Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 43

 

 нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс: 148/2018/00564/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид М.Мөнхдаваа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.Цийн нэхэмжлэлтэй Г.Бид холбогдох гэрээний үүрэг 465.887.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ******* ХХК болон Г.Б нар нь ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар буюу 50:50 хувиар эзэмшдэг байсан. ******* ******* ******* ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст ******* ХХК Хадгаламж авагчаас ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч Г.Б нь өөрийн гаргах үүрэг бүхий 1.500.000.000 төгрөгийг оруулах боломжгүй болсон. 900.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2.100.000.000 төгрөгийг ХААН жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, эргээд уг зээлийн төлбөрийг ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон. ...Хариуцагч Г.Б нь 2,1 тэрбум төгрөгийн зээлийг авсны дараа ******* ******* комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК-нд худалдахаар тохиролцсон.

Хувьцаа худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж: ...******* ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг дангаар төлж дуусган, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн байдаг.

Гэтэл хариуцагч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлээд үлдэгдэл 465,887,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч 465,887,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг би эс зөвшөөрч байна. ...******* ******* ХХК-ийг худалдан авах, *******ны үйлдвэрийг ажиллуулах бүхий л бизнесийн санааг Г.Б гаргаж эхлүүлсэн байтал түүний үр шимийг нь харин ******* ******* ******* ******* ХХК дангаар эзэмших, компанийн удирдлагыг мөн дангаар хэрэгжүүлэхээр өөрсдийн хүмүүсийг бүхий албан тушаалд томилж эхэлснээр компаниас гарахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Түүнчлэн ******* ******* ХХК-ийг худалдан авахад зээлийн эх үүсвэрээр төлбөрийг бүрдүүлэхээр болж, зээлийн барьцаанд нь Г.Бийн эхнэрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл аваад зээлийг бүрэн төлж, чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. тохиролцсоноор бол нь компанийг удирдаж байхдаа өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанаас 100 хувь чөлөөлөн өгөх мөн урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 150.000.000 төгрөгийг тооцоонд оруулан тооцох, мөн гэрээг хэн нэг этгээдэд шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн боловч одоо Д.*******уяа гэх хүн компанийх нь өмнөөс бусдад шаардах шилжүүлэх гэрээ байгуулан шүүхэд нэхэмжлэл гаргуулж байгаа нь ойлгомжгүй байна. ******* ******* ******* ******* ХХК-ийн жинхэнэ эзэн, шийдвэр гаргах бүхий этгээд нь Э.Жононбаярыг гэж ойлгож, энэ бүх асуудлыг шийдвэрлэх, гэрээ хэлцэл байгуулахад гагцхүү Э.Жононбаяртай л харилцаж ирсэн болно.

Энэ үйл баримт нь 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урьдчилгаа төлбөрт өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг авснаа нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдсанаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч 2.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан гэх боловч энэ талаар баримт энэ хэрэгт авагдаагүй. Зээл эргэн төлөлдсөн бол барьцааны үл хөдлөх хөрөнгийг яагаад чөлөөлөхгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд барьцааг чөлөөлсөн тохиолдолд хоорондын тооцоог шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 465,887,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ******* ХХК-ийн шаардах авагч Б.Цд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 2,487,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/Ш32019/10123 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээсүгэй.... гээд, бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын талаар талууд бүрэн мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүх хэрэгжүүлэх тэй байдаг. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б нь ******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцааг дангаар эзэмшигч байсан бөгөөд ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Жононбаяртай тохиролцсоны үндсэн дээр компанийхаа 50 хувийн хувьцааг ******* ******* ******* ******* ХХК-д худалдсан.

Гэтэл ******* ******* ******* ******* ХХК нь компаний 50 хувийн хувьцааг худалдан авсан төлбөрөө төлөөгүй. Мөн ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ны 100 хувийн хувьцааг худалдан авахаар болж, 8.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй компанийг 3.000.000.000 төгрөгөөр худалдан авах ажлыг Г.Б нь дангаар хийж гүйцэтгэсэн.

******* ******* ХХК-ийг худалдан авах төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 900.000.000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б, ******* ******* ******* ******* ХХК нар нь тэнцүү хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гэтэл Г.Б нь дэ урьдчилгаа төлбөрийн 600.000.000 төгрөгт тооцож Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг ******* ******* ******* ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмшигч аав н.Эрдэнэсүрэнд өмчлөх ийг шилжүүлэн өгсөн. Э.Жононбаяртай тохиролцсоноор урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 150.000.000 төгрөгийг тооцох ёстой байсан талаар дурдсан.

Нэхэмжлэгч нь дэ амины орон сууцыг 600.000.000 төгрөгт тооцож авсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүднээс , Э.Жононбаяр нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, улмаар гэрч Э.Жононбаярыг Монгол улсад байгаа эсэхийг тодруулахын тулд Монгол Улсын хилээр орсон, гарсан эсэх талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулах хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчийг асуух ажиллагаа нь зөвхөн шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч өөрөө цуглуулах, гаргах боломжгүй юм. Анхан шатны шүүхээс талуудын хооронд төлбөр тооцоог хэн тооцсон, талуудын тайлбарт дурдагдаж буй 172 м.кв талбайтай амины орон сууцыг хэнд хүлээлгэн өгсөн, урьдчилгаа төлбөрт тооцох эсэх, Э.Жононбаяр нь ******* ******* ******* ******* ХХК-тай ямар хамааралтай эсэх зэрэг үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоогдоогүй, талууд зөрүүтэй тайлбарлаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн ийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өвчний улмаас биечлэн оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд гэрчээр Э.Жононбаярыг оролцуулах хүсэлтэй дэмжиж Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх дэ хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх ийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон ноцтой зөрчиж хариуцагч талын хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх нь зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд хэргийн оролцогчийн хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийгөө төлөөлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ийг эдлэх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл тайлбараа гаргаж мэтгэлцэх тэй юм.

Анхан шатны шүүхээс талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн мэтгэлцэх ийг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн талууд өмнө нь хамтран ажиллаж байсан тул эвлэрэн хэлэлцэх талаар яригдаж байсан. Гэтэл шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломж байсан эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д зааснаар анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэж заасан ажиллагааг анхан шатны шүүхээс анхаараагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг авах боломжгүй юм. Гомдлын үндэслэл тус бүрд нь тайлбар хийх хэрэгтэй байхаа.

1. Талуудын хооронд дахь төлбөр тооцоог хэн барагдуулсан болон ******* ******* ******* ******* ХХК нь 150,000,000 төгрөгийг илүү авсан гэх үйл баримтын тухайд: ******* ******* ******* *******" ХХК болон Г.Б нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших шилжүүлэх. талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний 3.2 дах хэсэгт Хувьцаа шилжүүлэгч тал болох Г.Бийн ******* Мах Маркет ХХК-г худалдан авах ажиллагаанд оролцсон үйл ажиллагааг 300.000,000 төгрөгөөр тооцсон.

******* ******* ******* ******* ХХК нь дээр дурдсан үүргээ Г.Бийн хүсэлтээр тухайн үед түүний хувьцааг нь эзэмшиж байсан "Петро Сант" ХХК-ийн гуравдагч этгээдэд төлөх ёстой байсан 1,365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван мянга найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өр төлөх байдлаар гүйцэтгэхээр болсон.

Харин энэхүү мөнгөн хөрөнгийн зөрүү болох 1.065.887.000 /нэг тэрбум жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-д

         Тус гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо. Санзай 1 гудамж. 1-4 тоот хаягт орших, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаартай, 172 м.кв үл хөдлөх хөрөнгийг 600.000.000 төгрөгт тооцон шилжүүлэх;

         4.2 дахь хэсэгт зааснаар 50,207.000 төгрөгийг бэлнээр төлөх;

         4.3.1 дэх хэсэгт зохицуулсанчлан 415.680.000 төгрөгийг Г.Бийн үл хөдлөх хөрөнгө нь үүрэг ноогдуулсан хэлцлийн дагуу хурагдаагүй нөхцөлд бэлнээр төлөх байдлаар хэсэгчлэн төлөхөөр болсон.

Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, тодорхойлолт, хуулга зэргээр бүрэн нотлогдож байгаа.

1.2. Дээр дурдагдсан 172 м.кв талбайтай орон сууцыг хэнд хүлээлгэн өгсөн гэх үйл баримтын тухайд: Тухайн үл хөдлөх хөрөнгийг Г.Бийн 600,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцон ******* ******* ******* *******" ХХК нь авсан талаар зохигчид маргаагүй. Нэгэнт энэ талаар зөвшөөрч. баталгаажсан байхад тус үл хөдлөх амины орон сууцыг хэнд шилжүүлэн өгсөн. хэн амьдарч байгаа, тухайн этгээд ******* ******* ******* *******"-тай ямар хамааралтай болох нь хэрэгт огт ач холбогдолгүй, хамааралгүй асуудал болно.

1.3. Э.Жононбаяр нь ******* ******* ******* *******" ХХК-тай ямар хамааралтай гэх үйл баримтын тухайд: Энэхүү хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа Б.Ц миний нэхэмжлэлийн шаардлага нь "хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний дагуу 465,887,000 төгрөгийг гаргуулах" байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч надад шаардах олгож буй тухай гэрээний талууд нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нэг талаас ******* ******* ******* ******* ХХК /нэхэмжлэгч надад шаардах шилжүүлсэн хуулийн этгээд/ нөгөө талаас хариуцагч Г.Б байсан бөгөөд тус хэрэг маргааны үндэслэл болсон зүйн харилцаанд оролцогчид нь мөн л тухайн нэр бүхий иргэн, хуулийн этгээд байсан. Эрдэнэсүрэн овогтой Жононбаяр гэх хүн энэхүү харилцаанд хууль болон гэрээнд заасан , үүрэг хүлээх этгээд байсан талаар үйл баримт ******* ******* ******* ******* ХХК-тай хамаарал эсэх. ураг төрлийн холбоотой эсэх нь хэрэгт огтоос ач холбогдолгүй асуудал юм.

2. Шүүх хуралдаанд биечлэн оролцох ийг зөрчсөн гэх тухайд: Б.Ц дэ нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаснаас хойш Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх. шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд тухай бүр шүүхээс ээ хэрэгжүүлэх боломжийг олгон, хангаж шийдэж байсан болно. Энэ хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 04, 2019 оны 12 дугаар сарын 30, 2020 оны 01 дүгээр сарын 12, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд өмгөөлөгч, хариуцагчийн аль ч тус шүүх хурлуудад ирээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь тус хуралд ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч Г.Бийг өвчтэй гэдгийг тодорхойлсон хүндэтгэн үзэх баримт байхгүй байсан болно.

2.2.Хэргийн материалтай танилцах ийг зөрчсөн гэх тухайд: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч О.Батжаргалыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хариуцагч Г.Бийн хүсэлтээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Үүнээс хойш хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх хүртэл 3 сар гаруйн хугацаанд хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргалыг хэргийн материалтай танилцах талаар Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа мэдэгдэж, нотлох баримттай танилцах боломжоор тухай бүрд хангаж байсан.

Тухайлбал 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр selengeshuukh.mn цахим шуудангаар Алтай овогт Чансаагийн Аварзэдийн гэрчийн мэдүүлгийг. 2020 оны 03 сарын 03-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 36 хуудас бичгийн нотлох баримтыг өмгөөлөгч О.Батжаргалд тус тус илгээсэн байдаг.

Гэтэл "хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй, хуульчийн ёс зүйг зөрчсөн үйлдлээ хаацайлж байна.

Тодруулбал: Өмгөөллийн тухай хуулийн 14.1.12 ...өмгөөлөгч нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох; үүрэгтэй..." Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 4.2 дугаар зүйлийн 1-д ..Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах талаар чармайн ажиллана..." 2. "...Өмгөөлөгч нь хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих, эсрэг тал ээ хамгаалахад нь саад учруулах, залхаах, өөртөө эсхүл үйлчлүүлэгчдээ санхүүгийн ашигтай байдал бий болгох, шүүхийг мэхлэх зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах эсхүл хойшлуулахыг хориглоно..." гэж заасан бөгөөд энэхүү хэрэгт оролцсон цаг хугацаанд хэргийн материалтай танилцах хангалттай цаг хугацаа, хуульд заасан боломж байсаар байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй байх бөгөөд энэ байдлаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгож гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

2.3.Мэтгэлцэх ийг зөрчсөн гэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхэд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт. гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш тэй оролцож, гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах байдлаар оролцдог бөгөөд зохигч өөрийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ба цуглуулах үүрэгтэй.

Өмнө нь дурдсанчлан шүүхээс хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч О.Батжаргалд эдгээр шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг дэмжиж буй гэх нотлох баримт гаргуулах. бичгээр тайлбар гаргах боломжийг тухай бүр олгож байсан бөгөөд уг ийг хангаж татгалзлын үндэслэл болж буй нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Мэтгэлцэх зарчмаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг бөгөөд энэ үүргийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх бүрдүүлэх зүйн үндэслэлийг хуульд заасан байдаг. Гэхдээ гагцхүү тухайн нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байхын зэрэгцээ нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хэргийн оролцогч гаргасан байхыг шаардана. Нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг заавал хангах ёстой гэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байгаа тохиолдолд шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж болно.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ Э.Жононбаяраас асуух асуултуудыг дурдсан байх ба үүнд хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шийдвэрт нөлөөлөхүйц асуудал хөндөгдөхгүй байна гэж үзэж байна.

2.4. Эвлэрэн хэлэлцэх ийг зөрчсөн гэх тухайд Б.Ц миний бие ******* ******* ******* ******* ХХК-тай холбоотой шаардах ийг шилжүүлэн авах үедээ энэ талаар Г.Бийн утасны дугаарт холбогдон, зурвас илгээж. оршин сууж буй гэрийн хаягт шуудан хүргүүлэх байдлаар мэдэгдэж байсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш даруй 8 сар гаруйн хугацаанд хариуцагч Г.Б, түүний төлөөлөгчөөс надтай уулзах, маргааны талаар зөвшилцөх талаар огт санал ирүүлж байгаагүй мөртлөө дэ байдлаар эвлэрэн хэлэлцэх байсан гэх тайлбарыг гаргаж байгаа нь хий хоосон "шалтаг' болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Г.Бид холбогдуулан  гэрээний үүрэг 465.887.000 /дөрвөн зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийн үйл баримтын талаар: ******* ******* ******* ******* ХХК болон Г.Б нар нь ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар эзэмшиж, ******* ******* ******* ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст ******* ХХК Хадгаламж авагчаас ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авч улмаар хувьцааны үнийг тэнцүү байдлаар гаргахаар,

Хариуцагч Г.Б нь хувьцааны үнэ 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг оруулах боломжгүй болж, 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ******* ХХК нь дангаараа гаргаж, ******* ******* ******* ******* ХХКомпани нь ХААН банкнаас жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 2.100.000.000 /хоёр тэрбум нэг зуун сая/ төгрөгийн зээлийг хариуцагч Г.Бийн Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууц,  дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м.кв  талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалан авч зээлийг ******* ******* ХХК-ний үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцжээ.

Үүний дараа хариуцагч Г.Б нь ******* ******* комлекс ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа ******* ******* ******* ******* ХХК-нд худалдсан ба 2016 оны 09 сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэсэн гэрээ байгуулж тус гэрээгээр:

-Г.Бийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх шатахууны 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагчийн өмнөөс төлөх,

-Хариуцагч Г.Б түүний хариуд ******* ******* ******* *******-нд 50.207.000 /тавин сая хоёр зуун долоон мянга/ төгрөг төлөх,

- түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгт үнэлж хөрөнгө оруулснаар тооцох, мөн  барьцаа хөрөнгөөс хамгийн түрүүн хариуцагчийн гэр бүлийн хүн болох  нэр дээр бүртгэлтэй дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн нөхцөлд 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг төлөх, өөрөөр хэлбэл Г.Б нь ******* ******* ******* ******* ХХК-д нийт 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгтэй байхаар тус тус тохиролцсон гэж үзэхээр байна.

Тус гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК нь ХААН банк дахь 2.100.000.000 /хоёр тэрбум нэг зуун сая/ төгрөгийн зээлийн гэрээний үүргээ 2019 оны 10 сарын 09-ний өдөр буцаан төлснөөр ХААН банк нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай Эд хөрөнгийн ийн бүртгэлийн газарт хүргүүлж, мөн хариуцагч Г.Бийн Петросант ХХК-аас Ай Си Ай Си ХХК-д төлөх 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх ба хариуцагч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлэн шилжүүлж, 465.887.000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-нд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* ******* ******* ******* ХХК болон хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний дагуу талууд 2016 оны 09 сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээгээр хооронд байгуулсан гэрээгээ дүгнэсэн гэж үзэх бөгөөд хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул ******* ******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй ба гэрээний дагуу үүссэн шаардах ээ ******* ******* ******* ******* ХХК нь 2019 оны 08 сарын 30-ны өдөр иргэн Б.Цд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс Б.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн ийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэж хуульд заасан ажиллагааг анхаараагүй гэж тайлбарлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

******* ******* ХХК -ийг худалдан авах ажиллагаанд ******* ******* ******* ******* ХХК-ны хамаарал бүхий этгээд болох Э.Жононбаяр болон түүний аав н.Эрдэнэсүрэн нартай тохиролцсон гэж хариуцагч тайлбарладаг боловч тус тайлбартайгаа холбогдуулан хариуцагчаас ямар ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт оролцогчдын хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ******* ******* ******* ******* ХХК-ны хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авсан байх ба тус баримтуудаар Э.Жононбаяр болон түүний эцэг Эрдэнэсүрэн нар нь******* ******* ******* ******* ХХК-нд хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар зөвхөн ******* ******* ******* ******* ХХК, Г.Б нарын хооронд компаний хувьцаа шилжүүлэх, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байх ба хэрэг маргааны үндэслэл болсон зүйн харилцаанд Э.Жононбаяр болон түүний эцэг Эрдэнэсүрэн нар ямар нэг байдлаар оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 08 сарын 30-ны өдөр авч, хэргийг 2020 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэж байсан ба хэргийн материалтай танилцах ийг нь тайлбарлан улмаар тэдгээрийн хүсэлтээр цахимаар хэрэг материалтай танилцуулах, шүүх хуралдааны товийг тухай бүрд нь мэдэгдэж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан байх ба түүнийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхэд хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаар бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, татгалзах үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ба цуглуулах үүрэгтэй.

Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх 7 сарын хугацаанд энэхүү хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үүргээ биелүүлээгүй байх тул шүүх оролцогчдын хуулиар олгосон ийг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрэн хэлэлцэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй гэсэн гомдлуудыг шүүх тус тус авах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 2.487.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах тэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

Г.ДАВААРЕНЧИН