| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04492/И |
| Дугаар | 182/ШШ2024/03513 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03513
2024 08 29 182/ШШ2024/03513
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: С тоотод байрлах, О ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, У овогт Б-ын Б /С /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 945,938 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Б нь 2021.02.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрх нээлгэсэн. 2022.04.12-ны өдөр 410,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээлж, өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлж авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 410,000 төгрөг, хүү 535,938 төгрөг, нийт 945,938 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 945,938 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие О ХХК-иас нэхэмжилсэн 945,938 төгрөгийг 2024.09.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 295,938 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.И нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 945,938 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 945,938 төгрөгийг 2024.09.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 295,938 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Т.И татгалзаагүй, түүнд эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлт, итгэмжлэлээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 945,938 төгрөгийг 2024.09.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 295,938 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч О ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 27,253 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 13,626 төгрөгийг буцааж, хариуцагч Б.Б-с 13,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА