| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00420/И |
| Дугаар | 132/ШШ2024/00415 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2024/00415
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, *******,*******,******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00420/И индекс бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1985 оноос 1993 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан. 1991 оноос 1993 оны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул цалингийн цэсний түүврийг архиваас авсан.
Иймд 1987 оны 5 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл 7 жил 8 сар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Чоендавгын Ариунжаргалын ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/
-1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 233 дугаартай ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаал,
-1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаартай ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаал,
-1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаартай ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал,
-1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал,
-752727 дугаартай Эмнэлгийн хуудасны хуулбар.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх *******, *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч нь 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 8 жилийн сургуулийн цайны газар угаагчаар, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал зөөгчөөр ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 8 жилийн сургуулийн цайны газар угаагчаар, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал зөөгч, туслах тогтоочоор ажиллаж байсан болох нь ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, *******, нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд нэхэмжлэгчийг 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 8 жилийн сургуулийн цайны газар угаагчаар, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оноыг дуустал зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Чоёндавгын Ариунжаргалыг /ГЮ68091701/-г ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трест /Худалдаа, нийтийн хоолны трест/-эд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 06 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал угаагч, зөөгч, туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА