Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 С.Ариунаа

Хохирогч                                                                 *******

Хохирогчийн өмгөөлөгч                                           М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Л.Ган-Очир

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2221000000044 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, ******* 517-77 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД:*******/ Урьд:

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол 1200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 972 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдаж байсан.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 сарын 24-ны өдрийн 11 цагийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “” гэх газарт орших өөрийн гэрийн хашаанд орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийн баруун гарын шуу хэсэгт хазан эрүүл мэндэд нь баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын Лхагважавыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нар давж заалдах гомдолдоо: “... 1.Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна. Үүнд:

- Гэмт хэрэг гарсан байдлыг хохирогч ******* нь шүүгдэгч *******ын нохойнд хазуулсан гэх боловч хазсан гэх амьтан яг хэний эзэмшлийн амьтан болох талаар тогтоосон нотлох баримт байхгүй.

- Хохирогч ******* нохойнд хазуулсан гэх газар нь нийтийн эзэмшлийн эсвэл хувь хүний өмчлөлийн газар аль болох талаар гэрч , хохирогч ******* нарын мэдүүлэг нь шүүхийн шатанд өгсөн шинэчилсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тухайн гэмт хэрэг гарсан гэх орчин нь хэний өмчлөл, эзэмшлийн газарт гэмт хэрэг гарсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

Учир нь ******* нь өөрийн эзэмшлийн газраа бусдын болон нийтийн эзэмшлийн газраас тусгаарласан хашааны гадна талд “нохой анхаар” гэсэн пайз тэмдэглэлтэй байсан талаар шүүхийн шатанд мэдүүлэг өгдөг. Энэ талаар хэргийн газрын үзлэг хийгээгүй.

- Шүүгдэгч *******ын хашаанд байсан гэх нохой аж ахуй нэгжийн эзэмшлийн нохой байсан талаар шүүгдэгч удаа дараа мэдүүлдэг.

- Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хурлын явцад өгсөн шинэчилсэн мэдүүлэг нь маш их зөрүүтэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч нь мэдүүлгээрээ улсын яллагчийн яллах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэйгээр үгүйсгэн тайлбарлаж мэдүүлэг гаргасан ч шүүх хэт нэг талыг барьж хохирогчийн хохирсон үйлдэлд дүгнэлт хийсэн. Учир нь тухайн гэмт хэргийн хохирогч гэх ******* нь бусдын өмчлөлийн хуулиар хамгаалагдсан орчинд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь гэрч болон шүүгдэгчийн шүүхийн шатанд нотлох баримтаар гарган өгсөн өөрийн гэрийн болон хашаанд дотор гар утсаараа ярьж байгаа үйл баримтаар үгүйсгэгдсэн байдаг.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан.

Гэтэл тухайн хохирогчид хохирол учруулсан гэх нохойны өмчлөгч нь аж, ахуй нэгж гэж шүүгдэгчийн зүгээс удаа дараа хэлээд байхад хууль зөрчин түүнд хамаатуулан хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Гомдолд нохой хэний эзэмшлийнх болох талаар тогтоосон нотлох баримт байхгүй гэжээ. Яллагдагчаар болон шүүхэд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн баримтдаа нохойг өөрийн мэдэлд 2 жил шахам гөлөг байхаас нь хөдөө гэртээ өөр дээрээ, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор байлгасан. Уг нохой 2 настай, 100 кг орчим жинтэй. Сүүлд компаний нохой гэж гэрчилгээ гаргаж ирсэн. Компанийн захирал нь ******* өөрөө би гэдгээ баталсан. Миний нохой номхон дөлгөөн үедээ догшин авирладаггүй гэх боловч гэрийн эзэд өөрсдөө нохойгоо сул тавьсан талаар хэлсэн үү. Хэлсэн гэсэн яриа болсноо мэдүүлсэн. Урдаг, зуудаг нохой биш бол өөрсдөө тийм яриаг ярихгүй шүү дээ.

Мөн “нохой, анхаар” гэсэн пайзтай энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэжээ. Зуудаггүй нохойтой бол тийм пайз хийгээд байдаггүй. Тийм пайзтай байсан талаар мөрдөн шалгах явцад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед ч огт яриагүй.

ийг бусдын өмчлөлийн хуулиар хамгаалагдсан орчинд хууль бусаар нэвтэрсэн гэдэг. Хууль бусаар нэвтрээгүй, гэрийн эзэн зөвшөөрөл өгч, нохой чинь яадаг бол гэж асууж анхааруулахад “би байхад зүгээрээ, ор ор” гээд оруулсан. Гэтэл нөхрөө хэрэгт ороод ирэхээр яаж нөхрийнхөө эсрэг ярих вэ. Гэрч илтэд хууль бус ярьсныг прокурор, мөрдөгч, шүүгч ойлгож байгаа биз. Харин ч худал мэдүүлэг өгснийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой.

“Тэдний жи-гийн утас зөвхөн цонхон дээрээ нэг л газар сүлжээ барьдаг. Өөрсдөө ч тонгойж байгаад ярьдаг.” гэсэн. Сүлжээ сайн барьдаг гээд хашаан дотроо нэг утсаар ярьж байгаа үйл баримтаар нотлогдож ийн мэдүүлгийг үгүйсгэж байна гэжээ. Жи мобайлын сүлжээ хөдөө орон нутагт ямархуу байдгийг хүн бүхэн мэднэ. Унь, хана, цонх, багананаас зүүчихээд ярьдаг. Хөдөлгөвөл холбоо тасардаг. Суурин сүлжээ утас арай өөр байдаг.

Хурал дээр үзүүлсэн заасан утас бол суурин сүлжээний утас биш байсан. Энэ мэтээр хэргээс мултрах зайлсхийх гэж зүйл бүрээр дарамталж гүтгэж мушгиж байна. Гэвч ******* нохойгоо тухайн үед зохих хамгаалалтгүй байлгаж, иргэн ийг аймшигтайгаар зулгаалгасан үйл баримт орон зай, цаг хугацаа, яаж тохиолдол болсныг хэргийн материалд хангалттай тогтоосон учир анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр өглөө ******* нохойгоо уяанаас нь тавьсан байсан. Би гэр рүү нь ордог хаалганы гадна очиж машины сигнал дарсан. Тэгэхэд эхнэр нь гарч ирсэн. Би “гар утсаа хэрэглүүлээч” гэж гуйсан. Тэгэхэд “миний мобигийн утас цэнэггүй болсон байна. Та гэрт ороод Жи-Мобайлын утсаар ярьчих” гэж хэлсэн. Нохой зүгээр үү гэж хэлэхэд “би байгаа юм чинь зүгээр байх” гэж хэлсэн. Тэгээд хашаа руу нь ороход л нохой нь ирээд хазчихсан.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбараа дэмжиж байна, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотолсон. Анхан шатны шүүх хурлаар шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан. Шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “” гэх газарт орших өөрийн гэрийн хашаандаа орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийн баруун гарын шуу хэсэгт хазан эрүүл мэндэд нь баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Манай нохой хоёрхон настай амьд амьтан байгаа. Би төлийг нь авах гэж тэжээж байсан юм. Эр, эм хоёр нохой авч ирсэн. Гарал үүсэл, удмын бичгийн дагуу авсан. Гэхдээ энэ удмын бичиг дээр миний нэр байхгүй. ... Энэ нохой нь компанийн нэр дээр байдаг нохой, худалдаж авсан мөнгө нь компаниас төлөгдсөн, харуул хамгаалалтын компани дээр харъяалагддаг. Хоол, унд нь хүртэл тухайн компаниас төлөгддөг. Шууд л намайг бүх зүйлд буруутай гээд дайраад байх юм. ... Гэнэт араас нь ороод ирсэн. Тэгээд л хөөе гэж бахираад л сарвалзхаар нь манай нохой очоод хазсан байсан. Би тэр даруйдаа очоод нохойгоо салгаж авсан. Намайг очиход гуталнаас нь зуусан байсан. ... Би өөрөө эр хүний жудаг гаргаж авгайд төлбөр төлж байсан. ...Энэ хүний хувьд өөрт аюул учрах боломжтой гэдгийг мэдэрсэн байгаа шүү дээ. Гэрийн гадаа ирээд сигнал дараад сууж байсан. Энэ нохой нь эр, эм нохой байгаа. Чиптэй байдаг. Эрүүл мэндийн бичиг нь хүртэл байгаа. Мөн би газар эзэмших эрхийн гэрчилгээгээ ч гэсэн авч ирсэн байгаа. Би энэ хашаан дотор өөрийн дураар байх эрхтэй. ...” гэсэн мэдүүлэг, /2хх/

Хохирогч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Гэртээ орж ирээд цайгаа уугаад хүүтэйгээ ярихаар *******ын гэрийн гадаа очсон. Нохой нь сул байгаа учраас алхаж орж чадаагүй. Тэгээд машинтайгаа очоод сигнал дарсан. өөрөө ирээд яасан бэ гэхэд нь учир байдлаа тайлбарлаж хэлэхэд мобигийн утас цэнэггүй болсон байна. Та Жи-Мобайлын утсаар гэрт ороод ярьчих гэж хэлсэн. Тэгээд нохой сул байна гэхэд “би байгаа юм чинь зүгээр байлгүй” гэхээр нь бид хоёр хамт орсон. Хаалга үүд нь цоожтой гэж худал хэлж байна. Би ын араас ороход нохой нь шууд над руу дайрч ирсэн. Би хоёр давхар цамцтай, хүүгийнхээ түрийтэй гуталтай байсан. Миний гарнаас зуураад авсан. Хажуу тийш харахад нохойны нүүр нь миний нүүрний хажууд байсан тул нүүрээ дараад хэвтсэн. Ингээд миний хөлнөөс зуураад авсан. Тэгээд ******* гарч ирээд нохойгоо салгаж би гэрт нь арай гэж орсон. ... Надад мөнгө байгаагүй учраас *******аас мөнгө нэхэхээс өөр арга байгаагүй. Одоо миний бие тааруу байгаа нь үнэн. Одоо эмчилгээ хийлгэснээс болж л мөнгө нэхэмжилж байгаа юм. Энэ бол надаас гарсан мөнгө. Энэ мөнгөө авах хүсэлтэй байна. Тэр нохой бол аймаар том нохой. Биднийг байхад зүгээр жижиг модон хашаа л байсан. Сүүлд тор татсан байна лээ. ...” гэсэн мэдүүлэг, /2хх/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед манай малчин ын ээж гэх эмэгтэй манай хашааны гадаа машинтай ирээд сигналдсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиж уулзахад би хүүтэйгээ холбоо барьмаар байна, утсаа өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр үед за, та байж байгаарай, би утсаа гэрээсээ аваад ирье гээд гэрлүүгээ явж байхад уг эмэгтэй хашгирсан.Тэр үед нь би эргээд харахад уг эмэгтэй манай хашаан дотор ороод ирчихсэн, манай нохой уг эмэгтэйгийн баруун талын гарын ханцуйнаас нь зуучихсан байж байсан. ...би буцаж эргээд очоод уг эмэгтэйгээс нохойгоо салгах гээд байж байтал манай нөхөр ******* гэрээс гарч ирээд уг эмэгтэйн гарнаас нохойгоо салгасан. ... манай нөхөр *******ын эзэмшлийн нохой байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 17-18/

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... хүүтэйгээ утсаар ярих гээд *******ын гэрийн гадаа ирээд нилээн удаан сигналдсан. Тэгэхэд *******ын эхнэр гэрээсээ гарч ирэхэд нь “эгчдээ утсаа өгчих, уулан дээр гараад хүүтэйгээ яриад ирье” гэхэд нь надад хандаж “мобикомын утас цэнэггүй байна, та гэрт ороод жи мобайлын утсаар ярьчих гэж байсан. Тэгэхээр нь “танай нохой чинь хазахгүй биз дээ” гэхэд “би байгаа юм чинь гайгүй байлгүй дээ.” гэсэн. Тэгээд *******ын хашаа руу ороход том биетэй монгол банхар шууд ирээд миний баруун гарнаас зуугаад сэгсэрчихсэн. Тэгээд би шууд бахираад орилоход нохойгоо салгах гээд татахад тухайн том биетэй нохой ын гарыг нь бас хазчихсан. ...******* гэрээсээ гарч ирээд нохойгоо салгасан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 9-10/

Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 76 дугаар дүгнэлтэд: “1.*******ийн биед баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх25-26/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн мэдүүлэг, /1хх 17-18/ гэрч *******ын өгсөн мэдүүлэг, /1хх 21-22/  яллагдагч *******ын  өгсөн мэдүүлэг, /1хх 37-39/  ХААН банкны дансны хуулга, /1хх 69-71/ гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 58-63/  депозит дансны хуулга, /1хх 127/ гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 5/ гэрчээр асуугдсан *******ын мэдүүлэг /1хх 21-22/ зэрэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч  Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “” гэх газарт орших өөрийн гэрийн хашаандаа орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийн баруун гарын шуу хэсэгт хазан эрүүл мэндэд нь баруун шууны эдийн дутагдал бүхий язарч урагдсан шарх, баруун гуяны арьс нөхөх мэс заслын дараах шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт: зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан обьектив, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог.” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лхагважавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар нь “ ... хохирогч ******* нь нохойнд хазуулсан гэх боловч хазсан гэх амьтан яг хэний эзэмшлийн амьтан болох, ... нохойнд хазуулсан гэх газар нь нийтийн эзэмшлийн эсвэл хувь хүний өмчлөлийн газрын аль нь болох, ... хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь маш их зөрүүтэй, ... иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч *******т бүрэн төлж барагдуулснаас гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар нь улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулсан “ялын саналыг багасгаж ...”  өгөх талаар хүсэлт гаргаж байсныг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын 2022 оны 01 сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “... миний өөрийн эзэмшлийн нохой байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 21-22/ гэрч ын 2022 оны 01 сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Манай нөхөр *******ын эзэмшлийн нохой байгаа юм. ...” гэсэн мэдүүлгүүдээр /1хх 17-18/ шүүгдэгч *******ын эзэмшлийн нохой болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.”  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-очир  нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДОЛГОРМАА                               

            ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ