| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03467/И |
| Дугаар | 182/ШШ2024/03514 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03514
2024 08 29 182/ШШ2024/03514
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Ч өөрийн байр. Г ХК / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Ө овогт Д-н Б /ВР82042007/, Б овогт Ц-н Г / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,392,842 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б , Ц.Г нар нь манай Г ХК-тай 2022.02.25-ны өдөр ЗГ1105449429 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалин барьцаалан зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч Д.Б , Ц.Г нараас зээлийн үндсэн төлбөр 3,038,118 төгрөг, хүү 329,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,395 төгрөг, нийт 3,392,842 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.Б Ц.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,392,842 төгрөгийг 2024.09.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.10.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.11.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.12.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.01.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.02.28-ны өдөр 565,477 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-нд төлж барагдуулахаар тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Д.Б , Ц.Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,392,842 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б , Ц.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,392,842 төгрөгийг 2024.09.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.10.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.11.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.12.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.01.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.02.28-ны өдөр 565,477 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С-д эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдож байна.
2.Зохигчид дээр байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Б, Ц.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,392,842 төгрөгийг 2024.09.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.10.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.11.30-ны өдөр 565,473 төгрөг, 2024.12.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.01.30-ны өдөр 565,473 төгрөг, 2025.02.28-ны өдөр 565,477 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 69,235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 34,617 төгрөгийг буцааж, хариуцагч Д.Б , Ц.Г нараас 34,618 төгрөгийг гаргуулж Г ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА