байгаа. Эмчилгээгээ хийлгэмээр байна. Талийгаачийн талд эмгэнэл илэрхийлж байна. Цаашид ар гэр, ээжид нь ажил хөдөлмөр эрхэлж байх юм бол тусална. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Хохирогч П.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Оршуулгын зардалд хэдэн төгрөг зарцуулсанаа нэхэмжилж байгаа. Ээж ах 2 нь оршуулгадаа хэрэглээрэй гэж 500 000 төгрөг өгсөн тэрийг хасна биз. Хүнд юу өгсөн гэдгийг өөрсдөө мэдэх байх. Ажил явдлыг гаргах гэж би  ломбардад юм тавьсан байсан. Гэтэл энэ талаар нэг ч асуугаагүй. Би өөрөө сурган хүмүүжүүлэгч хүн, одоо тэтгэвэрт гарсан. Тиймээс энэ хүн худалч, нинжин сэтгэлгүй хүн байна гэдэг дүгнэлтийг хийсэн гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Агваандоржийн унаж байгаа автомашин 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Солонгос улсаас орж ирж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ хийгдэж авсан юм. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр уг осол гарсан гэдэг. Бүх ажилчдын нэгдсэн хурлыг Агваандорж нь удаа дараа тасалдаг. Манай компани хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. Хэрэв хотоос гарч явах болбол зөвшөөрөл авах ёстой байдаг. Захирал ч мөн хот хөдөө хоёрын хооронд явж болохгүй гэж хэлсэн ч явж байсан. Орлогийг тасалдуулж байсан. 7 хоног орлого өгөөгүй тохиолдолд автотээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэж заасан байдаг. Аваарт орсноос хойш компани дээр ирж уулзаагүй. Ах нь компани руу залгаад элдвээр хэлдэг байсан. Ирээд уулзаач гэхээр өмгөөлөгчтэй очно гэдэг байсан. Манай компани дээр ирж гэрээ байгуулахдаа өмгөөлөгчтэй ирж байгаагүй, манай компаниас бүрэн бүтэн автомашин авч байсан. Манай компани Хаан банкинд долларын хоёр ч зээлтэй, үүнийхээ төлөө ажилладаг. Манайх сондгой сар болгоны сүүлийн 7 хоногийн хагас сайн өдөр нэгдсэн хурал хийдэг. Нэг жилд 6 удаа хурал хийдэг. Ирдэггүй байсан. Энэ машин 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл зогсож байгаа. Бид хохирч байгаа, иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Машин 6, 7 сар зогссон. Ямар ч орлогогүй болсон. Машины үнэлгээгээр 1 520 000 төгрөг байгааг нэхэмжилж байгаа. Би замын зурвас давсан үйлдэл хийгээгүй. Би 60, 70 километр цагийн хурдтай явсан гэж бодож байна гэв.

 

Шүүгдэгч Б.Агваандорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... хөгжим сонсоод дуу дуулаад явж байтал урдаас буюу замын эсрэг урсгалаар том цагаан өнгийн автомашин ирж яваа харагдсан. Тэгээд уг машинтай яг л зөрдөгийн даваан дээр надруу огцом дараад машины зүүн талаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 140-141 дүгээр хуудас/ ,

 

Хохирогч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд аавыг минь өнгөрчихсөн гэж хэлсэн. ... аавыгаа алдсандаа маш их харамсаж байна,” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27  дугаар хуудас/,

 

Хохирогч П.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний хувьд сэтгэл санаа их хэцүү байна. Бурхан шиг хүүгээ алдсандаа их гэмшиж харамсаж байна. .... оршуулгын зардал болох 21 600 000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Номундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухай үед унтаж байсан болохоор яг замын аль хэсэгт мөргөлдсөнийг мэдээгүй. ...миний толгой бол байнгын өвдөж байгаа. Зүүн талын хөл гар бадайрч мэдээгүй болдог. Хүзүү эргэж болохгүй байгаа. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. .... миний хувьд гомдолтой байна. Миний биеийн байдал бүрэн эдгэрээгүй байгаа. Миний толгой байнга өвддөг. Үнэхээр хэцүү байна гэсэн мэдүүлэг / хх-ийн 36-37, 58 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... саарал өнгийн сонота-6 маркийн / улсын дугаарыг нь анзаарч хараагүй / автомашин нилээн хурдтай өөдөөс буюу манай урсгал руу орж ирээд зүүн урд талын хэсгийг мөргөтөл би тухайн үед рүлээ дийлэлгүй эсрэг урсгалын замын хажуу жалга руу уруудаж орсон. .... Миний хувьд машины эвдрэлийн үнэ авто тээврийн дүгнэлтийн 80 000 төгрөг, машин ачиж ирсэн краны хөлс болох 300 000 төгрөг, ачааг өөр машинд шилжүүлж ачсаны 100 000 төгрөг, ачиж ирсэн шаланз машины 100 000 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг / хх-ийн 41, 49 дүгээр зүйл/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Мөнгөлөг саарал өнгийн 62-93 УБЯ улсын дугаартай сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь ТЭБЭ сервис ХХК-ны нэр дээр байдаг болохоор тухайн компаны эзэмшил юм. Уг тээврийн хэрэгслийг гэрээнийхээ талаар хүлээн авсан жолооч нь өөрөө хариуцах ёстой юм. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Агваандорж нь ТЭБЭ сервис ХХК ба жолооч хоорондын байгуулсан такси ажиллуулах тухай гэрээ хийгдэж гарын үсэг зурж баталгаажуулсан ба мөн батлан даагчаар ах Ням-Осор, эхнэр Пүрэвжаргал гэх 2 хүн хариуцаж байсан байна. .... Хэрэв жолооч ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд жолооч өөрөө хариуцна. Мөн ослын улмаас гаргасан техникийн эвдрэл гэмтлийг жолооч өөрөө хариуцна. ...  гэсэн мэдүүлэг / хх-ийн 44-45 дугаар зүйл/,

 

Гэрч Г.Далантайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... бид нар 35 дугаар зөрлөгөөс цааш ойролцоогоор 4-5 км газарт явж байтал хажуу замаар буюу Улаанбаатар хотоос замын-үүд орох замаар том машин зөрсөн. Тэгтэл удалгүй тэрхэн зуур урсгал зөрөөд автомашин ирээд бид нарын сууж явсан машины зүүн талыг мөргөтөл манай машин эсрэг талыг урсгал руу замын хашлага даваад буусан.  гэсэн мэдүүлэг /хх- ийн 48 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Хунцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 35 дугаар зөрлөгийн цаахан талд буюу ойролцоогоор 5 км газарт явж байтал хажуу талын эсрэг урсгалаар том тэрэг дөнгөж зөрөөд өнгөрөнгүүт юу юугүй саарал өнгийн машин урсгал сөрж орж ирээд бид нарын сууж явсан машины зөв талын урд талаас мөргөсөн. Тэр үед Мөнхбат тормоз гишгээд замын эсрэг урсгал руу даваад баруун талын далан руу даваад орчихсон. Тэр үед Мөнхбат зогсоох ямар ч боломжгүй байсан  гэсэн мэдүүлэг /хх- ийн 51-52 дугаар хуудас/,

 

Гэрч У.Атарболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд эсрэг урсгалаар нэг жижиг суудлын машин нилээн цаанаас ирж байгаа харагдаж байсан. .... би замаа хараад явж байхад гэнэт нөгөө урд явсан машины орчмоос тоос манараад явчихсан ба би тэр дороо зогсоод өгсөн. Тэгээд тоос гайгүй болоход миний урд явсан ачааны машин засмал замын баруун талруу гараад зогссон байсан ба нөгөө өөдөөс ирж байсан жижиг суудлын машин засмал замын зүүн талд баруун хойшоодуу хараад зогссон байсан. Миний хувьд тэр 2 машиныг мөргөлдөхийг бол яг хараагүй. Бид нар очоод нөгөө суудлын жижиг машины урд талд сууж явсан охиныг гаргаад дараа нь арын суудал дээр нэг хүн  байсныг өргөж гаргасан. Харин соната-6 машины жолооч нь хаалгандаа шахагдаад гаргах боломжгүй болсон байдалтай ухаангүй байсан.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2 автомашин анх мөргөлдсөн гэх ул мөр байсан ба тухайн газарт нь автомашин мөргөлдөх үед доод талын эд ангид наалдсан шавар шороо унасан байсан. Мөн сонота-6 маркийн автомашин доод эд ангиараа засмал зам дээр зурагдсан мөр үүссэн байсан тул уг газрыг 2 автомашин мөргөлдсөн гэж үзэн “А” цэгээр авсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8213 дугаартай дүгнэлтэнд: Б.Агваандоржийн биед зүүн талын 1-5-р хавирганы хугарал, зүүн уушигны няцрал уналт, цээжний зүүн хөндийн хийн хураа, тархи доргил, зүүн чамархай дагз хэсгийн шарх, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хамаарахгүй гэжээ. / хх-ийн 62 дугаар хуудас /,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Номундарийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэнд: 1. Амь хохирогч Б.Гантулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр зүүн нүдний дээд ухархайнаас турк эмээлийн голоор орсон босоо хэлбэртэй шугаман хугарал, гавлын ясны дух, зулай хэсгийн цөмөрсөн хугарал. Баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, орой, дагз, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доор цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь дух, зулай хэсгийн цус хуралт, духны зүүн доод хэсгээс толгойн оройн хэсгийг хамарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд ухархайнаас турк эмээлийн голоор орсон босоо хэлбэртэй шугаман хугарал, гавлын ясны дух, зулай хэсгийн цөмөрсөн хугарал. Баруун, зүүн тал бөмбөлгийн дух хэсгээр тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, орой, дагз, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэлүүд нь амь насанд аюултай гэмтэл байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Гантулга нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч Б.Гантулга нь нас барах үедээ согтолтгүй  байжээ. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В/lll/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /хх-ийн 72 дугаар хуудас /,

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтэнд:  66-34УБҮ улсын дугаартай вольво маркийн автомашины жолооч Ц.Мөнхбат замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 62-93 УБЯ улсын дугаартай хьюндай соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Агваандорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.3-д заасан “ Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах  замд 80 км , тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 66-34 УБҮ улсны дугаартай вольво маркийн автомашины жолооч Ц.Мөнхбат замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, 62-93 УБЯ улсын дугаартай хьюндай соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Агваандорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байгаа. 66-34УБҮ улсын дугаартай вольво маркийн автомашины жолооч Ц.Мөнхбат нь өөрийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд осол гарахаас өмнө богино хугацаанд зогсоох арга хэмжээ авах боломжгүй. Хэргийн материалд тормосны мөр байхгүй нь 62-93 УБЯ улсын дугаартай хьюндай сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Агваандорж зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна. 62-93 УБЯ улсын дугаартай хьюндай соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Агваандорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэхээр байна гэжээ. /хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. Эрүүгийн 201710000163 дугаартай хэргийн материалд авагдсан баримтаар вольво маркийн 66-34 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Мөнхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Соната маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Агваандорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дээрх 2 тээврийн хэрэгслийн жолооч нар зогсоох арга хэмжээ авсан гэх баримт байхгүй байна. 2. Уг зам тээврийн осол нь соната маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Агваандорж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэн үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн ослын газарт осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн тормосны мөр байхгүй, ослын газрын бүдүүвч зурагт мөргөлдсөний дараах дугуйн шарвалтын мөр байх тул дээрх 2 тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 125 дугаар хуудас /,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-16/,

            Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ / хх-ийн 107-112 дүгээр хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-146 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Агваандорж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Би урсгалаараа явж байхад гэнэт өөдөөс ороод ирсэн. Тухайн үед Номундарь мэдүүлэхдээ том тэрэгний 3 жолооч машины хажууд зогсоод жижиг тэрэг урсгал сөрж орж ирсэн гэж мэдүүлнэ шүү гээд ам нэгтгээд зогсож байсан гэх яриа надад сонсогдсон. .... Хэмжилт хийхэд би хажууд нь байгаагүй. А цэгийг үнэн гэж үзэхгүй байна. 2 жолооч хоёулаа буруутай байх, аль аль нь машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэж мэдүүлж гэм буруугийн талаар мэдүүлснийг шүүх хянан үзээд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатын: ... саарал өнгийн соната-6 маркийн автомашин нилээн хурдтай өөдөөс буюу манай урсгал руу орж ирээд зүүн урд талын хэсгийг мөргөтөл би тухайн үед рүлээ дийлэлгүй эсрэг урсгалын замын хажуу жалга руу уруудаж орсон гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Далантайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Тэгтэл удалгүй тэрхэн зуур урсгал зөрөөд автомашин ирээд бид нарын сууж явсан машины зүүн талыг мөргөтөл манай машин эсрэг талыг урсгал руу замын хашлага даваад буусан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Хунцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 35 дугаар зөрлөгийн цаахан талд буюу ойролцоогоор 5 км газарт явж байтал хажуу талын эсрэг урсгалаар том тэрэг дөнгөж зөрөөд өнгөрөнгүүт юу юугүй саарал өнгийн машин урсгал сөрж орж ирээд бид нарын сууж явсан машины зөв талын урд талаас мөргөсөн. ... гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2 автомашин анх мөргөлдсөн гэх ул мөр байсан ба тухайн газарт нь автомашин мөргөлдөх үед доод талын эд ангид наалдсан шавар шороо унасан байсан. Мөн соната-6 маркийн автомашин доод эд ангиараа засмал зам дээр зурагдсан мөр үүссэн байсан тул уг газрыг 2 автомашин мөргөлдсөн гэж үзэн “А” цэгээр авсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугүйн талаар өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Б.Агваандорж нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар зөрлөгийн ойролцоо Соната-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Гантулгын амь насыг хохироосон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Агваандорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....явж байхад өөдөөс цагаан өнгийн машин ирж байсан. 2 машин зөрөх нь гэж бодсон. Зөрөхийн даваан дээр надруу ороод ирсэн. 100, 200 метрын зай байсан бол би өөрийн машинаа аваад гарах боломж байсан. Зайлах хийх боломж олгоогүй. Талийгаачийн талд эмгэнэл илэрхийлж байна. Цаашид ар гэр, ээжид нь ажил хөдөлмөр эрхэлж байх юм бол тусална. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би замын зурвас давсан үйлдэл хийгээгүй. Би 60, 70 километр цагийн хурдтай явсан гэж бодож байна гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний хувьд сэтгэл санаа их хэцүү байна. Бурхан шиг хүүгээ алдсандаа их гэмшиж харамсаж байна. .... оршуулгын зардал болох 21 600 000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Номундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухай үед унтаж байсан болохоор яг замын аль хэсэгт мөргөлдсөнийг мэдээгүй. ... миний хувьд гомдолтой байна. Миний биеийн байдал бүрэн эдгэрээгүй байгаа гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... саарал өнгийн сонота-6 маркийн автомашин нилээн хурдтай өөдөөс буюу манай урсгал руу орж ирээд зүүн урд талын хэсгийг мөргөтөл би тухайн үед рүлээ дийлэлгүй эсрэг урсгалын замын хажуу жалга руу уруудаж орсон. гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Далантайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... бид нар 35 дугаар зөрлөгөөс цааш ойролцоогоор 4-5 км газарт явж байтал хажуу замаар буюу Улаанбаатар хотоос замын-үүд орох замаар том машин зөрсөн. Тэгтэл удалгүй тэрхэн зуур урсгал зөрөөд автомашин ирээд бид нарын сууж явсан машины зүүн талыг мөргөтөл манай машин эсрэг талыг урсгал руу замын хашлага даваад буусан.  гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Хунцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 35 дугаар зөрлөгийн цаахан талд буюу ойролцоогоор 5 км газарт явж байтал хажуу талын эсрэг урсгалаар том тэрэг дөнгөж зөрөөд өнгөрөнгүүт юу юугүй саарал өнгийн машин урсгал сөрж орж ирээд бид нарын сууж явсан машины зөв талын урд талаас мөргөсөн. Тэр үед Мөнхбат тормоз гишгээд замын эсрэг урсгал руу даваад баруун талын далан руу даваад орчихсон. Тэр үед Мөнхбат зогсоох ямар ч боломжгүй байсан  гэсэн мэдүүлэг, Гэрч У.Атарболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд эсрэг урсгалаар нэг жижиг суудлын машин нилээн цаанаас ирж байгаа харагдаж байсан. .... би замаа хараад явж байхад гэнэт нөгөө урд явсан машины орчмоос тоос манараад явчихсан ба би тэр дороо зогсоод өгсөн. Тэгээд тоос гайгүй болоход миний урд явсан ачааны машин засмал замын баруун талруу гараад зогссон байсан ба нөгөө өөдөөс ирж байсан жижиг суудлын машин засмал замын зүүн талд баруун хойшоодуу хараад зогссон байсан. Миний хувьд тэр 2 машиныг мөргөлдөхийг бол яг хараагүй. Бид нар очоод нөгөө суудлын жижиг машины урд талд сууж явсан охиныг гаргаад дараа нь арын суудал дээр нэг хүн  байсныг өргөж гаргасан. Харин соната-6 машины жолооч нь хаалгандаа шахагдаад гаргах боломжгүй болсон байдалтай ухаангүй байсан.... гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2 автомашин анх мөргөлдсөн гэх ул мөр байсан ба тухайн газарт нь автомашин мрөгөлдөх үед доод талын эд ангид наалдсан шавар шороо унасан байсан. Мөн сонота-6 маркийн автомашин доод эд ангиараа засмал зам дээр зурагдсан мөр үүссэн байсан тул уг газрыг 2 автомашин мөргөлдсөн гэж үзэн “А” цэгээр авсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8213 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,   Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

          

 Иймд шүүгдэгч Есөн чоно овогт Баярсайханы Агваандоржийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр нар шүүхэд ирүүлсэн “Б.Агваандорж нь 15000000 төгрөгийг бүрэн төлж дуусгалаа, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч Б.Номундарьд 1040000 төгрөгийн хохирлын мөнгө төлсөн ХААН банкны баримт, иргэний нэхэмжлэгч ТЭБЭ сервис ХХК-аас “3807700 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатад 1556000 төгрөгийн хохирол төлсөн баримт байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр нар нь 3558440 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад хохирлыг төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Есөн чоно овогт Баярсайханы Агваандорж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Агваандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав / жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агваандоржид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агваандоржид хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агваандорж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Б.Агваандорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр нар нь 3558440 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Агваандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД