Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03512

 

 

 

 

 

 

 

 

2024 08 29 182/ШШ2024/03512

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Ч  тоотод байрлах, Г  ББСБ ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, Л  овогт Б-ын Ц //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 312,880 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г  ХХК, түүний төлөөлөгч Ш.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ...Манай байгууллага нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон эрэн сурвалжлуулсан зардалд 312,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Ц  нь 2024.08.29-ний өдөр дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 312,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г  ХХК, түүний төлөөлөгч Ш.Б  нь хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 312,880 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч нь гаргасан шаардлагаасаа нэгэнт татгалзаж байгаа, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 312,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 10,040 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 5,020 төгрөгийг буцааж нэхэмжлэгч Г  ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА