| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00300/И |
| Дугаар | 132/ШШ2024/00348 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 132/ШШ2024/00348
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Сайхан сум, Хульж 3 дугаар багт оршин суух, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай 132/2024/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Гуравдагч этгээд *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нөхөр *******тай 1992 оноос гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдрах болсон. Бид хамт амьдрах хугацаанд 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр охин Ч.Эрдэнэтуяа, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү ******* нар төрсөн. ******* миний бие болон нөхөр ******* бид гэрлэлтээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор батлуулсан. Үүнээс өмнө тодорхой шалтгаанаар гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжихгүй явсаар 2017 он хүрсэн. ******* миний бие малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байдаг байсан. Гэрлэлтээ батлуулаагүй байдлаас болж хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд ******* намайг нөхөр *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Бид хамт амьдрах хугацаанд бидний дундаас охин ******* 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, хүү ******* 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, охин Ч.Должинсүрэн 1992 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нар төрсөн. Ч.Должинсүрэн уг нь надаар овоглож байсан боловч иргэний үнэмлэх авахад Чадраабалын Должинсүрэн гэж буруу гарсан бөгөөд бичиг баримтын зөрчилтэй байгаа. Бид 1992 оноос эхлэн хамт амьдарсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 2017 онд гэрлэлтээ батлуулсан. *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
- Булган аймгийн Сайхан сумын Хульж багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/71 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
- Фото зураг /хэргийн 6-р хуудас/,
- Чулуунбаатарын Нямдаваа, Чулуунбаатарын Эрдэнэзул нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
Шүүхийн санаачилгаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 132/ШЗ2024/01364 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүн ам орон сууцны тооллогын лавлагааг Архивын Ерөнхий газраас гаргуулсан байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Л.Цэрэннадмид, Ж.Бавуудорж нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хэргийн 19-22-р хуудас/
-Гэрч Л.Цэрэннадмид мэдүүлэгтээ: *******, ******* нар 1992 онд гэр бүл болж, тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. Хүүхдүүд нь *******аар овоглодог гэжээ.
- Гэрч Ж.Бавуудорж мэдүүлэгтээ: *******, ******* нар нь Булган аймгийн Сайхан суманд 1992 онд гэр бүл болж байсан. Тэд дундаасаа 3 хүүхэдтэй. Хууль эрх зүйн мэдлэггүй учраас гэрлэлтээ батлуулаагүй байсан. 1992 оноос хойш *******, ******* нар нь хамт амьдарсан нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь *******тай 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байсан бөгөөд тэдний дундаас 3 хүүхэд төрсөн болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, үндэсний төв архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *******/, Боржигон овогт Дамдингийн Чулуунбаатар /ГЗ68080810/ нарыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА