| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04616/И |
| Дугаар | 182/ШШ2024/03525 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03525
2024 08 30 182/ШШ2024/03525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч хороонд байрлах ******* ХХК /ӨӨ/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н-н С-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.А-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь манай байгууллагатай 2022.08.10-ны ТENTECH-1 үйлчилгээний №ТТ03334 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Гэрээний 4.4-ийн дагуу Хариуцагч сар бүрийн 05-аас 20-ны дотор төлбөрийг төлж байрагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 42,999 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Мөн түүнчилэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 225,000 төгрөг, нийт 270,499 төгрөгийг гаргуулахаар иргэний үнэмлэхний хаяг болох С тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй гэх тодорхойлолтыг тус хорооны засаг дарга тодорхойлсон байх тул гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.01-ний өдрийн 184/ШЗ2023/21055 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сумъяабаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь 2022.08.10-ны ТENTECH-1 үйлчилгээний №ТТ03334 тоот хэрэглэгчийн гэрээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн баримт, зарлагын баримт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.01-ний өдрийн 21055 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.С-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Н.С нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.08.10-ны ТENTECH-1 үйлчилгээний №ТТ03334 тоот хэрэглэгчийн гэрээ, төлбөрийн баримт, зарлагын баримт зэрэг баримтуудаар Н.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.С нь С тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.01-ний өдрийн 21055 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.С нь ******* ХХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Н.С-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ш овогт Н-н С/У/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Сумъяабаатарын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.А//-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА