Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/63

2022         09           20                                       2022/ДШМ/00063

.........., ..........нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Шүүгдэгч ..........,

            Шүүгдэгч ..........,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Уянга,

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбаяр,

            Нарийн бичгийн дарга Н.Энхцэцэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Энхбатын эсэргүүцлээр шүүгдэгч .........., ..........нарт холбогдох 1834002430268 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Монгол улсын иргэн,

Яллагдагч .........., ..........нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар болох Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг "Хустайн байгалийн цогцолборт газар"-т зөвшөөрөлгүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ланд круйзер-80 маркийн ..........УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох халиун бугын 19 ширхэг, 26 кг эвэр болох түүхий эдийг тээвэрлэсний улмаас 1,378,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч .........., ..........нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч .......... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834002430268 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч .......... нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 кг 920 гр жинтэй 19 ширхэг бугын эвэр, 36-99, 2018.04.15 гэсэн бичиглэл бүхий СD-г тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг, "Ланд круйзер-80" маркийн "..........УНИ" улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болохыг тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Г.Энхбат эсэргүүцэлдээ: ... Яллагдагч .........., ..........нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар болох Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг "Хустайн байгалийн цогцолборт газар"-т зөвшөөрөлгүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ланд круйзер-80 маркийн ..........УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох халиун бугын 19 ширхэг, 26 кг эвэр болох түүхий эдийг тээвэрлэсний улмаас 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас яллагдагч .........., ..........нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт, зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох халиун бугын эврийг тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, хэргийг шийдвэрлүүлэхээр, анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн.

Гэвч тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч .........., ..........нарт холбогдох хэргийг прокурорт дараах үндэслэлээр буцаажээ.

Яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн 1834002430268 дугаартай хэргийг удаа дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот шүүхийн тогтоолоор, 2019 оны 10 дугаар сарын 07-ны 33 тоот шүүхийн тогтоолоор, 2020 оны 7 дугаар сарын 08-ны 704 шүүгчийн захирамжаар, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 917 дугаартай шүүгчийн захирамжаар, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжууд гарсан байхад зохих ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүхэд ирүүлж, байгаа нь оролцогчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэхээр байна.

Хамгийн сүүлд буюу тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжид маш тодорхой нэмэлт ажиллагаа хийхийг тусгасан байхад 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 19 тоот Прокурорын тогтоолоор шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тогтоол үйлдэж /4-хх- 11/ мөн өдөр мөрдөгч мөрдөн байцаалтын хугацаа сунгах санал хүргүүлж /4-хх-12/ 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот Прокурорын тогтоолоор "2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн хангаж мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах шаардлагатай" гэх үндэслэлээр сунгаж /4-хх-13/ мөрдөн шалгах ажиллагааны явцад " ..........УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж бусдад шилжүүлж уг улсын дугаарыг өөр тээврийн хэрэгсэлд олгосон байгаа нь тогтоогдож байна" гэсэн атлаа дээрх үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй./2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжид энэ талаар тусгасан./ Ингээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөр тамга тэмдгийн талаар тодруулж /4-хх-16-19/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч Ц.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Ц.Дашпүрэв, хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбаяр, яллагдагч .........., ........../4-хх-20-24 / нарт танилцуулж 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал гаргаж /4-хх-25- 32/, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43/02-4841 тоот албан бичгээр "2 ширхэг халиун бугын эвэрт шинжилгээ хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан зардлыг нэхэмжилсэн " баримт /4-хх-34/ үйлдэж 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 119 тоот яллах дүгнэлт үйлдэж /4-хх-35-47/ 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/905 тоот албан бичиг /4-хх-48/ хавсаргаснаас өөр ямар ч ажиллагаа явуулаагүй.

Түүнчлэн яллах дүгнэлтийг 2022 оны 3 дугаар сарын 21-нд үйлдсэн атлаа ямар учраас 2022 оны 5 дугаар сарын 03-нд гардуулсан болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /урд энэ зөрчлийг дурдаж байсан/. Хавтаст хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43/02-4841 тоот албан бичгээр " 2 ширхэг халиун бугын эвэрт шинжилгээ хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан зардлыг нэхэмжилсэн "нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/905 тоот албан бичгээр" .........., .........., Ц.Лхагвадорж, Ш.Ганзориг, Д.Цэрэнбат" нарыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэсэн нь ойлгомжгүй, Өөрөөр хэлбэл .........., .........., Ц.Лхагвадорж, Ш.Ганзориг, Д.Цэрэнбат нар нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шударга шүүхээр шийдүүлэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд яллагдагч .........., ..........нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай захирамжийг хүлээн авч захирамжид заасан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаартай захирамжаар хэрэгт хийгдвэл зохих тодорхой ажиллагааг дурьдаагүй, өмнөх захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааг үгүйсгэн дүгнэж, хэрэгт дахин ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэсэн.          

Өөрөөр хэлбэл яллагдагч .........., ..........нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт, зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох халиун бугын эврийг тээвэрлэсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх талаар тодорхой дурьдаагүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд 702 дугаартай шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагаануудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтын хүрээнд хэлэлцэн, шинжлэн судалж, нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичиж гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж, тогтоолуудад заасан ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжид тодорхой ажиллагаанууд хийлгэхээр зааж буцаасан. Эдгээр ажиллагаануудыг л хийгээд ирүүлээчээ гээд шүүхээс удаа дараа шүүгчийн захирамж, тогтоол гаргасан байдаг. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн 1834002430268 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

Яллагдагч .........., ..........нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар болох Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг "Хустайн байгалийн цогцолборт газар"-т 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "Ланд круйзер-80" маркийн "..........УНИ" улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох халиун бугын 19 ширхэг, 26 кг эвэр болох түүхий эдийг тээвэрлэсний улмаас 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдагдснаар/

Прокуророос яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн 1834002430268 дугаартай хэргийг өмнө нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар шүүхийн тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 704 дүгээр шүүхийн тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 917 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар шүүгчийн захирамжаар тус тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Тус шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудад:

- мөрдөн байцаалтад буцаасан хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудад заасан зохих ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүхэд ирүүлж байгаа нь оролцогчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн,

- яллагдагч .........., ..........нарт холбогдох эрүүгийн хэргээс бүлэглэж ховор амьтан болох халиун бугын 17 ширхэг, 26 кг эвэр болох түүхий эдийг худалдан авсан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,

- хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19-04-015/01 дугаартай дүгнэлт нь дүгнэлт гаргасан үндэслэл, аргачлалаа тайлбарлаагүй, энэ талаар дүгнэлтэд тусгаагүй нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ойлгомжгүй болсон,

- хэрэгт битүүмжлэгдсэн "Ланд круйзер-80" маркийн "..........УНИ" улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ц.Нарангэрэл гэх хүнийг ямар зорилгоор удаа дараа улсын тусгай хамгаалалттай газар болох “Хустайн байгалийн цогцолбор газар”-т явж байгаа талаар, мөн гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нар нь дээрх тээврийн хэрэгслийг ашиглаад байгаа талаар дахин нэмж шалгаж тодруулах,

- .........., ..........нарыг гэрчээр мэдүүлэг авсан цаг хугацаа давхацсан нөхцөл байдал байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэх мэдүүлгүүдийн алдааг засах шаардлагатай гэсэн байхад зөвхөн мөрдөгч нарыг байцааж мэдүүлэг авч зөрчлийг арилгаж байгаа нь хууль зөрчсөн,

- Хэрэгт битүүмжлэгдсэн яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх "Ланд круйзер-80" маркийн "..........УНИ" улсын дугаартай тээврийн хэрэгслийг ..........од хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байхад зарж борлуулж худалдсан байх тул шалган шийдвэрлэх гэх зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулах гэсэн үндэслэлээр хэргийг нийт 6 удаа прокурорт буцаажээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн удаа дараа гаргасан “хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасны дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг прокурор, мөрдөгч бүрэн, хангалттай явуулж яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нотолж чадаагүй байна. 

Хавтаст хэрэгт мөрдөгч Д.Жаргал нь яллагдагч .......... /хх-н 90-91/, ........../хх-н 95-96/ нараас нэг цаг хугацаанд авсан мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэж яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанаар судлуулахаар тусгасан, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байхад  прокурор 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1, 5.3-т заасан шаардлагуудыг хангаагүй байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэрсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ    