Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 132/ШШ2024/00352

 

 

 

 

2024 08 30

132/ШШ2024/00352

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *******,******* тоотод оршин суух *******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,440,994 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга есөн зуун ерин дөрөв/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00415/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140000612057 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сарын 3.0% хүүтэйгээр 590,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 290,000 төгрөгийн сарын 3,3 % хүүтэйгээр тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. ******* зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 1,440,994 төгрөг гаргуулахаар байна.

Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,440,994 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй зээлийг авсан нь үнэн. Иймд 1,440,994 төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан нийт 1,440,994 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга есөн зуун ерин дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,440,994 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга есөн зуун ерин дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 19,003 /арван есөн мянга гурав/ төгрөг, хариуцагч *******гаас 19,003 /арван есөн мянга гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА