Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2024/00448

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2024/00448

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, найрамдлын ******** тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, *-р хэсэг гудамж, *** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох утас: **********

Нэхэмжлэлийн шаардлага: 7,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч А.******* нь өөрийн хувийн хэрэгцээнд 8,000,000 төгрөгийг 2023.08.24 өдөр зээлийн гэрээг А.******* надтай байгуулан хаан банкны *************** тоот, *********** тоот дансуудаар авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 250,000 төгрөгөөр 3 удаа буюу 750,000 төгрөг өгсөн бөгөөд өнөө маргааш хэмээн хойш тавин өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй намайг хохироож байна.

Иймд А.*******ийн зээлсэн 8,000,000 төгрөгөөс 750,000 төгрөг хасаад 7,250,000 төгрөгийг гаргуулан А.******* надад учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... А.******* миний бие нь А.*******ын нэхэмжлэлтэй надад холбогдох 7,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагатай хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Нэхэмжилсэн 7,250,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-нд 3,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 3,750,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тайлбарласныг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А.******* нь А.*******т холбогдуулан 7,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,250,000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А.******* нь А.*******т холбогдуулан 7,250,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,950 төгрөгийн тал хувь болох 65,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 65,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ