| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00373/И |
| Дугаар | 148/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2024/00451
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 148/ШШ2024/00451 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД: *******/ утас: ************ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал ажилтай, ******* овогт ******* /РД: / утас: *********-д холбогдох
934,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.... 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ХХК-ний тээврийн хэрэгслийн Төгс *******ын гэрээ байгуулсан. Даатгалын компаниас *******ын төлбөр гаргуулах хүсэлт гаргахад тээврийн хэрэгсэлийн мэдээлэл хэсэгт улсын дугаар арлын дугаар хоёрыг *******ын компани буруу бичсэн бөгөөд өөрсдийнхөө алдаатай үйлдэлээ засаж төлбөрийг минь барагдуулж өгөхгүй байгаа тул анх гэрээ байгуулахад төлсөн мөнгө болох 934,500 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Зохигчид 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
О.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Б.т холбогдох 934,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна.
Үүнд:
1. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 134,000 төгрөгөөс татгалзаж байна.
2. Хариуцагч 800,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна.
3. Зохигчид эвлэрлийн гэрээг байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү
Эвлэрлийн гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч гарын үсэг О.******* /**********/
Хариуцагч гарын үсэг Д. /***********/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.ээс 934,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.*******ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох иргэний хэргийн зохигчид 800,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон, зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,978 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ