Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2024/00466

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2024/00466

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум ******* * дүгээр багт оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... М.******* би ******* сумын сангийн аж ахуйд 1984 оны 06 сараас 1987 оны 10 сар хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм. Мөн 1989 оны 10 сараас эхлэн ******* сангийн аж ахуйд эргэн малчнаар орж 1992 оны 4 сар хүртэл малчнаар ажиллаж байсан юм. Иймд энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох цалингийн цэс байгаа бөгөөд ажилд орсон гарсан тушаалууд архивын материалд байхгүй байгаа учир 1984 оны 06 дугаар сарын 15-наас 1992 оны 03 дугаар сарын 30+-ныг хүртэл малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: М.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сангийн аж ахуйд 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүртэл хоньчиноор, мөн сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өөр хүртэл хоньчиноор тус тус ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймаг *******гийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 257 дугаартай хөдөлмөр хамгаалалын ажлын зохион байгуулалт, хариуцлагыг өндөржүүлэх тухай тушаал, түүний хавсралтад доороосоо 4-рт барилга засвар ******* гэж тэмдэглэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, Сэлэнгэ аймаг *******гийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 239 дугаартай ... ардын цэрэгт татагдсан тул хавсралтад дурьдсан хүмүүсийг 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж гэнэт халагдсан, ажлын 12 хоногийн мөнгийг бодож олгосугай гэх бичвэр бүхий Гэнэт халагдсны мөнгө олгох тухай тушаал, түүний хавсралтын 16-рт ******* нь эрэмблэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, Сэлэнгэ аймаг *******гийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай Ардын армиас халагдаж ирсэн *******, , М.******* нарыг 11 дүгээр сарын 01-нээс эхлэн хоньчиноор тус тус томилон ажиллуулсугай гэх бичвэр бүхий ажилд томилох тухай тушаал, Сэлэнгэ аймаг *******гийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 280 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтын 5-рт ******* эрэмблэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн ******* сангийн аж ахуйн 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон 218312 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар түүнд бичилт хийсэн тэмдэглэл, гэрч , , нараас хууль сануулж авсан мэдүүлэг, ******** дугаартай цэргийн батлах, 1985-1986 оны цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн тэрээр тус сангийн аж ахуйд 1984 оны 4 сард ажил орсон гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, мөн 1992 оны 4 сард ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч энэхүү тайлбар нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн он сар өдрөөс үгүйсгэгдсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайлбал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлж чадаагүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд М.*******ыг Сэлэнгэ аймгийн ******* САА-д 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүртэл хоньчиноор, мөн сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өөр хүртэл хоньчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-ыг тухайн үеийн нэршлээр ******* САА-д 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 26ы өдөр хүртэл хоньчиноор, мөн сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өөр хүртэл хоньчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ