Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0430

 

 

 

 

 

      2024       05          20                                        128/ШШ2024/0430

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “П” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Д.Р******* нараас  2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... нэхэмжлэгч “П” СӨХ нь “иргэн Д.Б*******, Л.Б*******, М.Ц******* нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020, сунгалт 009/2018 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “П” СӨХ-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “иргэн Д.Б*******, Л.Б*******, М.Ц******* нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020, сунгалт 009/2018 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

2. Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 6559 дүгээр шүүгчийн захирамжаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Д.Б*******, Л.Б*******, М.Ц******* нарыг бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр татсан ба 2021 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 8023 дугаар шүүгчийн захирамжаар “иргэн Д.Б******* гэснийг хасаж, иргэн О.Баярмаа” гэсэн өөрчлөлт орсон, ингэснээр гуравдагч этгээдүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тасралтгүй оролцож иржээ.

3. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах бүхий л үйл баримтуудыг хариуцагчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нотлох үүргийг шүүхээс  гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч “П” СӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Б.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Д.Р******* мөн тус СӨХ-нд харьяалагдах 355б, 357а дугаар байрны 16 өрхийг төлөөлөх 16 оршин суугчаас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч “П” СӨХ-ийг шүүхэд төлөөлөх эрх авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Д.Р******* нарт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 болон 24 дугаартай итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон, уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байсныг дурдах нь зүйтэй.

6. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж шүүхээс үзэх үндэслэл болж байна.

 6. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн зардлыг нэгэн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулахад шаардагдсан шүүхийн зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “П” СӨХ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “П” СӨХ нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “иргэн Д.Б*******, Л.Б*******, М.Ц******* нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020, сунгалт 009/2018 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “П” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох 128/2021/0487/З/Н индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П” СӨХ-оос шинжээчийн зардалд гарсан нийт 3,018,400 төгрөгөөс шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн 1,318,400 төгрөгт ногдох 439,470 /дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн *******тоот дансанд төлүүлэхээр, шинжээчийн зардалд төлөгдөөгүй үлдсэн 1,700,000 төгрөгт ногдох 566,670 /таван зуун жаран зургаан мянга зургаан зуун далан/ төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн Төрийн сангийн дансанд төлүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН