| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00383/И |
| Дугаар | 148/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2024/00459
| 2024 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 148/ШШ2024/00459 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг *** тоотод оршин суух, ******* овогт Бямбаагийн ******* /МЯ90050616/-ын нэхэмжлэлтэй
Эцэг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн даргад Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* ууган ганц хүү болж төрсөн Тухайн үед намайг төрөх үед ээж, аав хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учраас намайг ээж ******* овоглуулж өнөөдрийг хүрч ирсэн. Намайг 4 настай байхад ээж, аав хоёр тус тусдаа амьдарч аав 2023 оны 08 дугаар сард нас нөхөцсөн. Ер нь бие ухаан орсон цагаасаа өөрийн аав ******* хамт 33 жил хамт амьдарсан.
Аав минь намайг ганц удам залгах хүүгээ өөрийнхөө нэрээр овогломоор байна гэж надад хэлдэг байсан. Тухайн үедээ би ч юм сайн харьцуулж ойлгоогүй тиймээ гэж хэлээд өнгөрсөн. Аав минь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө миний хүү минь чи бол миний удам залгах ганц хүү чи аавынхаа нэр овоглоорой гэж захисан. Эцгийнхээ сүүлийн захиасыг биелүүлэх үүрэг хүү надад үлдсэн. Мөн аавынхаа эдэлж хэрэглэж байсан зүйл өөрийн нь нэр дээр байгаа эд хөрөнгө энэ бүхэн чамд очих ёстой тиймээс надаар овоглох шаардлагатай гэдэг зүйлийг захиж хэлдэг байсан юм.
Тиймээс ******* овогтой нь миний төрсөн эцэг мөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.7 заасан заалтаар
овогтой ******* миний эцэг Д. мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Б.******* нь нь нас барагч ыг өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Хүсэлт гарагч Б.******* нь Т., Д. нарын дундаас 1990 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн болох шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 3924 дугаартай ... нь Б.*******той нэг удмын эрчүүд байх боломжтой байна ... гэх дүгнэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч ... Б.******* нь миний дүү н.******* удам залгах ганц хүү нь мөн болно... гэх , гэрч Т.******* ... Би н.той амьдарч байхад 1990 оны 5 сарын 06-нд хүү Б.*******ыг төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсны учраас ээжийнхээ нэрээр овоглосон. Б.******* нь Д.******* удам залгах ганц хүү нь мөн юм... гэх хууль сануулж авсан мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* овогт *******гийн нь Б.*******ын эцэг болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Б.*******ын эцэг нь Д. мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ