Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00392

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00392

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С*******р дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, О******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, 2101 тоотод оршин суух, Б*******гийн Н******* /рд:ФЖ*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 289,267 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Б.Н*******оос 289,267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , О******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 289,267 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Н*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289,267 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 289,267 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,329 /есөн мянга гурван зуун хорин ес/ төгрөгөөс 4,664.5 /дөрвөн мянга зургаан зуун жаран дөрвөн мөгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 4,664.5 /дөрвөн мянга зургаан зуун жаран дөрвөн мөгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Н*******оос 4,664.5 /дөрвөн мянга зургаан зуун жаран дөрвөн мөгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ