Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00394

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00394

Бу******* аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Бу******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******р, 7 давхар, 712 тоотод байрлах, О******* ХХК /рд*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бу******* аймаг, Г******* сум, 5 дугаар багт оршин суух, А*******ын У /рд:ГГ*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 539,240 /таван зуун гучин есөн мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч А.Уээс 539,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хонгорзул шүүхэд ирүүлсэн хүсэлтдээО******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ут холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 539,240 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч А.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 539,240 /таван зуун гучин есөн мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 539,240 төгрөгийг хариуцагч А.У нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 539,240 /таван зуун гучин есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг хариуцагч А.У нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,828 /арван зургаан мянга найман зуун хорин найм/ төгрөгөөс 8,414 /найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 8,414 /найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг, хариуцагч А.Уээс 8,414 /найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ