Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Цэрэнчимэдэд холбогдох эрүүгийн 1719000000081 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг 5-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дамиран овогт Өвөөгийн Цэрэнчимэд / ЗЮ64031606 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомтоор өөрийн эзэмшлийн 62- 46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 маркийн тээврийн хэрэгслийг зориудаар тоноглож нуувч болгон ашиглан 44 кг хөнгөн цагаан, 192.8 кг зэс, 43 кг гуулийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эдгээр зүйлсийг авч явсан. Надад мөнгөний шаардлага их байсан. 11 дүгээр сарын 05-нд банкны мөнгө төлөлттэй. Манай нөхөр мөн эмнэлгийн хяналтанд байдаг. 11 дүгээр сар гаргаад эмнэлэг авч явах гэж байсан. Мөнгө олох байх гэж л бодож байсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онь дүгээр сарын 03-ны өдөр Ханги хилийн боомтоор 62-46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй БНХАУ-ын Мандал боомт руу гарахад явсан. Би тухайн үед хилээр гарахдаа автомашиндаа 193 кг зэс, 40 гаран кг гууль, мөн 40 гаран кг хөнгөн цагаан зэргийг автомашиндаа нууж хилээр гарах гэж байгаад гаалийн ажилтан Баяржаргал илрүүлж шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Гэрч О.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн үед гаалийн талбай дээр экспортын гарах чиглэлийн хяналтын талбай дэзр 62-46 ДУА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Цэрэнчимэд орж ирсэн. Би Ханги боомтын тагнуулын ажилтан Ганзоригийн хамт уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн шалан дор давхар шал хийж, түүнээс зэс, автомашины жижиглэж дөрвөлжилсөн радиатор, хөнгөн цагаан илэрсэн. Цэвэр зэс гэж нэрлэсэн зүйл нь 193 кг, гууль гэх радиатор нь 43 кг, хөнгөн цагаан гэх металл нь 44 кг нийт 280 кг металл илэрсэн... Дээрх металлууд нь УИХ-ын 5 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтанд ордог эд зүйл юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тагнуулын байгууллагын өгсөн мэдээллийн дагуу гааль, хилийн цэрэг, тагнуулын байгууллага хамтарч гаалийн хяналтын талбайг өнгөрөөж хилийн цэргийн тээврийн хэрэгслийн шалгалтын талбайд 62-46 ДУА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн... Үзлэгээр тухайн автомашины шалыг давхарлан нэмэлт шал хийж уг нэмэлт шаландаа мөн автомашины нэмэлт шатахууны савийг дээрээс цоолж улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон металлуудыг хийж нууж далдалсан байсан. Дээрх үзлэгээр илэрсэн металлуудыг хэмжиж үзэхэд цэвэр зэс гэж нэрлэсэн зүйл нь 193 кг, гууль гэх автомашины радиатор нь 43 кг, хөнгөн цагаан гэх металл нь 44 кг нийт 280 кг металл илэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-и/- 91-92 дугаар хуудас/,

 

Геологийн төв лабораторийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХФ 2017/2486, 2017/2485, 2017/2487 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 54-55, 57-58, 60-61 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-37/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомтоор өөрийн эзэмшлийн 62- 46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 маркийн тээврийн хэрэгслийг зориудаар тоноглож нуувч болгон ашиглан 44 кг хөнгөн цагаан, 192.8 кг зэс, 43 кг гуулийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийн өгсөн: “...Би 2017 онь дүгээр сарын 03-ны өдөр Ханги хилийн боомтоор 62-46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй БНХАУ-ын Мандал боомт руу гарахад явсан. Би тухайн үед хилээр гарахдаа автомашиндаа 193 кг зэс, 40 гаран кг гууль, мөн 40 гаран кг хөнгөн цагаан зэргийг автомашиндаа нууж хилээр гарах гэж байгаад гаалийн ажилтан Баяржаргал илрүүлж шалгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн үед гаалийн талбай дээр экспортын гарах чиглэлийн хяналтын талбай дэзр 62-46 ДУА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Цэрэнчимэд орж ирсэн. Би Ханги боомтын тагнуулын ажилтан Ганзоригийн хамт уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн шалан дор давхар шал хийж, түүнээс зэс, автомашины жижиглэж дөрвөлжилсөн радиатор, хөнгөн цагаан илэрсэн. Цэвэр зэс гэж нэрлэсэн зүйл нь 193 кг, гууль гэх радиатор нь 43 кг, хөнгөн цагаан гэх металл нь 44 кг нийт 280 кг металл илэрсэн... Дээрх металлууд нь УИХ-ын 5 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтанд ордог эд зүйл юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тагнуулын байгууллагын өгсөн мэдээллийн дагуу гааль, хилийн цэрэг, тагнуулын байгууллага хамтарч гаалийн хяналтын талбайг өнгөрөөж хилийн цэргийн тээврийн хэрэгслийн шалгалтын талбайд 62-46 ДУА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн... Үзлэгээр тухайн автомашины шалыг давхарлан нэмэлт шал хийж уг нэмэлт шаландаа мөн автомашины нэмэлт шатахууны савийг дээрээс цоолж улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон металлуудыг хийж нууж далдалсан байсан. Дээрх үзлэгээр илэрсэн металлуудыг хэмжиж үзэхэд цэвэр зэс гэж нэрлэсэн зүйл нь 193 кг, гууль гэх автомашины радиатор нь 43 кг, хөнгөн цагаан гэх металл нь 44 кг нийт 280 кг металл илэрсэн...” гэсэн мэдүүлэг, Геологийн төв лабораторийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХФ 2017/2486, 2017/2485, 2017/2487 дугаартай дүгнэлтүүд Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Дамиран овогт Өвөөгийн Цэрэнчимэдийг улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 62-46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгохоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 кг хөнгөн цагаан, 192.8 кг зэс, 43 кг гуулийг улсын орлогод оруулах зүйтэй байна.

 

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамиран овогт Өвөөгийн Цэрэнчимэдийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь 450000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ө.Цэрэнчимэд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цэрэнчимэдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 500000 төгрөгийн үнэ бүхий 62-46 ДУА улсын дугаартай УАЗ 22060 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгохоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 кг хөнгөн цагаан, 192.8 кг зэс, 43 кг гуулийг улсын орлогод оруулсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Цэрэнчимэдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД