Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00402

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч П.Хишигдаваа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,******* байранд байрлах,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,*******,******* тоотод оршин суух, *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,430,500 /нэг сая дөрвөн зуун гучин мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00359/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболд,

Хариуцагч *******,

Прокурор М.Сайнзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан 1,430,500 /нэг сая дөрвөн зуун гучин мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Булган аймгийн Булган 4 сумын 6 дугаар багийн нутаг, *******ын төвөөс баруун тийш гарах засмал замын дээр БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх алаг өнгийн улсын дугааргүй мотоцикпыг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж жолоочийн ард сундалдаж явсан зорчигч Б.Дугаржавын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх эрүүгийн 2315002670194 дугаартай гэмт хэрэгт,

Булган аймгийн Прокурорын газраас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 176 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч Б.Дугаржавын эрүүл мэндэд учирсан гэмтэлд мэс засал, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц зэрэг үйлчилгээнд нийт 1,430,500 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл 1 төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.",

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.,

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,430,500 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс *******ын материалыг дахин хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй 151,000 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, 1,279,500 төгрөг болгон нэхэмжлэлээ багасгаж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Дугаржавт 1,430,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдэгт эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Ариунболд, хариуцагч ******* нар нь гэм хорын хохирол 1,279,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, уг мөнгийг 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр буюу

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь 100900020080 дугаарын дансанд төлж барагдуулахаар харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зуржээ.

 

Төрийг төлөөлж оролцсон прокурор М.Сайнзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:******* нэхэмжлэлтэй, Д.Хишигсүрэнд холбогдох иргэний хэрэгт зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Талууд эвлэрсэн нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан 1,430,500 /нэг сая дөрвөн зуун гучин мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 151,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* нь 1,279,500 төгрөгийг

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь 100900020080 дугаарын дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 151,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* нь 1,279,500 төгрөгийг

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 213,250 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь 100900020080 дугаарын дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ эвлэрсэн эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 35,258 /гучин таван мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ХИШИГДАВАА

 

Б.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00402

Булган аймаг