| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04528/И |
| Дугаар | 182/ШШ2024/03530 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03530
2024 09 05 182/ШШ2024/03530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч тоотод оршин суух, Э овогт Н-ын Б //-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Б,
Гэрч Б.Б, Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1-ний өдрөөс М-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгчээр ажилд орсон. Энэ хугацаанд үйлчлэгч, кофе барны туслах тогтооч зэрэг ажил хийж байгаад 1-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар миний хөдөлмөрийн дэвтэрт хуучин МАХН-ны төв байртай хамт шатсан ба Нийслэлийн архив, Үндэсний төв архив, МАН-ын архиваас баримт шүүлгэхэд олдоогүй. Одоо тэтгэвэрт гарах болсон учир ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие 1-ний өдрөөс 1-ны өдрийг хүртэл МАХН-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгч, худалдагч үйлчлэгч, кофе баарны туслах тогтооч, тогоочоор ажилласан байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 1-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж шаардлагаа тодруулж байна гэв.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.05.06-ны өдрийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.05.06-ны өдрийн тодорхойлолт, Монгол ардын намын төв архивын 2-ний өдрийн доторхойлолт, Монгол ардын хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэх, 1-ны өдрийн ААА дугаар ажлын үнэмлэх, Монгол ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн 1-ний өдрийн 20 дугаар тогтоол, Монгол ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн 1-ны өдрийн 50 дугаар тогтоол, гэрч Б.Б, Б.Н нарын гэрчийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, 1, 2 онд авахуулсан хамт олны гэрэл зураг зэргийг шүүхэд гарган өгсөн байна.
3.Шүүхээс бүрдүүлсэн баримтууд,
Тус шүүхийн 2024.08.07-ны өдрийн 13353 дугаар шүүгчийн захирамжаар 1 оноос 19 он дуустал МАХН-ын төв хорооны дэргэдэн Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд ажиллаж байсан байдлын талаарх баримтууд буюу МАХН-ын төв хорооны дэргэдэх Нийгмйн ухааны институтийн захирлын 1-ний өдрийн 7 дугаар амралтын хуваарь батлах тухай тушаал, тушаалын хавсралт, 1-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай тушаал, тушаалын хавсралт, 1 оны Н.Б-н хүн амын регистрийн карт, Үндэсний төв архив, Нийслэлийн архив, Монгол ардын намын архивын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н.Б нь Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгч, кофе барны туслах тогтоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэвэрт гарах зорилготой, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архивын байгууллагаас гарч ирэхгүй, 2 -ний өдрийн үймээний үеэр миний хөдөлмөрийн дэвтэр намын архивын бичиг баримттай хамт галд шатсан... гэж тайлбарлав.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирлын 1 -ны өдрийн 1 дүгээр тушаалд музейн ажилтан, ажилчдын 1 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралт ёсоор баталж, тушаалын хавсралтын 54 дүгээрт Н-н Б, нэг системд тасралтгүй ажилласан жил 2, албан тушаалын амралтын өдөр 3, амрах ажлын өдөр 18 гэж,
Хүсэлт гаргагч Н.Б-т олгосон ажлын үнэмлэхэд В.И.Лениний нэрэмжит Улс төр-соёлын төвийн кофе барын тогооч, 1-ны өдөр гэж тус тус бичигдсэн байна.
3.Дээрх байдал нь гэрч Б.Б-н шүүхэд өгсөн Миний бие МАХН-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд 1-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Харин Н.Б 19-ний өдөр ажилд орж, миний ажлыг авч, би цайны газарт шилжсэн. Н.Б 1 оны 10 сард ажилд орсон учир тухайн жилийн ээлжийн амралт олгох тушаалд нэр нь бичигдээгүй байх, тухайн үед бид үүдний хэсэг болон гадаа талбайг цэвэрлэдэг, хүйт орох үед чулуун шал нь хөлдчихдөг байсан тул өвөл болчихсон, шал хөлдсөн байсан үед орж ирсэн гэдгийг нь сайн санаж байна. Улмаар би 1 оны 11 сард ажлаасаа гарсан. Намайг ажлаасаа гарах үед Н.Б ажиллаад үлдсэн гэх агуулга бүхий мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Б.Н-н шүүхэд өгсөн Би 1-ний өдөр МАХН-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгчээр анх ажилд орж, намайг орсноос хойш 2 сарын дараа Н.Б ажилд орсон. Би эрдэм шинжилгээний 12 ажилтны өрөөг цэвэрлэдэг байсан. Харин Н.Б-н хувьд заал цэвэрлэдэг байсан. Би 19 оны 08 сард ажлаасаа гарч, өөр ажилд орсон. Намайг ажлаасаа гарах үед Н.Б ажиллаад үлдсэн. Би 199 онд хүүхдээ төрүүлсэн. Н.Б-н хүүхэд 1 онд төрсөн, хүүхдээ төрүүлсний дараа дахиад 1 жил гаран ажилласан гэж ярьж байсан гэх агуулга бүхий мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр, 19, 20 онуудад хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургуудаар нотлогдсон.
Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хүсэлт гаргагч Н.Б нь 19-ний өдрөөс 19-ны өдрийг хүртэл Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгчээр, 19-ны өдрөөс 19-ны өдрийг хүртэл В.И.Лениний нэрэмжит Улс төр-соёлын төвийн кофе баарны тогоочоор ажиллаж байсан байдал тогтоогдсон.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Н.Б-н тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний Цахилгаан шугам сүлжээний газарт үйлчлэгч, худалдагч үйлчлэгч, кофе баарны туслах тогтооч, тогоочоор ажилд орсон тушаал болон Барилгын машин механизмын баазад үйлчлэгч, худалдагч үйлчлэгч, кофе баарны туслах тогтооч, тогоочоор ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр нь галд шатсан болсон болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Монгол ардын намын төв архивын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, Н.Б-н 19-ний өдрөөс 19-ны өдрийг хүртэл Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгчээр, 19-ны өдрөөс 19-ны өдрийг хүртэл В.И.Лениний нэрэмжит Улс төр-соёлын төвийн кофе баарны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4.Хүсэлт гаргагч Н.Б нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх байтал 140,400 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Н-ын Б-н 1 -ний өдрөөс 1 -ны өдрийг хүртэл Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн харьяа, В.И.Лениний музейд үйлчлэгчээр, 1 -ны өдрөөс 1 -ны өдрийг хүртэл В.И.Лениний нэрэмжит Улс төр-соёлын төвийн кофе баарны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Н.Б-н тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцааж хүсэлт гаргагч Н.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА