Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/05303

 

 

 

 

 

2024 10 24 184/ШШ2024/05303

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: Л**

Хариуцагч: Д***

Зээлийн гэрээний үүрэгт 1,861,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***ББСБ ХК нь 2024 оны 5-р сарын 25-ны өдөр зээлдэгчийн ****дамжуулан гаргасан 9 удаагийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 1,515,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хувийн хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож, өнөөдрийг хүртэлх зээлийн төлбөр, хүү, нотариатын зардалд 1,861,731 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч 1,861,731 төгрөгийг 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,861,731 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч 1,861,731 төгрөгийг 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,861,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч 1,861,731 төгрөгийг 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 620,577 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,400 төгрөгийг хариуцагчаас, 22,400 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ