Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 132/ШШ2024/00346

 

 

 

 

 

2024 08 22

132/ШШ2024/00346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00311/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Булган аймгийн Архиваас цалингийн цэс бүрдүүллээ. Иймд 1983, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-Цэргийн алба хаасан лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай цалингийн цэс /хэргийн 10-р хуудас/,

-Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Г.Бямбасүрэн, Н.Алтангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1983, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1983, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь цэргийн алба хаасан лавлагаа, Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн даргын тушаал, цалингийн баримт, гэрч Г.Бямбасүрэн, Н.Алтангэрэл нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1983, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* нь Булган аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1983, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА