Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00388

 

 

 

2024 оны 10сары 01өдөр

132/ШШ2024/00388

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,*******,******* байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,*******,, тоотод оршин суух, *******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Сувд-Эрдэнэ нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр L04000852 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.Сувд-Эрдэний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас нийт 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг зээл авсан байна.

Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс нийт 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдуулан 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,835,359.89 /нэг сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,315 /дөчин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөгөөс 22,157 /хорин хоёр мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 22,157 /хорин хоёр мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг, хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс 22,157 /хорин хоёр мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ