Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00393

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00393

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У*******р хот, С*******р дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, О******* ХХК /рд:6075657/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, З******* 13 дугаар гудамж, 1303 тоотод оршин суух, С*******н М******* /рд:ЧГ*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 809,750 /найман зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч С.М*******аас 809,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , О******* ХХК-ийн нэхэмжилсэн 809,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч С.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 809,750 /найман зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.М******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.М*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 809,750 /найман зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,984 /хорин гурван мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгөөс 11,984 /арван нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 11,984 /арван нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг, хариуцагч С.М*******аас 11,984 /арван нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ