| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00459/И |
| Дугаар | 148/ШШ2024/00442 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 148/ШШ2024/00442
| 2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 148/ШШ2024/00442 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ***************** гудамж, *** А тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *дүгээр баг, *дүгээр хэсэг гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох утас: ***********
Нэхэмжлэлийн шаардлага: өөрийн өмчлөлийн гражийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Н.******* нь 2024 оны 06-р сарын 24-ний өдөр Ц.*******тэй харилцан тохиролцож түүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сум *-р багт байрлах *** м.кв хувийн сууцыг 60 сая төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ *** м.кв эззших эрхтэй газрыг мөн эрх шилжүүлэн авсан. Тухайн хашаанд 1 машины гражтай ба тухайн гражин дотор дүүрэн эд хогшил байх ба "гаргаад сууллаад өг гэхээр Ц.******* нь суллаж өгөхгүй миний бие мөнгөө бүрэн төлсөн боловч гражаа ашиглах боломжгүй байдалд байна. Уг граж доторх эд зүйлс нь Ц.*******д өмнө нь байраа зарсан хүнийх гэх ба тэр 2-ын хооронд байр худалдсан төлбөрийн үлдэгдэл тооцоо байгаа гэсэн. Үүнээс шалтгаалан өмнөх байрны эзэн нь гражаа суллаж өгөөгүй байх ба энэ талаар Ц.******* надад хэлээгүй, ийм асуудалтайг мэдээгүй би мөнгөө бүрэн өгч гэрээ байгуулсан. Миний бие тухайн граж доторх эд зүйлийг дур мэдэн, гаргах гэхээр өмнөх байрны эзэн нь "хүний юманд дураараа хүрэх чинь хууль бус, хэрэв хүрвэл цагдаад мэдэгдэнэ..." гэж намайг мессежээр сүрдүүлээд байгаа тул би түүнд хүрч, гражаа дур мэдэн суллаж чадахгүй байна. Иймд надад байраа худалдсан Ц.*******эр уг гражийг суллуулж, гэрээний дагуу худалдан авч өөрийн өмчлөлдөө авсан хөрөнгөө эзэмшиж, ашиглахад маань саад болж зогсоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Н.******* нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох өөрийн өмчлөлийн гражийг суллуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох Б.*******ийн гражийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны дотор чөлөөлж өгөх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь Ц.*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн гражийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Н.*******ийн өмчлөлийн гражийг чөлөөлүүлэхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Н.******* нь Ц.*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн гражийг чөлөөлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 30,100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 30,100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ